Манай улсын даатгалын салбарт нэгэн шинэ даатгалын төрөл, үйлчилгээ бий болж байгаа нь “Урт хугацаа”-ны буюу амьдралын даатгал юм. Урт хугацааны турш та өөрийн амь насаа даатгаснаар амьдралын явцад тохиолдох аливаа эрсдэлийг ямар ч хүндрэл бэрхшээлгүйгээр даван туулах боломжийг олгох юм. Амьдралаа урт хугацааны туршид даатгуулна гэдэг таны гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлууд гээд бүхий л зүйл тань санхүүгийн хамгаалалтанд орно гэсэн үг ажээ. 


Энэ даатгалын гол ач холбогдол нь юунд оршиж байна вэ? Яагаад заавал энэ төрлийн даатгалд хамрагдах нь чухал гэж?

 

Хүний амьдралд ус агаар хэрэгтэй байдагтай адил даатгал хүний амьдралын нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг байх ёстой. Орчин үед байгаль цаг уурын өөрчлөлт хүчтэй явагдаж, гал түймэр, далайн шуурга болон хүчит хар салхи ихээр гарч, техникийн хөгжлийн зэрэгцээгээр элдэв аваар осол элбэг тохиолдох болсон зэрэг нь хүн төрөлхтний аюулгүй амьдрах, аж төрөн суухад туйлын их сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Чухам энэ үед даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх болжээ. Ирээдүйдээ мөнгөн хуримтлал үүсгэх, ар гэр үр хүүхэддээ санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохыг хүссэн хэн бүхэнд энэ даатгал нь маш чухал ач холбогдолтой юм.

 

Амьдралын даатгалын онцлогуудийн нэг нь хүний амь насыг урт удаан хугацааны туршид хамгаалалтанд авах явдал юм. Хүний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй элдэв эрсдэл байнга л тохиолдож байдаг. Ихийг хийж бүтээх насан дээрээ эрт нас барах тохиолдол ихээхэн байдаг. Энэ бүхэн аливаа эрсдлийг, тэр дундаа санхүүгийн эрсдэлийг байнга дагуулж байдгийг бид мэднэ. Өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээгээр үнэлэн даатгуулснаар тухайн хүн өөрийнхөө болон гэр бүл, үр хүүхдээ ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн хүндрэлээс зайлсхийх боломжтой болж байгаа юм.

Жишээ нь өрхийн гол орлого олдог хүн ямар нэгэн эрсдэлийн улмаас нас барлаа гэж бодоход түүний ард үлдэж буй гэр бүл, үр хүүхдэд нь учрах санхүүгийн хүндрэлийг яаж зохицуулах вэ гэдэг том асуудал гарч ирдэг. Хэрвээ тухайн хүн урт хугацааны амьдралын даатгалын хамгаалалттай байсан бол үлдэж буй гэр бүлийн гишүүдэд үүсэх санхүүгийн хүдрэлийг шийдвэрлэх, тухайн хүний амьд байх үеийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх боломжтой болно гэсэн үг юм. Нөгөө талаас уг даатгалд хамрагдсанаар даатгалын хамгаалалт авахын зэрэгцээ урт хугацааны хуримтлал үүсгэж, ирээдүйд үр хүүхдээ гадаад дотоодод сургах, орон сууц, унаа тэрэг худалдан авах, тэтгэвэрт гарсан хойноо одоогийн амьжиргааныхаа түвшинг хадгалж үлдэх гэх мэт хүний амьдралд тохиолддог бүхий асуудлуудыг шийдвэрлэж чаддагаараа чухал ач холбогдолтой даатгалын төрөл юм.

 

Банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчийнхээ амь насыг даатгалын хамгаалалтанд авч өөрсдийн эрсдлийг хамгаалахын зэрэгцээ, манай даатгалын гэрээ нь зээлийн барьцаа, баталгаа болж өгдөгөөрөө давуу талтай. Мөн ажил олгогчийн зүгээс өөрийн нэр хүндийг хадгалан, ажиллагсадынхаа өмнө хүлээх нийгмийн хариуцлагаа өндрөөр ухамсарлан өөрийн ажиллагсадыг даатгалын хамгаалалттай болгож тэдэнд үзүүлэх урамшууллын хэлбэрийг бий болгож болно. Энэ бүх асуудлийг амьдралын даатгалаар зохицуулж болох боломжтой юм. Иргэд даатгалд итгэх итгэл сул байдаг. 

 

 

Танай даатгалын хувьд ?

 

Монголчууд даатгал гэдгийг зөвөөр ойлгож, өөрсдийн амьдралаа хэрэгжүүлэх цаг болоод байна.Даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг нь ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, түүний ач тусыг таниулах ажлыг ихээхэн өргөн хүрээтэй хийх шаардлагатай байна. Барууны орнуудын хувьд амьдралын даатгалын салбарууд биеэ даасан санхүүгийн томоохон байгууллагууд болтол хөгжсөн, хүмүүс нь даатгалын мөн чанарыг ашиг тусыг сайн ойлгон, өөрсдийн амьдралын гол чухал хэрэглээгээ болгосон байдаг. Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Хятад зэрэг Азийн том орнуудад энэ төрлийн даатгал нилээд сайн хөгжиж байна. Энэтхэг улсад гэхэд дундаж амьдралтай, нэг хүүхэдтэй залуухан гэр бүлийн хувьд амьдралын даатгалын 3-4 хамгаалалтыг өөрийн гэр бүлдээ авсан, нийт улсын хэмжээнд нэг даатгалын компанийн (Life Insurance Corporation of India) хувьд 210 сая гэрээ үйлчилж байна. Энэ нь тус улсын хувьд амьдралын даатгалын хөгжил хэр байна вэ, ард иргэд нь уг даатгалыг хэр ойлгосон бэ гэдгийг харуулж байна. Амьдралын даатгалын хувьд хүмүүс ердийн даатгалаас онцгой чухалчилж авч үзэх хэрэгтэй юм.

Нийгмийн бодлогын хүрээнд урт хугацаат даатгал нь ямар ач холбогдолтой байна вэ?

 

Нийгмийн даатгал амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах үүрэг хүлээх боломжгүй. Өнөөгийн нийгмийн даатгалын тогтоолцоонд итгэх итгэл зарим талаар тааруу байгаа энэ үед урт хугацааны энэхүү даатгал нэн чухал болж байна. Нийгмийн даатгалаас хангаж чадахгүй байгаа тэрхүү дутууг амьдралын даатгалын зүгээс нөхөх бололцоо гарч байна. Нийгмийн даатгалын зэрэгцээ амьдралын даатгалын хамгаалалтыг давхар авснаар та амьжиргааныхаа одоогийн түвшинг цаашид хадгалан үлдэх боломж бий болж байгаа юм.

 

Ер нь Амьдралын даатгалын компани гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэг бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, ард иргэдэд ирээдүйд учирч болзошгүй олон төрлийн эрсдэл, санхүүгийн бэрхшээлээс хамгаалж, эрсдэлийн томоохон сан бий болгож, түүгээрээ урт хугацааны хөрөнгө оруулалт хйиснээр улс эх орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулдаг зэргээс эдийн засаг, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгож хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой байгууллага гэдгийг харж болно. Манай даатгалын салбарт нэгэн томоохон үсрэлт болсон нь урт хугацааны буюу насан туршдаа ч хамгаалагдаж болох даатгалын шинэ төрөл бий болж байгаа явдал юм. Та өөрийн амьдрал ахуйгаа, ирээдүйгээ одооноос зөв төлөвлөж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлснээр сэтгэл амар таатай амьдрах боломжийг бид таньд олгож байна. Та өөрийн үнэтэй гэсэн бүхнээ өөрийн сонголтоор хамгаалах таатай боломжийг олгож байгаадаа баяртай байна.

 

 

Бид таньд даатгалын зах зээлд өрсөлдөх чадвартай, шинэлэг, манай эдийн засгын орчинд тохирсон амьдралын даатгалын үйлчилгээг үзүүлэхэд бэлэн болоод байна. Манай улсад ердийн даатгал 1934 онд үүссэн бол амьдралын буюу урт хугацаат даатгал цоо шинээр буюу энэ оноос үйл ажиллагаагаа эхэлж байна. Бид таны ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдлийг төдийлэн хүндрэлгүйгээр даван туулах хуримтлал бий болгох, нэмэгдэл тэтгэвэр авах зэргээр даатгалын хамгаалалтыг олон жилээр эдлэхэд тань чадварлаг хамт олон, мэргэжлийн зөвлөгөө тусламжийг өгөх болно. Даатгалын салбарт нэгэн томоохон алхам болсон амьдралын даатгалд даатгуулах нь хүн бүрийн өөртөө болон үр хүүхэд, гэр бүлдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.