Хөрөнгийн зах зээл, амьдралын даатгал

Санхүүгийн салбар өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа АНУ-д банкнаас олгодог зээлийн хүүгийн түвшин 3%-7%ийн хооронд хэлбэлзэж байдаг. Үүний учир нь банкууд хөрөнгө оруулалтын банкуудаар /манайхаар андеррайтингийн компани/ дамжуулан, олгосон зээлийн авлагаа барьцаалж хөрөнгийн зах зээл дээр MBS буюу мортгейжийн зээлийн багц барьцаалсан урт хугацааны өрийн бичиг гаргадаг. Өөрөөр хэлбэл ирээдүйд орж ирэх зээлийн эргэн төлөлтөөрөө дэнчин тавьж хөрөнгө оруулалт татаж байна гэсэн үг юм. Эдгээр өрийн бичгийг хөрөнгийн зах зээл дээрээс томоохон даатгалын компаниуд болон хөрөнгө оруулалтын сангууд худалдан авдаг.   Дээрх байгууллагууд тэтгэврийн болон эрүүл мэндийн сангуудыг бий болгож өөрсдийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаална гэсэн амлалтыг өгсөн байдаг аж. Баталгаатай байдлыг хангах үүднээс хүлээсэн санхүүгийн хариуцлагатайгаа дүйцэхүйц хэмжээний нөөцийг татан төвлөрүүлсэн байдаг ба тэдэнд урт хугацааны тогтвортой орлоготой байх хэрэгцээ тулгардаг байна. Өөрөөр хэлбэл ...

2013-01-10, 15:41 -- Дэлгэрэнгүй

Залуу гэр бүлд зайлшгүй тулгардаг 4 асуудал

Залуус бид их сургуулиа төгсөөд бүгд л хийж бүтээх арвин их хүсэл тэмүүлэлтэйгээр амьдралын их далайруу алхан ордог. Тийм ч учраас бид гэр бүлдээ болон, улс эх орон нийгмийнхээ өмнө хариуцлага үүрэх чадвартай, ухамсартай, төлөвшсөн бие хүн болж бэлтгэгдсэн байдаг. Харин амьдралынхаа алтан үе буюу хамгийн аз жаргалтай, завгүй, бүтээмж өндөртэй, ид хийж бүтээх насандаа гэр бүлийн хэн нэгэнд нь золгүй явдал тохиолдох буюу нас барахад таны үнэт эрдэнэ болсон ар гэр үр хүүхэд тань хэрхэх билээ? Энэ асуудал бол залуус бидний бодох л асуудлын нэг.   Хүний амьдралыг түрүүлж тааж мэдэж болдоггүй шүү дээ. Тэгвэл яг ийм байдалд таны ар гэр болон таны залгамж халаа ирээдүй болсон үр хүүхдэд тань Амьдралын даатгалын хамгаалал тус болно. Тиймээ залуус бид хань ижил үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө ...

2012-08-02, 11:55 -- Дэлгэрэнгүй

Амьдралын утга учир

Хүн сэтгэлээсээ урган гарсан хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэх нь Амьдралын утга учир гэлтэй. Ганцхан олдох амьдралдаа агшин бүрийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зориулах, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгох, хойч үедээ дуурсагдах нэртэй, өвлүүлэх эд хөрөнгөтэй, сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрах л жинхэнэ амьдрал юм. Мөнгөтэй холбоотой асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс та санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу. Сайхан амьдралыг бий болгох, мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай мөнгөн хуримтлал бий болгож, амьдралын бүхий л салаа мөчирч үүсч болох санхүүгийн хүндрэлийг ямар ч бэрхшээлгүйгээр давах туулах сайхан боломж бий болжээ. Хүн өөрийн амь бие болон бүтээж бий болгосон материаллаг баялгаа аливаа аюул ослоос хамгаалах, ирээдүйн үүсэх санхүүгийн асуудлаа хүндрэлгүйгээр шийдвэрлэхийн тулд олон ...

2012-07-17, 11:55 -- Дэлгэрэнгүй

Хүссэнээрээ элбэг хангалуун амьдрах тэтгэврийг “Амьдралын даатгал” танд өгнө.

20 жилийн турш амьдралын даатгалын тэтгэвэртээ даатгуулан сар бүр 100 мянган төгрөг төлсөн гэж тооцвол 43 орчим сая төгрөгийн хуримтлал таных болж байна. Үүнийгээ эрхэм та үр хүүхдэдээ өвлүүлж, эсвэл хүссэн хөрөнгө оруулалтдаа зарцуулах эрх нээлттэй. Ахмадуудын магнайг тэнийлгэж, залуу үеийн элбэг хангалуун ирээдүйг бий болгосон энэхүү тэтгэврийн даатгалыг “Үндэсний амьдралын даатгал” компани Монголдоо анх удаа нэвтрүүлээд байна. “Тэтгэвэрт гарсныхаа дараа хэнээс ч дутахгүй орлоготой амьдар, санаснаа бүтээ, харсан зүгтээ аял. Ажил хийж явахдаа амсаагүй элбэг хангалуун амьдрал тэтгэврийн насанд л ирдэг юм байна” гэж барууны ахмадууд ярьдаг юм билээ. “Би тэтгэврийнхээ хуримтлалаас гуравны нэгийг нь гурван улсаар аялахад зориулсан. Үлдсэнээр нь нутагтаа бүсгүйчүүдийн номын сан байгуулна. Насан туршдаа завгүй хөдөлмөрлөсөн миний амьдрал одоо л эхэлж байна” гэж тэдний нэг нь болох америк эмэгтэй Монголд ...

2012-07-16, 12:00 -- Дэлгэрэнгүй

Та өөрөө болон гэр бүлдээ хамгийн ашигтай хөрөнгө оруулалтыг хийх боломжтой боллоо

“Нэйшнл лайф даатгал”компанийн давуу тал юу вэ? Таны асуултанд хариулахаасаа өмнө амьдралын даатгалын тухай товчхон ярилцсан нь дээр байх гэж бодож байна. Хүн болгон л өөрийгөө болон гэр бүлээ амьдралдаа сэтгэл хангалуун, ардаа санаа зовох зүйлгүй, аз жаргалтай амьдраасай гэж хүсэхийн зэрэгцээ энэ зорилгоо биелүүлэх, хуримтлал бий болгохын тулд насаараа ажиллаж, хөдөлмөрлөдөг. Гэвч энэхүү зорилгоо биелүүлэх явцад хүний амьдралд таамаглаагүй маш олон төрлийн эрсдлүүдтэй байнга л тулгарч байдагыг та бүгд мэднэ. Жишээ нь: Ажлын байран дээрээ гэнэтийн осолд орох, хөдөлмөрийн чадвараа алдсанаар өрхийн орлого бууран амьжиргааны түвшингээ дордуулах, урт хугацааны зээлээ төлөх чадваргүй болох, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, тэтгэвэрийн насанд хүрсэнийхээ дараа санхүүгийнхээ хэвийн байдлыг яаж тогтвортой хадгалж үлдэх вэ? гээд л олон чухал асуудлууд амьдралд тохиолддог.   Иймэрхүү гэнэтийн бөгөөд тааварлашгүй эрслүүдээс өөрийгөө ...

2012-07-10, 11:55 -- Дэлгэрэнгүй

Ангилал