“Нэйшнл Лайф Даатгал” болон “Практикал Даатгал” компаниуд хамтран банкны салбарынханы дунд “Банк ба даатгалын түншлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Санхүүгийн Зохицуулах Хороо, 10 гаруй арилжааны банкны төлөөллүүд хүрэлцэн ирж банк болон даатгалын компаниуд хамтран ажилласанаар иргэдэд ямар үр ашиг бий болох талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Нэйшнл Лайф Даатгал” болон “Практикал Даатгал”-ын хамтарсан “Ипотекийн Иж Бүрэн Даатгал”-ын үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү даатгалын үр дүнд зээлдэгчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирлыг “Практикал Даатгал” компани хариуцах бол амь нас эрсдэснээс үүсэх санхүүгийн хүндрэлийг амьдралын даатгалын “Нэйшнл Лайф Даатгал” компани хамгаалахаар болж байна.

Ийнхүү амьдралын болон ердийн даатгалын компаниуд хамтран орон сууцны иж бүрэн даатгалыг нэвтрүүлснээр эд хөрөнгө болон түүний эзэмшигчийнх нь амь насыг хамтад нь анх удаа урт хугацаанд, найдвартай даатгаж буй шинэлэг үйлчилгээ болж байгаагаараа онцлог юм.