Монгол улсын хэмжээнд анхны амьдралын даатгалын компани болох “Нэйшнл лайф даатгал” ХХК-ний бэлтгэсэн 44-н даатгалын төлөөлөгчид албан ёсоор даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос гардан авлаа.

 

Энэхүү төлөөлөгчид амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах эрхтэй болж байгаа юм. Тэд иргэдэд ирээдүйдээ санхүүгийн эрсдэлгүй байх баталгааг нь олгож өгдөг тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчид юм. Мөн Өөрийн ажлын хажуугаар урт хугацаанд тогтмол орлоготой болох ажлын байртай болоод байна. Ард иргэдэд амьдралд нь учирч болох санхүүгийн асуудлыг хүндрэлгүйгээр даван туулах боломжийг олгох юм. Тэд Амьдралын даатгалын дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг сурталчилан таниулж, олон нийтэд амьдралын даатгалын ашиг тус хэрэглээг ойлгуулахаар бэлтгэгдлээ. “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн төлөөлөгчийн сургалтын эцсийн шатны буюу Энэтхэгийн амьдралын даатгалын зөвлөх багын борлуулалтын тактикийн хичээлд сууж байна.

 

Тус компани нь амьдралын даатгалын үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн J.B.Boda&Co.PVt компантай хамтран ажилладаг бөгөөд хамтран ажиллагааны хүрээнд анхны урт хугацааны даатгалын төлөөлөгчдөдөө ийнхүү номын дуу сонсгосон байна. Таны өнөөдрийн сонголтоор ирээдүйг таны хамгаалалтандаа авах энэ төрлийн даатгалын үйлчилгээ манай нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан хэмээн үзэж байгаа ажээ. Хүний амь нас гэдэг хэтэрхий богино болсон энэ үед үр хүүхэд, гэр бүлээ санхүүгийн эрсдэлгүй байлгах, өөрийн хөрөнгөө өсгөх хуримтлал бий болгох сайхан боломжийг “Нэйшнл лайф даатгал” ХХК олгож байна.

 

Та амьдралын даатгалын үйлчилгээг өнөөдрөөс эхлэн худалдан авснаар насан туршийн даатгалын хамгаалалтанд орох сайхан боломжтой болж байна. Сэтгүүлчдыг амьдралын даатгалын сургалтанд хамрагдсанаар даатгалын зах зээлд андуу ташаа ойлголт гарахгүй байх. Тэдэнд даатгалын ерөнхий мэдлэг олгох, амьдралын даатгалын ойлголтыг өгөх болно. Улмаар амьдралын даатгалын сөрөг мэдээлэл гарахгүй байх, цаашлаад амьдралын даатгалын ашиг тусыг олон нийтэд ойлгуулах бидний ажилд түлхэц өгөх юм.