Та ажил дээрээ суурин компьютерийн ард болон ухаалаг гар утас хэр удаан ширтэдэг вэ? Учир нь дараагийн 5 жилд эрүүл мэндийн салбарын хамгийн том эрсдэл буюу аюул нь ажиллах орчин болон ажил хийх хэв маяг юм.

Тэдгээр эрсдлүүдийг хүчин зүйлсээр хуваан авч үзвэл:

  • Ажлын байр болон ажил хийх хэв маяг.
  • Технологийн хэрэглээ.

Ажлын байр болон ажил хийх хэв маяг.

Өдөр бүр хүмүүс 8-10 цагийг ажил дээр өнгөрүүлдэг. Тэрний 4-6 цагийг ширээний урд сууж өнгөрүүлдэг. Одоо ч мөн адил та энэ нийтлэлийг уншиж байхдаа сууж байгаа нь мэдээж. Та удаан суух тусам таны бие улам хөшүүн болно.

Бие чинь таныг босоод алхах, эсвэл хөдөлгөөнтэй байлгахыг хором тоолонд хүлээж байгаа. Хэдэн хором суух нь ажлын ачаалал болон гадны хүчин нөлөөнөөс үүсэх стрессээс ангижрах ч орчин үеийн ажлын хэв маяг хөдлөхөөс илүү суухад хүргэж байна.



Сүүлийн үеийн судалгаагаар удаан суух нь зарим төрлийн хорт хавдар, зүрхний өвчлөл, чихрийн шижин, бөөр болон элэгний өвчлөлд өртөх боломж их болж ирнэ. Эрдэмтэд дэлхий даяарх цаг бусын нийт үхлийн 9% нь хөдөлгөөнгүй байснаас үүдэлтэйг тогтоожээ.

Хэрвээ та удаан суух шаардлагатай бол бөхийж суухаа больж, нуруугаа тэгш байлгах хэрэгтэй. Суух шаардлагагүй бол илүү их хөдлөхийг хичээ. Магадгүй 2 цаг тутамд босож 10 минут хөнгөн дасгал хийж байх хэрэгтэй.

Технологийн хэрэглээ.

Энэ онд гарсан Интернет хэрэглээний судалгаагаар бол манай улсын 2сая хэрэглэгч буюу 61% нь интернетийг амьдралдаа идэвхитэйгээр хэрэглэдэг байна.

2016 онд хийсэн MMCG компанийн судалгааг авч үзвэл 2014 онд хүмүүсийн интернэтэд өнгөрүүлэх цаг телевиз үзэх цагаас бага байсан бол 2015 онд ажлын өдрүүдэд дунджаар 189 минутыг интернэтэд өнгөрүүлж 134 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг болсон байна. Амралтын өдрүүдээр 246 минутыг интернэтэд, телевиз үзэхэд 200 минутыг зарцуулдаг. Энэ тоо өнөөдөр мэдээж өөрчилөгдсөн байгаа.



Бид өдөрт 8-10 цагийг ажил дээр өнгөрүүлдэг. Тэрний 4-6 цагийг гар утас болон компьютерийн дэлгэц ширтэн суудаг. Үүнийг харахад бидний ажил, амьдрал болон харилцаа ухаалаг төхөөрөмжнүүдээс хамааралтай болсоныг илтгэж байгаа юм.

Гэвч хор хөнөөл нь хамгийн багаар авч үзвэл бидний эрүүл мэнд, хамгийн том аюулаар харвал бидний амь настай холбоотой болно. Учир нь 2017 оны осол гэмтлийн судалгаагаар олон улсад 10 хүний 7 нь гар утас болон компьютерийн буруу, хайхрамжгүй хэрэглээнээс үүдэлтэй болж байгаа юм. Харин өнөөдөр бидний эрүүл мэндийн хувьд гар утсыг бид хэдэн цагаар ч хамаагүй байнга ширтэн сууж, алхан явж байдаг.

Энэ бүгдийг харахад өнөөдрийн ажлын хэв маяг, ажиллах орчин болон технологи бидний эрүүл мэндэд хэр хор нөлөөтэйг тааварлашгүй юм. Харин эдгээр хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал зүйл бол таны хувийн эрүүл мэнд юм.

Үүний нэг шийдэл нь та өөрийн хувийн эрүүл мэндээ даатгуулах юм. Та хувийн эрүүл мэндээ даатгуулснаар:

  • Монголын эрүүл мэндийн салбар дахь хамгийн сайн үйлчилгээг авна
  • Эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх боломжийг олгоно
  • Санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ
  • Даатгуулагчийн оролцоогүйгээр эмчилгээний зардлын төлбөр тооцоо шийдвэрлэгдэнэ.