Амьдралаа даатгана гэнэ үү?

Даатгалыг муу ёролсон , хэрэггүй гэж үздэг ойлголтууд хуучирч даатгалыг ач тусыг нийгмээрээ ойлгодог, бас ч үгүй хэрэглэдэг болж байна. Бидний Монголчуудын сонгож авсан нийгмийн тогтолцоонд даатгалгүйгээр ямар ч хүн сайн сайхан амьдралын тухай санасны ч гарз юм чинь арга ч үгүй биз. Ийнхүү даатгал гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд нэвтрэхийн хирээр та бид даатгалын тухай ойлголтоо сайжруулах бодит шаардлагатай нүүр тулж байна.Таваар мөнгөний харилцаа хүн төрөлхтөний амьдралд нэвтэрснээс эхлээд л даатгалын хэрэгцээ бий болж улмаар ийм үйлчилгээ нэвтэрч байсныг Хятад, Египетийн түүхийн эх сурвалжуудаас мэдэж болно. Зах зээлийн харилцаа хөгжсөн улсуудад даатгалын үйлчилгээ мөн л сайн хөгжиж нийгэмд гүйцэтгэдэг үүрэг нь даатгагдсан иргэдэд хүрдэг үйлчилгээнээс халин улмаар тухайн нийгмийн өмнө тулгарч байгаа олон олон асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгсэл нь болсон байх юм. Олон ...

2015-05-14, 11:04 -- Дэлгэрэнгүй

Амьдрал ахуйгаа юунд даатгах вэ

Социалист болон ардчилсан гэх хоёр өөр нийгэм, эдийн засгийн байгуулалд ухамсарт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс бол 50-иад оноос хойшхи үеийнхэн юм. Гурван өөр өөр нийгэм, эдийн засгийн байгуулал үзсэн хүн одоо бараг байхгүй болсон байх аа. 90 оны ардчилсан хувьсгалаас хойш улс орон маань эдийн засаг, нийгэм, үзэл суртлын цоо шинэ нөхцөлд шилжин орсон. Ингэж нийгэм, эдийн засгийн нэг байгууллаас нөгөөд шилжих шилжилт хувь бодгалийн хувьд яаж явагдав аа. Хувь хүний хувьд амьдрах орчин нь эхлэн өөрчлөгдөж, түүнийгээ дагаад амьдралын хэв маяг нь шинэчлэгдэж, улмаар үзэл бодолд нь өөрчлөлт гарч байна. Энэхүү шилжилт 20 жилд явагдсан. Энэ шилжилтийг хувь хүний сэтгэл зүйн үүднээс авч үзвэл, магадгүй эхний 10 жилд шинэ орчин эхэндээ сонин санагдаж, түүндээ зохицон дасах гэж зарим бэрхшээлийг даван туулсан л даа. Дараагийн ...

2013-10-02, 10:39 -- Дэлгэрэнгүй

Амьдралын даатгалын ач холбогдол улам нэмэгдэнэ

Хүмүүсийн амь нас, эрүүл мэнд эрсэдсэнээс үүдэн гарах хохирлыг барагдуулах мөнгөн хөрөнгө бий болгож байсан тухай мэдээлэл хүн төрөлхтний түүхийн эрт үеэс тэмдэглэгджээ. Эртний Ромд мэргэжлийн цэргийнхний дунд харилцан туслах сан гэж байсан бол шашны оршуулгын кассууд ч байжээ. Хувийн даатгалын харилцан туслалцах энгийн хэлбэрүүдийг дундад зууны гар урлалын цех, хоршоодод хэрэглэж байв. Харин Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даатгалыг далайн тээврийн даатгалд нэмэлт болгон бие даасан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг онгоц болон ачаа барааг даатгахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ.   Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даатгалын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм. Улмаар даатгалын энэ ...

2013-10-02, 10:33 -- Дэлгэрэнгүй

Гадаадад эмчлүүлэхэд бэлэн мөнгө хэрэггүй боллоо. Эрүүл мэндээ “Энэр”-т даатгацгаая

...Facebook-ийн хэрэглэгчид, монголчуудаа! Тусламж дэм яаралтай хэрэг болоод байгаа бяцхан хүү, түүний ээжид тусламжийн гараа сунгахыг уриалж байна! Эмчлэгч эмч нарых нь зүгээс гадаадад эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал өндөр байна гэсэн. Бид Герман, Тайланд, Солонгосын нэртэй сайн эмнэлгүүдтэй холбоо тогтоосон. Сайхан сэтгэлт элэг нэгт ахан дүүс минь Хүүд тусалж хандивын аянд минь идэвхтэй оролцоно уу... ....Хоёр хөөрхөн ихэр хүүгийн нэгийг аврах боломж нь элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа. Энэ хагалгааг Монголд хийх боломжгүй тул БНСУ-ын АНАМ эмнэлэгт хийлгүүлэхээр болоод байгаа. Гэтэл хагалгаа болон эмчилгээний зардал нь 150 сая орчим төгрөг хэрэгтэй байна.... Элэг эмтэлж, өр зүсэм ийм үгтэй хандивийн уриалгууд сүүлийн үед цахим ертөнцөөр олонтоо тарах болсныг Монгол хүн бүхин өр шимшрүүлэн уншдаг. Хэд гурван төгрөгөөр тусалдаг ч гадаад орнуудад хийх эмчилгээний зардлынх нь хэдхэн хувийг ...

2013-06-10, 10:28 -- Дэлгэрэнгүй

Эд хөрөнгө үү? Эсвэл амь нас эрүүл мэнд үү?

Монгол улсын үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй хэмээн тунхагласан байдаг. Гэтэл бид энэхүү эрхээ эдэлж чадаж байна уу? Хоол идэхээр хордчих гээд, зүгээр суухаар угаартчих гээд, гудамжаар алхахаар юу унаад ирэх бол гэсэн айдастай амьдарч байна. Эрүүлийг хүсвэл эмнэлгийг зорь хэмээх үг бий. Харин бидний эрүүл байх эрхийг хамгаалж, энхийн манаанд зогсдог эмнэлэг, эмч нарын нөхцөл байдал дэлхийн хөгжлөөс хэдэн алхмын ард хоцорчээ. Үүний үр дүнд зөвхөн иргэд л хохироод үлддэг. Монгол улсын хилийн дээс алхаад л эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ асаргаа эрс ялгаатай болоод эхэлдэгийг бид бүгдээрээ мэдэж буй.   Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг. Манай улсад агаарын бохирдол, хоол тэжээлийн аюулгүй байдал, хөдөлгөөний дутагдал зэрэг аюул түгээмэл. Тэр бүү хэл аль нэг барилгын доогуур өнгөрөхөд амиа алдаж, зам гарахдаа золгүй явдалтай учирч ...

2013-02-04, 09:40 -- Дэлгэрэнгүй

Ангилал