Бид энэ удаагийн дугаартаа утасны цаанаас асуувал хариулъя буландаа даатгалтай холбоотой асуултуудыг нэгтгэн хүргэж байна. Монголдоо анхдагч гэх амьдралын даатгалын компаний даатгалын менежер Ё.Аварзэдтэй холбогдлоо.

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд. Өглөөний сониноос ярьж байна. Манай уншигчдын дунд нэлээд эргэлзээтэй байдаг хэдэн асуултанд таниас хариу авч болох уу? -Сайн сайн байна уу?

Тэгэлгүй яахав би хариулъя

 

Амьдралаа даатгадаг даатгалын гол ач холбогдол нь юу вэ?

Хүний амьдралд ус агаар хэрэгтэй байдагтай адил даатгал амьдралынх нь өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг байх ёстой. Барууны өндөр хөгжилтэй улсад даатгалгүй хүн ирээдүйгээ төсөөлөхөд бэрх байдаг. Ирээдүйдээ мөнгөн хуримтлал үүсгэх, ар гэр үр хүүхэддээ санхүүгийн тогтвортой байдлаа хадгалж үлдээхийг хүссэн хүн бүхэнд энэ даатгал маш ач холбогдолтой юм. Амьдралын даатгалын онцлогуудын нэг нь хүний амь насыг урт удаан хугацааны /5-с дээш жилээр/ туршид даатгалын хамгаалалтанд авах явдал. Хүний амьдралд урьдчилан таах боломжгүй зүйлс байнга л тохиолдож байдаг.

 

Ихийг хийж бүтээх насандаа нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх зэрэг эрсдэлүүд учирч байдаг. Энэ нь танд болон танай гэр бүл, тэр дундаа санхүүгийн эрсдэлийг байнга дагуулж байдаг. Эрсдлээ зөв тооцоолон, өөрийнхөө амь насыг тодорхой хэмжээгээр үнэлэн даатгуулснаар ирээдүйд санхүүгийн хүндрэлгүй байх боломжийг олгож байна. Амьдралын даатгалын ердийн даатгалаас ялгарах онцлогуудын нэг нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгож чаддаг. Даатгалын тохиолдол боллоо гэхэд манай компаниас анх гэрээгээр тохирсон үнэлгээтэй тэнцэх хэмжээний мөнгийг даатгуулсан хүнд олгоно.

 

Жишээ нь: Өрхийн гол орлого олдог хүний амь насанд хохирол учирхад түүний гэр бүлд санхүүгийн хүндрэл гарна. Харин үүнийг урдаас тооцоолон шийдвэрлэх боломжтой болж байгаа юм л даа. Хэрвээ тухайн хүн урт хугацааны даатгалын хамгаалалтанд байсан бол. Энэ бүх асуудлийг амьдралын даатгалаар зохицуулж болох боломжтой юм. Иргэд даатгалд итгэх итгэл сул байдаг.

 

Танай даатгалын хувьд ?

Манайх өөрийн компани эрсдэлээ дэлхийд алдартай Давхар даатгалын Монголчууд даатгал гэдгийг зөвөөр ойлгож, өөрсдийн амьдралаа хэрэгжүүлэх цаг болоод байна. Даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг нь ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, түүний ач тусыг таниулах ажил чухал байна. Барууны орнуудын хувьд амьдралын даатгалын салбарууд биеэ даасан санхүүгийн томоохон байгууллагууд болтол хөгжсөн, хүмүүс нь даатгалын мөн чанарыг ашиг тусыг сайн ойлгон, өөрсдийн амьдралын гол чухал хэрэглээгээ болгосон байдаг.

 

Энэтхэг улсад гэхэд дундаж амьдралтай, нэг хүүхэдтэй залуухан гэр бүлийн хувьд амьдралын даатгалын 3-4 хамгаалалтыг өөрийн гэр бүлдээ авсан, нийт улсын хэмжээнд нэг даатгалын компанийн (Life Insurance Corporation of India) хувьд 210 сая тооны гэрээ үйлчилж байдаг байна. Энэ нь тус улсын хувьд амьдралын даатгалын хөгжил хэр байна вэ, ард иргэд нь уг даатгалыг хэр ойлгосон бэ гэдгийг харуулж байна. Амьдралын даатгалын хувьд хүмүүс ердийн даатгалаас онцгой чухалчилж авч үзэх хэрэгцээтэй байгаа. Хүмүүс өөрийн хэр хэмжээнд тааруулан амьдралын даатгалд хамрагдаж байх хэрэгтэй. Гол нь эрсдлээ зөв тооцоолон, тэрхүү эрсдлээ аль болох хохирол багатайгаар даван туулах гэдгийн үүднээс манай даатгалын ач холбогдол оршиж байна.

 

Нийгмийн бодлогын хүрээнд урт хугацаат даатгал нь ямар ач холбогдолтой байна вэ?

Нийгмийн даатгал амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хүлээх үүрэг гүйцэтгэдэггүй. Өнөөгийн Монгол Улсад үүсч байгаа шиг нийгмийн даатгалын тогтоолцоонд итгэх итгэл суларч байгаа энэ үед урт хугацааны энэхүү даатгалын ач тусыг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна. Нийгмийн даатгалаас хүмүүст өгч чадахгүй байгаа тэрхүү дутууг амьдралын даатгалын зүгээс нөхөх бололцоо гарч байна. Нийгмийн даатгалд төлөх тэрхүү шимтгэлээ төлөхийн зэрэгцээ амьдралын даатгалын хамгаалалтыг давхар авснаар та амьжиргааныхаа одоогийн түвшинг цаашид хадгалан үлдэх боломж бий болж байгаа юм. Ер нь Амьдралын даатгалын компани гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэг хэсэг бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, ард иргэдэд ирээдүйд учирч болзошгүй олон төрлийн эрсдэл, санхүүгийн бэрхшээлээс хамгаалж, эрсдэлийн томоохон сан бий болгосноор түүнийг удаан хугацааны хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглалтанд оруулах зэрэг боломж олгодог нь эдийн засаг, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгож хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой байгууллага юм.