Хүн өнөөдөр эрүүл боловч хэзээ өвчин тусах нь тодорхойгүй байдгаас ихээхэн эрсдэл дагуулж байдаг. Мэдээж өвчилсөн нөхцөлд эмчилгээ, эм тарианд мөнгө шаарддагаас олон өрх гэр, хувь хүмүүс өр тавих, эд хогшлоо худалдах зэрэг санхүүгийн хувьд хүндрэлд ордог. Монгол Улсаас ч хувь хүмүүсээс ч гадаадад эмчилгээ хийлгэхтэй холбоотой маш их хэмжээний зардал гарч байна. Өнөөдөр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд дараах хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал:

 

1. Нийгмийн эрүүл мэндийн даатгал нь олон улсад үйлчилдэггүй бөгөөд зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай болбол эмчилгээний зардлыг 100% өөрөө төлдөг.

2. Өндөр үнэтэй эмчилгээ оношлогоо хийлгэх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн даатгалаас олгох 1,1 сая төгрөгөөс давсан зардлыг даатгуулагч өөрөө хариуцдаг.

3. Даатгалын байгууллага болон эмнэлгийн хооронд эмчилгээ үйлчилгээний төлбөр тооцоог шууд хийх тогтолцоо байхгүй зэрэг болно.

 

Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” компани нь байгууллага, хамт олонд зориулсан “Энэр” эрүүл мэндийн даатгалын шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Байгууллага, хамт олноороо энэхүү даатгалд хамрагдсанаар Монгол улсад зонхилон тохиолдож буй хорт хавдар, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, тархины цус харвалт зэрэг 12 төрлийн хүнд өвчнөөр өвдвөл тухай өвчний эмчилгээний зардал болон бүх төрлийн мэс заслын зардлыг 50 хүртэлх сая төгрөгөөр даатгалын компаниар төлүүлэх боломжтой ажээ. Эдгээр өвчнүүдийн эмчилгээний зардал нь Монголчуудын хувьд санхүүгийн хүнд дарамт болдог бөгөөд зарим нь дотоодод эмчлэгдэх боломжгүй байдаг байна.

 

Хэрэв даатгуулагч гадаад оронд эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд Сингапур, БНСУ, БНХАУ, Энэтхэг болон Тайланд зэрэг орнуудад очиж эмнэлгийн үйлчилгээ авч болох юм. “Нэйшнл Лайф Даатгал” компани нь энэхүү даатгалыг шинээр нэвтрүүлсэнтэй холбогдуулан Сингапур улсын “Парквей” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр даатгуулагчид “Парквей” эмнэлэгээс чанартай эмчилгээ үйлчилгээг авахаас гадна өөрөөсөө бэлэн мөнгө гаргалгүйгээр эмчилгээ үйлчилгээндээ шууд хамрагдах боломжтой болох юм.

 

Мөн энэхүү даатгалын бүтээгдэхүүний нээлтийн үйл ажилагаатай холбогдуулан харилцагч байгууллага, даатгуулагч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдэд зориулан эрүүл мэндийн нээлттэй семинарыг зохион байгууллаа. Семинарын зорилго нь эрүүл амьдралын нууц, аливаа өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн нээлттэй зөвлөгөө өгөх, түүнчлэн өвдсөн үед гарах эмчилгээний зардлыг даатгалын системээр дамжуулан бага зардлаар шийдвэрлэж болох вэ зэрэг мэдээллийг өгөхөд чиглэжээ. Тус семинарт Сингапурын Парквей Хавдар Судлалын Төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Др. Күү Кэй Сион “Хорт Хавдараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний талаар” сэдэвт зөвлөгөө мэдээлэл өгчээ.

 

Мөн урилгаар Анагаах ухааны доктор, Дэд Профессор С.Наранчимэг “Эерэг хандлага – Амьдралын хүч” сэдвээр байгууллага хамт олонд зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. “Нэйшнл Лайф Даатгал”-ын зүгээс компанийн шаардлагыг хангасан гэрээт эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлэх болон даатгуулагч бүрийнхээ эмнэлгийн үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллах тал дээр гол анхаарлаа хандуулж байна.

 

Ажил олгогч та өөрийн ажиллагсдаа “Нэйшнл Лайф Даатгал” компанийн “Энэр” эрүүл мэндийн даатгалд хамруулснаар нэг ажилтанд зарцуулдаг зардлаараа нийт ажиллагсдынхаа эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, ажиллагсдаа урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бий болгох юм.