Даатгалын салбарт цоо шинэ нэгэн эхлэл эхлэхэд бэлэн болоод байна. Урт хугацааны амьдралын даатгалын vйлчилгээ vзvvлэх “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гvйцэтгэх захирал Б. Батбаяртай ярилцлаа.

Манай улсын даатгалын салбарт нэгэн шинэ даатгалын төрөл, vйлчилгээ бий болж байгаа нь “Урт хугацаа”-ны буюу амьдралын даатгал юм. Урт хугацааны турш та өөрийн амь насаа даатгаснаар амьдралын явцад тохиолдох аливаа эрсдэлийг ямар ч хvндрэл бэрхшээлгvйгээр даван туулах боломжийг олгох юм. Амьдралаа урт хугацааны туршид даатгуулна гэдэг маань таны гэр бvл, vр хvvхэд, эрvvл мэнд, нийгмийн хамгааллын асуудлууд гээд бvхий л зvйл тань санхvvгийн хамгаалалтанд орно гэсэн vг.

 

Танай vйл ажиллагааг хvмvvс хараахан сайн ойлгохгvй байгаа, тиймээс амьдралын урт хугацааны даатгал, ердийн даатгалаас юугаараа ялгаатай болон давуу талыг нь тайлбарлаж өгнө vv. 

Даатгал бол амлалт. Гэхдээ баталгаат амлалт байх ёстой. Бидний эрхэлж байгаа ажил маань хувь хvн төдийгvй улс орны нийгэм, эдийн засагт vнэхээр ач тусаа өгөх vйл ажиллагаа юм. Монгол улсад одоогоор 15-н ердийн даатгалын компани vйл ажиллагаагаа явуулж байгаа. Даатгалын зах зээлийн хурдацтай хөгжилд эдгээр компаниудын vзvvлж буй vйлчилгээ, бvтээгдэхvvн, оруулж буй хураамжийн орлого эдийн засаг, нийгмийн хамгаалалд шууд эерэгээр нөлөөлж байгаа.

 

Таны эд хөрөнгө, хариуцлага, амь насыг нэг жилийн хугацаатай эрсдэлээс даатгаж, хамгаалах бололцоог олгож байгаа. Гэвч бидний амьдрал дандаа урт хугацааны төлөвлөлт байдаг, сургуулийн ширээний ард сууж буй хvvхэд “би том болоод нисэгч болно” гэж мөрөөддөгтэй адил хvн бvр дор бvрнээ өөрийн амьдралын ирээдvйг гэрэл гэгээтэй, хvсэл мөрөөдөл маань биелэхээр боддог шvv дээ. Энэ мөрөөдлийг тань биелэхэд, энэ мөрөөдлийг тань биелэхэд учирч болзошгvй саад бэрхшээлээс хамгаалах зорилгоор урт хугацааны даатгал хийгддэг юм.

 

Бид өглөө босоод зарим нь ажилдаа явах, зарим нь гэртээ vлдэж vр хvvхдээ асран хамгаалах гэж vлддэг шvv дээ, ямар зорилготой ингэцгээдэг юм бэ гэвэл бvгд л vнэ цэнэ vvсгэж буй хvмvvс. Нэг нь гэр бvлээ тэжээх орлого олох, нөгөө нь vр хvvхдийнхээ хvмvvжилд хөрөнгө оруулах гэж. Vvнийгээ бид урьдчилан удаан хугацаагаар төлөвлөж, ямар эрсдэл тохиолдож болохоос хамгаалах хэрэгтэй. Хvн бvрийн амьдрал өөр өөр учир амьдралын даатгалын хэрэгцээ янз бvр байж болно.

 

Бага насны хvvхэдтэй залуу гэр бvлийн хvмvvст хамгийн чухал юм юу вэ? 

Хvvхдийн маань ирээдvй, тvvнийг өндөр боловсролтой болгохоос гадна өөрсдөө тохилог орон байртай болж сайхан амьдрах. Тэгвэл энэ зорилгоо ханган биелvvлэхийн тулд урт хугацааны төлөвлөлт хийх, хөдөлмөрлөх, хуримтлал vvсгэх шvv дээ. Энэхvv удаан хугацаанд бий болгох таны гэр орон, хөрөнгө, таны vр хvvхдэдээ олгохоор төлөвлөж буй боловсрол зэрэг зорилгууд тань амьдралд тохиолдох ямар нэг эрсдэлийн улмаас биелэхгvй болох, санхvvгийн хvндрэл учрах эрсдэл амьдралын турш ямагт дагалдаж байдаг.

 

Иймээс та амьдралын даатгал худалдан авснаар өөрийгөө болон гэр бvлээ элдэв эрсдэлээс хамгаалж, хамгаалалтанд оруулж байгаа юм. Өрхийн тэргvvн залуу хvн ямар нэгэн хуримтлал бий болгож амжаагvй, нийгмийн даатгалд хамрагдаад удаагvй, яг хэрэгцээтэй vед тvvнийг нийгмийн даатгал бvрэн хангаж чадахгvй гэдгийг бvгд мэднэ. Тэхээр яахав, олон жилийн турш төлж буй vл хөдлөх хөрөнгөтэй болох тэр зорилго маань тасалдаж, миний гэр бvлийнх хэвээр vлдэнэ гэдэг нь хvндрэлтэй болохоос гадна гэр бvлийнхэнд маань өдөр тутмын амьдралын хэрэгцээний мөнгөн орлого нь дутна, хvvхдэдээ сайн боловсрол олгоно гэсэн тэмvvлэл маань биелэхгvйд хvрэх болно. Ийм зvйлийг бидний хэн маань ч хvсэхгvй, гэвч энэ асуудал манай нийгэмд, бидний амьдралд байсаар байгааг бид бvгдээрээ хvлээн зөвшөөрөх бизээ.

 

Та тvрvvнд нийгмийн даатгал гэж ярилаа, хэдийгээр бид бvгд ажиллаж хөдөлмөрлөж, шимтгэл төлж, байгаа боловч, хэрэгцээтэй vед нэмэр болох нь бага гэж ярьж байна, энэ нь манай нийгмийн даатгалын vйлчилгээ муу гэж хэлэх гээд байна уу?

Бас яг тэгж хэлж болохгvй, нийгмийн даатгал гэдэг маань зайлшгvй байх тогтолцоо. Ер нь нийгмийн даатгалын тогтолцоо энэ өнгөрсөн хугацаанд Монгол улсад ганцаар тогтносоор ирсэн тул бидний бодолд тэтгэвэр, тэтгэмж, халамж гэхээр нийгмийн даатгал бодогдоод тvvндээ бид сэтгэл дундуур байдаг. Энэ нь мэдээж Монгол улсад амьдралын даатгалын тогтолцоо, болон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо хөгжөөгvйтэй шууд холбоотой. Өөр хандах газар байхгvй байсан шvv дээ. Ер нь нийгмийн даатгалын vндсэн зорилт нь биднийг тодорхой хэмжээнд хамгаалалтанд оруулж, суурь хамгаалалтыг бий болгох л vvрэгтэй. Дэлхий дахинд ч тийм байгаа. Нийгмийн даатгал нь хvн бvрийн өөрийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангах нь тvvний vндсэн vvрэг биш тул хvн өөрийн амьдралын хэв маяг, шаардлага, хэрэгцээ зэргийг өөрөө тооцож, урт хугацааны арилжааны даатгалд хамрагддаг.

 

Жишээ нь: гэхэд ХБНГУ-д нийгмийн даатгалын тэтгэврийн хэмжээ авч байсан цалингийн 50-60%- иас хэтэрдэггvй, төлж байгаа болон төлсөн шимтгэл нь тэтгэвэр авч буй иргэдийнхээ тэтгэвэрийг дийлэхээ байсан, тэтгэвэрийн хэмжээг шат шатаар бууруулж, тэтгэвэр тогтоох насыг өндөрсгөж 67-н нас хvргэчихлээ. Ийм ч учраас 82 сая хvн амтай Герман улсад 94 сая амьдралын даатгалын гэрээ байгуулагдсан байна. Ер нь хувь хvний амь нас, эрvvл мэнд, тэтгэвэртэй холбоотой даатгалын vндсэн 3 суурь багана байдгаас хоёр нь арилжааны амьдралын даатгал тул тэдгээрийг манай улсад зайлшгvй бий болгох шаардлагатай байгаа юм, төр нь vvнийг дэмждэг байх хэрэгтэй.

 

Бvх юмыг улс нь өөрөө дааж нуруун дээрээ vvрч явах боломжгvй, тиймээс хувийн энэхvv тулгуур багануудыг бий болгож, ачаагаа хөнгөрvvлэх нь төрийн нэн чухал бодлого байх хэрэгтэй. Жишээ нь: ХБНГУ-д хэрэв амьдралын даатгалын гэрээ нь тодорхой шаардлагыг хангасан бол тэр хvн хувьдаа хуримтлал vvсгэхийг улс нь дэмжиж, тvvний цалингаас хvн амын орлогын албан татварыг авахдаа амьдралын даатгалд төлсөн хураамжийг хасаж авдаг. Энэ нь тэдгээр хvмvvст бололцоог тань олгож өгч байна, та өөрийнхөө ирээдvйг өөрийн гартаа ав, таныг бид дэмжиж байна гэсэн vг. Мэдээж энэ хөнгөлөлт нь хувь хvнд маш их дэмжлэг vзvvлж, олон жилийн турш хөдөлмөрлөх явцдаа төлсөн хураамж ба татвараас хэмнэсэн мөнгөөрөө өөрийн ирээдvйн хуримтлалаа vvсгэх боломжоор хангагдаж байгаа юм.

 

Та компанийхаа талаар уншигчдад танилцуулаач?

Манай компани нь 2007 оны 8 сарын 10- нд байгуулагдсан. Санхvvгийн Зохицуулах Хорооноос урт хугацааны даатгал эрхлэх тусгай зөвшөөрлөө энэ оны 1-р сард авлаа. Бид энэ хугацаанд гадны экспертvvдтэй хамтран ажиллаж, Монгол улсад эхний ээлжинд нэвтрvvлэх амьдралын даатгалын бvтээгдэхvvнvvдийн дvрэм, заавар, нөхцөл, МУ-ын хvн амын нас баралтын хvснэгт, нас баралтын магадлалын тооцоолол, зэрэг судалгаа, шинжилгээтэй холбоотой бичиг баримтаа олон улсын стандарт жишгийн дагуу боловсруулж дуусгаад даатгалын vйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.

 

Бид уг компаниа байгуулахаас авахуулаад бvтээгдэхvvн, тооцоолол, давхар даатгалын хамгаалалт зэрэг зvйлээ гадаадын нэр хvндтэй зөвлөхvvд болон Санхvvгийн Зохицуулах Хороотой нягт хамтран ажиллаж байна. Бид эрсдлээ хувь тэнцvvлсэн гэрээний хэлбэрийг сонгож, давхар даатгалыг 10 жилийн хамгаалалттай байхаар тооцоолж, дэлхийд нэр хvндтэй, “Standard & Poor” рейтингээр “АА-” зэрэглэлд багтдаг давхар даатгалын компаниар хамгаалуулахаар, аудитыг мөн дэлхийд нэр хvндтэй амьдралын даатгалын компаниудад хийдэг туршлагатай компаниар хийлгэнэ, хөрөнгийн менежментийг vндэстэн дамнасан 150 гаруй жилийн тvvхтэй банкаар гvйцэтгvvлж байхаар урьдчилсан тохиролцоонд хvрээд байна.

 

Бидний ажиллагаа иргэддээ нээлттэй тунгалаг байснаар иргэдийн бидэнд итгэх итгэл өндөр хэмжээнд байна гэсэн vг. Бидэнд даатгуулснаар санхvvгийн эрсдэлгvй ирээдvйг өөртөө болон гэр бvл ойр дотныхондоо цогцлоож чадна гэдэгт манай хамт олон итгэж байгаа. Хvний амьдралд эд хөрөнгө, мөнгө зөвхөн хэрэглээний зvйл, харин амь нас, эрvvл мэнд, ирээдvй бол хамгийн чухал, “эрvvл мэндээ алдвал бvгдийг алдсан” гэсэн vг гэдгийг иргэд сайн ойлгодог болж байгаа тул амь нас, эрvvл мэнд гэдэг амьдралын хамгийн ариун нандин хайрлаж хамгаалах, vнэ цэнэтэй зvйлээ бидэнд даатгуулж хамтран ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

 

Эцэст нь хэлэхэд амьдралын даатгал юунд чиглэгдэж байна?

Танд хэлэхэд, амьдралын даатгалд даатгуулж гэр бvлээ санхvvгийн эрсдлээс хамгаалах, өөртөө болон гэр бvл, vр хvvхэддээ хуримтлал бий болгох, ажил хийж байх vеийн одоогийн амьдралын тогтсон тvвшингээ алдахгvйгээр тэтгэвэрт гарсан хойноо амьдрах, хуримтлал vvсгэх, хөдөлмөрийн чадвар алдах vед санхvvгийн хамгаалалттай байж өөрийгөө болон гэр бvлээ хамгаалах vндсэн зорилготой гэж тодорхойлж болно.

 

Ер нь уншигчддаа нэмж хэлэхэд даатгалын зах зээл хөгжсөн гадаад орнуудад даатгалын салбарын гол цөм нь урт хугацааны даатгал байдаг бөгөөд хувь хvний амьдралын зайлшгvй хэрэгцээ болж чадсан байдаг. Тиймээс манайхан өөрийн орондоо амьдралын даатгалд одооноос хамрагдах бололцоотой боллоо. Та 5-аас дээш жилээр манай даатгалын хамгаалалтыг авснаар мөнгөн хуримтлал vvсгэх, гэнэтийн санхvvгийн эрсдэлийг даван туулах, гэр бvлээ хамгаалах гээд давхар хэд хэдэн хамгаалалтыг зэрэг авах боломжтой болно. Жишээ нь: Өнөөдөр таван настай охиныхоо ирээдvйн их дээд сургуульд суралцах зардлыг нь тооцоолон даатгалд даатгуулснаар төлбөр нэхэгдэх 5-6 жилийн хугацаанд санаа зовох зvйлгvйгээр өөртөө хvндрэлгvйгээр зохицуулж болох мөн энэ хугацаанд хэдийгээр таньд ямарч эрсдэл учирсан ч охиных нь боловсролын зорилго маань биелэнэ гэсэн vг.