’’Даатгал өөрийн бүхий л хэлбэрээрээ хүний материаллаг хангамжийг дээшлүүлэхэд үйлчилдэг хамгийн тохиромжтой , гайхалтай, оновчтой арга хэрэгсэл учраас эдийн засгийн шинжлэх ухаанд агуу их байр суурийг эзэлдэг ‘’ гэж хэлсэн байдаг. Германы нэрт эрдэмтэн А.Манес Хүн төрөлхтөн өөрсдийн амьдралын баталгаат байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах санхүүгийн чадвартай байх бололцоог даатгалаар олж авах болсон нь одоогийн нийгэмийн хүмүүний хувийн хэрэглээ болсон гэлтэй. Энэхүү хүний амьдралыг тогтворжуулагч, санхүүгийн хэрэгцээг хангагч эдийн засгийн арга хэрэгсэл болох даатгал нь чухам хэдийд, ямар хэлбэрээр үүссэн нь их л сонирхол татсан сэдэв юм.

Даатгал чухам ямар улсад , хэдэн онд үүсч хөгжснийг тусгайлан судалж тогтоосон нь үгүй боловч эртний Грек ,Ром, Египетед үүссэн гэж судлаачид үздэг байна. Эртний Ромд хэсэг бүлэг хүмүүс нэгдэн дундын сан байгуулж, тэрхүү бүлэг хүмүүсийн аль нэг гишүүн нас барсан тохиолдолд түүний өв залгамжлагчид нь оршуулгын зардал , ар гэрийнхэнд нь мөнгөн тусламж олгодог байсан баримт олдсон бөгөөд энэ нь даатгалын үйл ажиллагааны анхны хэлбэр гэж үздэг юм байна. Харин тухайн бүлгийн гишүүн амиа хорлосон буюу сарын хураамжаа тогтсон хугацаанд нь төлөөгүй тохиолдолд энэхүү мөнгө олгогддоггүй журамтай байжээ.

 

Амьдралын даатгал нь XYII-XYIII үед Англид анх үүссэн бөгөөд далайн даатгалын нэмэлт хэлбэрээр хийгдэж эхэлсэн.Тэр үед хөлөг онгоц болон ачааны даатгалын зэрэгцээ хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаанд даатгадаг байв. Улмаар далайчдыг далайн аяллын үед нас барахаас даатгадаг клуб Лондонгийн Ллойдсын цайны газар байгуулагджээ.1663 онд Жеймс Додсон гэдэг хүн Лондонгийн бүх оршуулгын газрын мэдээллийн үндсэн дээр нас барагсдын дундаж нас болоод жилд нас бардаг тохиолдлын тоог тогтоож, уг статистик мэдээллээ амьдралын даатгалын хураамжийн тооцоололд ашиглажээ. Даатгалын түүхэнд Жеймс Додсонг амьдралын даатгалд шинжлэх ухааны үндэслэлийг анх оруулсан хүнд зүй ёсоор тооцдог юм. Даатгалын цаашдын хөгжил ,тэр тусмаа амьдралын даатгалын хөгжил математикийн салбарт гарсан амжилт нээлт бүтээлүүдтэй салшгүй холбоотой. XYII зууны үед нэрт эртэмтэн Паскаль, Ферм нар магадлалын онолын зарчмыг томъёолох асуудлыг үндсэнд нь шийдэж чадсан нь амьдралын даатгалыг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн юм. Ийнхүү 1762 онд амьдралын даатгалын анхны компани байгуулагдаж байжээ.

 

 

ХХ зууны эхэн үед эдийн засгийн хөгжилтэй орнуудад төрийн зүгээс ажилчдыг даатгалтай болгоход их анхаарал тавьж хувийн даатгалын төрлүүд болох гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, тэжээгчээ алдах даатгалын зэрэгцээ ажилгүйдлийн даатгал бий болсон. Үүний зэрэгцээ хувийн амьдралын даатгалын компаниуд байгуулагдаж хүний амь нас, эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлдөг элдэв эрсдэлүүдийн улмаас үүсч болох санхүүгийн хүндрэлийг багасгах, улмаар хор хохирлыг нь арилгах зорилгоор амь насны, хуримтлалын, эрүүл мэндийн, тэтгэврийн, зээлдэгчийн амь нас гэх мэтчилэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ирсэн байна. Харин орчин үед дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгодог хэлбэрээрээ хэрэгжиж хүмүүний амьдралд өөрийн биелэлээ олоод байна.

 

 

Бидний сvvлийн vед бахархан дууриаж, хийж байгаа алхам бvрийг нь анхааран харах болсон өндөр хөгжилтэй орнуудад Амьдралын даатгалд хэдийд хөл тавьсан болоо! Америкийн амьдралын даатгал нь нилээд сүүлд 1800-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд энэ үед маш олон лам хуврагууд амь насны даатгалыг эсэргүүцэж байлаа. Тэд даатгалын компанийн үйл ажиллагааг хүний амь насыг мөнгөөр хэмжиж байгааг буруу гэцгээж байв. Нээрээ ч энэ үйл ажиллагаа нь араасаа янз бүрийн муу үр дагавар-гэмт хэрэг “ moral hazard” –ын нөхцлүүдийг бий болгосон ч уг асуудлыг даатгалын суурь зарчмын дагуу шийдэж, хүн төрөлхтөнд амь насны даатгал хэрэгтэй гэдгийг ойлгуулж чадсан юм. Хойд хөрш Орос улсын хувьд даатгалын тогтолцоо нь нилээд хожуу үүсч хөгжсөн гэж хэлж болох юм. Хэдийгээр 1770-аад онд амьдралын даатгалын анхны туршилт хийгдэж байсан боловч XIX зууны эхэн үед Оросод даатгалын үйл ажиллагаа харьцангуй идэвхжиж, 1827 онд Оросын хаант засгийн ивээл дор анхны амьдралын даатгалын нийгэмлэг байгуулагдсан байна.

 Ази номхон далайн бүс нутаг бол дэлхийн хамгийн том улс төр, газарзүй, эдийн засагийн томоохон орчин юм. Энэ бүс нутагт дэлхийн нийт хүн амын 40%, газар нутгийн 31%, худалдааны 50% орчим нь оногддог. Энэ бүс нутгийн даатгалын салбарт тэргүүлэгч орнуудын нэг нь Япон юм. Японд даатгалын бизнес 1867-1868 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд 1898 оноос даатгалын зах зээл дээр төрийн зохицуулалтыг хийж, 1900 онд даатгалын тухай анхны хууль баталсан байна. Японы даатгалын зах зээл нь дэлхийд эхний 5 дотор багтах хүчирхэг зах зээлүүдийн нэг юм. Японд амьдралын даатгал маш өндөр хөгжсөн бөгөөд энэхүү зах зээл нь дэлхийд хамгийн томд тооцогддог зах зээл юм. Дэлхийн амьдралын даатгалын нийт хураамжийн 32% нь япон улсад ноогддог. Японы амьдралын даатгалын маш томд тооцогдох Nippon Life Insurance Company нь 1882 онд байгуулагдсан эртний компаниудын нэг бөгөөд амьдралын даатгалын чиглэлээр мэргэшсэн, давхар даатгалыг голлон хийдэг. Дэлхий даяар нийт 40 мянган салбартай.

 

 

Энэ мэтчилэн амьдралын даатгалын үүсэл, хөгжлийг дурьдаад барагдахгүй зүйл юм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн амьдралын баталгаа болсон амьдралын даатгал манай улсад хэзээ бий болох бол гэсэн хүлээлт байсан нь мэдээж. Харин Монгол улсад анх удаа амьдралын даатгалын компани байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь манай улсын санхүү-даатгалын системд гарч байгаа хөгжлийн томоохон алхам болж байна. Энэхүү амьдралын даатгалын компанийн үйл ажиллагаа нь олон улсын жишгээр манай улсад хэрэгжиж иргэдийн амьдралд тохиолдож байдаг аливаа эрсдэлээс урт хугацаанд хамгаалахын зэрэгцээ их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх сайхан боломж нээгдэж байна. Та амьдралын даатгалын бүтээгдэхүүн, үйчилгээг сонгосноор - гэр бүлээ санхүүгийн эрсдэлээс хамгаалан, санхүүгийн тогтвортой байдлаа цаашид хадгалж үлдэх; - мөнгөн хуримтлал – санхүүгийн найдвартай хамгаалалттай болох; - нэмэгдэл тэтгэврийн даатгалтай болох; - урт хугацааны зээлийн хамгаалалттай болох гэх мэт олон сайхан боломжууд Таны өмнө нээгдэж байна. Боломжуудыг та битгий алдаарай.