Залуус бид их сургуулиа төгсөөд бүгд л хийж бүтээх арвин их хүсэл тэмүүлэлтэйгээр амьдралын их далайруу алхан ордог. Тийм ч учраас бид гэр бүлдээ болон, улс эх орон нийгмийнхээ өмнө хариуцлага үүрэх чадвартай, ухамсартай, төлөвшсөн бие хүн болж бэлтгэгдсэн байдаг. Харин амьдралынхаа алтан үе буюу хамгийн аз жаргалтай, завгүй, бүтээмж өндөртэй, ид хийж бүтээх насандаа гэр бүлийн хэн нэгэнд нь золгүй явдал тохиолдох буюу нас барахад таны үнэт эрдэнэ болсон ар гэр үр хүүхэд тань хэрхэх билээ? Энэ асуудал бол залуус бидний бодох л асуудлын нэг.

 

Хүний амьдралыг түрүүлж тааж мэдэж болдоггүй шүү дээ. Тэгвэл яг ийм байдалд таны ар гэр болон таны залгамж халаа ирээдүй болсон үр хүүхдэд тань Амьдралын даатгалын хамгаалал тус болно. Тиймээ залуус бид хань ижил үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө амьдралын даатгал хийлгэх нь маш чухал бөгөөд соёлтой, ухамсартай үйлдэл юм.

Ганцхан их сургууль төгсөөд дээд боловсролтой болсон гэж бодох нь бага зэрэг дутагдалтай юм. Ер нь хүнд мэдлэг боловсрол илүүдэнэ гэж байдаггүй. Гадаададын улс оронд залуу гэр бүлүүдэд боловсрол болон орон сууцанд зориулсан дундын сан байдаг бөгөөд жил бүр боловсролын зардал нь төсөвлөснөөс нь хэтэрдэг гэсэн судалгаа байна. Та бид ч гэсэн мэдлэг боловсролоо чанартайгаар дээшлүүлж, гадаад улсын их дээд сургуулиудад суралцах нь таны ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт болох юм. Харин та сургалтын төлбөр болох тэр их мөнгийг хаанаас олох билээ? гэж бодож байгаа бол яг одооноос хуримтлалын даатгалд даатгуулах хэрэгтэй. Та яагаад заавал хуримтлалын даатгал гэж мэдээж асуух байх. Тэгвэл амьдралын даатгалын нэг төрөл болох хуримтлалын даатгал нь банкны хадгаламжийн үйлчилгээтэй төстэй боловч дараах давуу зүйлүүдийг эдлэх болно.

  • Та гэрээний хугацаанд хүссэн мөнгөн ХУРИМТЛАЛ-тай болохын зэрэгцээ таны амь нас байнгын даатгалын хамгаалалтанд байж гэр бүл үр хүүхдийн тань ирээдүй санхүүгийн бүрэн ХАМГААЛАЛТ-нд байх юм. 
  • ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ дэлхийн бүх улс оронд тэгш үйлчилнэ. 
  • Та ямар ч тохиолдолд НӨХӨН ТӨЛБӨРӨӨ авна. 
  • Даатгалын хураамжаа төлөх боломжгүй болсон ч тусгай нөхцөлөөр ГЭРЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ боломжтой. 
  • Даатгалын гэрээг барьцаалан УРТ ХУГАЦААНЫ зээлд хамрагдах боломжтой. 
  • Таны даатгалын мөнгөнөөс тань ТАТВАР тооцохгүй. 
  • Сар бүр орлогоосоо бага зэргийг хуримтлалдаа оруулах УЯН ХАТАН нөхцөлтэй. 
  • Жил бүр таны хуримтлал дээр ШАГНАЛ / бонус / нэмэгдүүлэн тооцно. Энэ нь эрсдэлгүй, найдвартай, даатгалын хамгаалалтанд бага багаар мөнгөө хуримтлуулах нь хамгийн шилдэг мөнгө хуримтлуулах арга юм. 

 

Та одооноос хуримтлалын даатгалд даатгуулснаар өндөр хөгжилтэй гадаадын орны нэр хүндтэй их дээд сургуулиудын төлбөрийн асуудлыг шийдэн, мэргэжил боловсролоо дээшлүүлж хүссэн сургуулидаа суралцах боломжийг өөрөө өөртөө нээж чадах юм.

Тэтгэвэр гэдэг үг нь зөвхөн өвөө эмээ нарт хамаатай үг биш юм. Учир нь залуус бидэнд тэтгэвэр гэхээр их хол сонсогддог боловч энэ нь хамгийн их хэрэгтэй зүйл юм. Яагаад гэвэл та бид байнга залуу насаараа байхгүй нь гашуун үнэн. Дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу гэр бүлүүд стандард буюу дундаж амьдралын түвшинд хүрэх гэж хичээдэг ч энэ бас тийм ч хялбар зүйл биш юм. Ажлынхаа хажуугаар системтэй хадгалсан мөнгө нь хүмүүсийн нэг насных нь нэмэлт орлогын түлхүүр нь ч болдог. Тийм болохоор залуу гэр бүлүүд одооноос л ирээдүйн тэтгэврийнхээ төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.

 

Харин тэтгэвэрт гарах үедээ л тэтгэврийн хөрөнгө оруулалтын талаар бодъё хэмээн бодож байгаа бол тэр хамгийн буруу зүйл юм. Хэрэв залуу гэр бүлүүд сарын орлогоосоо ахиу хэсгийг хадгалж чадахгүй бол ядаж 10%-г хадгалах хэрэгтэй. Гэхдээ энэ нь хуучирсан арга юм. Харин тэтгэврийн даатгалд эрт хамрагдах тусмаа танд л ашигтай байдаг. Чухам энэ даатгал тань л залуус биднийг нас дээр гарсан үедээ хэрэглэх мөнгө маань болох юм.

Дан ганц орлогын эх үүсвэртэй залуу гэр бүлд туйлын амь өрссөн байдал буюу өвчин осол, тулгархад өөрсдийн орлогоосоо маш ихийг зарлагаддаг. Хэрэв орлого олдог хүн буюу тэжээгч нь ажиллах чадваргүй болвол ар гэр нь эдийн засгийн маш хүнд байдалд ордог. Дан ганц гэр бүлээ ч биш амьдралынхаа хэвийн тогтсон байдлыг хадгалах, мөн өвчний уршигаар дагалдах илүү зардал ачааллыг залуу гэр бүлийн хэн хэн нь өөр өөрийнхөө хэмжээнд үүрэх ёстой. Нөгөөтэйгүүр өнөөдөр маш олон гэр бүл давхар орлоготой байх зайлшгүй шаардлага гарч байна. Иймд дөнгөж амьдралаа эхэлж байгаа залуу хосууд эрүүл мэндийн нэмэлт даатгалыг хийлгэх нь ирээдүйд учирч болзошгүй маш их зардлыг хэмнэх болно.

Дээрх дөрвөн зүйл нь амьдралаа анх эхлэн хүсэл тэмүүлэл, баяр хөөрөөр дүүрэн байгаа залуу хосуудад хамгийн их тулгардаг, шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд юм. Гадаадын улс оронд зөвхөн залуу гэр бүл ч гэлтгүй бүхий л насны хүмүүс амьдралын даатгалын ач холбогдлыг ойлгон олноороо даатгуулдаг. Тиймээ залуу гэр бүлд тохиолддог дээрх асуудлуудыг цогцоор нь эрсдэлгүй шийдэх боломжтой боллоо. Таны өмнө манай үүд хаалга байнга нээлттэй байх болно.