Тунгалаг багшийн яриа

Өнөөдөр нийгэмд тулгарч байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй улсын нийгмийн даатгалын салбарт тулгарч байгаа мөнгөн дүнгийн зөрүү юм. Энэ зөрүүтэй тооцооллын улмаас олонхи иргэд нийгмийн даатгалын тогтолцоо, нэрийн данс гэх зэрэгт итгэх итгэл суларч цаашид даатгуулах сонирхолгүй болоод байна. Өнөөдөр нийгэмд тулгарч байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй улсын нийгмийн даатгалын салбарт тулгарч байгаа мөнгөн дүнгийн зөрүү юм. Энэ зөрүүтэй тооцооллын улмаас олонхи иргэд нийгмийн даатгалын тогтолцоо, нэрийн данс гэх зэрэгт итгэх итгэл суларч цаашид даатгуулах сонирхолгүй болоод байна. Хувь хүний эрсдэлийг, санхүүгийн бэрхшээлийг нийгмийн халамж, хангамж, тэтгэврийн хүрээнд шийдвэрлэх ёстой улсын нийгмийн даатгал өнөөдөр хэрүүлийн алим болон хувирчээ. Шийдэж чадахгүй байгаа энэ асуудлын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Тунгалагтай ярилцан багаараа хийсэн сонирхолтой судалгаанаас сонирхолоо. Бид энэхүү Улсын нийгмийн даатгалын судалгааг 2006 ...

2012-06-19, 11:55 -- Дэлгэрэнгүй

Амьдралын даатгэлын үүсэл хөжил ба Актуарын шинжлэх ухаан

Хүн бүр л өөрийн амьдралаа аз жаргалтай, элбэг хангалуун, санаа зовох зүйлгүй өөдрөг сайхан байгаасай гэж хүсч, энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Харин хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн эрсдэлүүд байнга тулгарч байдаг. Жишээ нь аялал юмуу нислэгээр явах гэж байгаа хэн нэгэнд бараа бүтээгдэхүүн эсвэл өөрийн эд хогшил, бүр амиа ч алдах эрсдэл тохиолдож болно. Мөн гэр бүлээ тэжээгч нь нас барвал, үлдэж буй ар гэрийнхэн цаашид хэрхэн амьдрах, хэрэв тэтгэвэрт гарсныхаа дараа урт наславал санхүүгийнхээ хэвийн байдлыг хэрхэн хадгалж үлдэх вэ? гэх мэт асуудлууд амьдралд олон тохиолддог.     Иймээс хүн төрөлхтөн аль эртнээс урт наслах, эсвэл нас барах эрсдэлээс болж үүсэх санхүүгийн хүндрэлтэй байдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар бодож олсон санаануудаас хамгийн шилдэг шалгарсан арга нь даатгал юм.Амьдралын даатгалын үндсэн ...

2012-06-12, 11:50 -- Дэлгэрэнгүй

Амьдрал даатгал дээр тогтдог

’’Даатгал өөрийн бүхий л хэлбэрээрээ хүний материаллаг хангамжийг дээшлүүлэхэд үйлчилдэг хамгийн тохиромжтой , гайхалтай, оновчтой арга хэрэгсэл учраас эдийн засгийн шинжлэх ухаанд агуу их байр суурийг эзэлдэг ‘’ гэж хэлсэн байдаг. Германы нэрт эрдэмтэн А.Манес Хүн төрөлхтөн өөрсдийн амьдралын баталгаат байдлыг хангах, аливаа эрсдэлийг даван туулах санхүүгийн чадвартай байх бололцоог даатгалаар олж авах болсон нь одоогийн нийгэмийн хүмүүний хувийн хэрэглээ болсон гэлтэй. Энэхүү хүний амьдралыг тогтворжуулагч, санхүүгийн хэрэгцээг хангагч эдийн засгийн арга хэрэгсэл болох даатгал нь чухам хэдийд, ямар хэлбэрээр үүссэн нь их л сонирхол татсан сэдэв юм. Даатгал чухам ямар улсад , хэдэн онд үүсч хөгжснийг тусгайлан судалж тогтоосон нь үгүй боловч эртний Грек ,Ром, Египетед үүссэн гэж судлаачид үздэг байна. Эртний Ромд хэсэг бүлэг хүмүүс нэгдэн дундын сан байгуулж, тэрхүү бүлэг хүмүүсийн аль ...

2012-04-17, 11:55 -- Дэлгэрэнгүй

Ирээдүйн мөнгөн хуримтлалаа үр ашигтай байхаар төлөвлөх нь

Ирээдүйн мөнгөн хуримтлалаа үр ашигтай байхаар төлөвлөх нь Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа аялал, зугаалга, амралт гэх мэт амар тайван, аз жаргалтай амьдралааүргэлжлүүлэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүгдийг төлөвлөх нь зүйтэй ч амархан бүтэх зүйл биш юм. Ер нь ямарч хүн тэтгэвэрт гарсаныхаа дараагаар өөрийн ажиллаж байсан он жилүүд болон амьдралынхаа хэв маягийг эргэн харахад сайхан байдаг. Хэрэв танаас -чи хэзээ тэтгэврийнхээ төлөвлөгөөг гаргах гэж байна вэ? гэж асуувал, мэдээж хэрэг энэ нь ойрын үед байхгүй гэж хариулах байх. Нийгэм хөгжихийн зэрэгцээ хүмүүний ухамсар дээшилж байгаа өнөө үед хүмүүс өөрийн амьдралынхаа алтан үеийг, ажлын өндөр амжилттай болон өөрийн гэсэн тогтсон хэв маяг бүхий хангалуун амьдралтай байхаар тэмүүлдэг. Гэвч энэ нь урьдчилан харж, сайтар боловсруулсан төлөвлөгөөгүйгээр залуу насандаа хүсч байсан үр дүнд хүрсэн байх нь тийм ч ...

2012-04-10, 11:55 -- Дэлгэрэнгүй

Даатгалын ач холбогдолын тухай тодруулга

Бид энэ удаагийн дугаартаа утасны цаанаас асуувал хариулъя буландаа даатгалтай холбоотой асуултуудыг нэгтгэн хүргэж байна. Монголдоо анхдагч гэх амьдралын даатгалын компаний даатгалын менежер Ё.Аварзэдтэй холбогдлоо.   Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд. Өглөөний сониноос ярьж байна. Манай уншигчдын дунд нэлээд эргэлзээтэй байдаг хэдэн асуултанд таниас хариу авч болох уу? -Сайн сайн байна уу? Тэгэлгүй яахав би хариулъя   Амьдралаа даатгадаг даатгалын гол ач холбогдол нь юу вэ? Хүний амьдралд ус агаар хэрэгтэй байдагтай адил даатгал амьдралынх нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг байх ёстой. Барууны өндөр хөгжилтэй улсад даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх байдаг. Ирээдүйдээ мөнгөн хуримтлал үүсгэх, ар гэр үр хүүхэддээ санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж үлдээхийг хүссэн хүн бүхэнд энэ даатгал маш ач холбогдолтой юм. Амьдралын даатгалын онцлогуудын нэг нь хүний амь насыг ...

2012-04-02, 12:00 -- Дэлгэрэнгүй

Ангилал