Ирээдүйн мөнгөн хуримтлалаа үр ашигтай байхаар төлөвлөх нь Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа аялал, зугаалга, амралт гэх мэт амар тайван, аз жаргалтай амьдралааүргэлжлүүлэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүгдийг төлөвлөх нь зүйтэй ч амархан бүтэх зүйл биш юм. Ер нь ямарч хүн тэтгэвэрт гарсаныхаа дараагаар өөрийн ажиллаж байсан он жилүүд болон амьдралынхаа хэв маягийг эргэн харахад сайхан байдаг.

Хэрэв танаас -чи хэзээ тэтгэврийнхээ төлөвлөгөөг гаргах гэж байна вэ? гэж асуувал, мэдээж хэрэг энэ нь ойрын үед байхгүй гэж хариулах байх. Нийгэм хөгжихийн зэрэгцээ хүмүүний ухамсар дээшилж байгаа өнөө үед хүмүүс өөрийн амьдралынхаа алтан үеийг, ажлын өндөр амжилттай болон өөрийн гэсэн тогтсон хэв маяг бүхий хангалуун амьдралтай байхаар тэмүүлдэг. Гэвч энэ нь урьдчилан харж, сайтар боловсруулсан төлөвлөгөөгүйгээр залуу насандаа хүсч байсан үр дүнд хүрсэн байх нь тийм ч элбэг биш.

Мөнгөний ирээдүйн цаг хугацааны үнэ цэнийг сайтар ажиглан харахад хүн хэдэн насандаа тэтгэвэр тогтоолгосон, мөн тэтгэврийн сандаа хэдэн төгрөг төлж байсан зэрэг нь маш чухал юм. Иймээс та ирээдүйн тэтгэврийн хэмжээгээ эртнээс урьдчилан харж бага хэмжээний мөнгийг удаан хугацаагаар тэтгэврийн сангийн эргэлтэнд байршуулах хэрэгтэй болж байна. Өнөөгийн залуус та бүхэн ирээдүйнхээ бодит төлөвлөгөөг гаргах гэж цаг хугацаа алдалгүйгээр их хэмжээний хуримтлалыг бий болгох алтан боломж та бүхний өмнө нээлттэй байна. Ийм боломжийг зөвхөн “НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” ХХК та бүхэнд олгож байна.