“National Life” болон “New Media Creative Studio” хамтран “Монголын Кино Телевизийн Ассиоцаци”-ийн дэмжлэгтэйгээр нийт видео сонирхогч, бүтээгчдийн дунд “Амьдралын Үнэ Цэнэ” сэдэвт уралдааныг зарлаж байна. Таны хувьд эрхэм нандин зүйл юу вэ, амьдрал юун дээр тогтдог вэ гэдгийг илэрхийлсэн зураглал, богино хэмжээны кино, зохиомж гээд хүссэн хэлбэрээрээ видео бүтээж тус уралдаанд оролцох боломжтой.

 

Уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогч Canon 5D Mark II дижитал зургийн аппарат болон 1,500,000 төгрөгийг гардан авна. Харин хоёрдугаар байрын эзэн маань 1,500,000 төгрөг, тусгай байр эзэлсэн 2 оролцогч тус бүр 500,000 төгрөгийн шагналтай ажээ.

 

Та тус уралдаанд оролцохыг хүсвэл 2012.10.31-нийг хүртэл энэ хуудсанд хандан бүртгүүлээрэй. Оролцогчдын ирүүлсэн видеонуудыг 2012.11.01-2012.11.28-ний хооронд дээрх хуудсанд байрлуулан олон нийтийн хүртээл болгож, 2012.12.05-ны өдөр ялагчдыг зарлаж, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах болно.

Дэлгэрэнгүй удирдамжийг энд дарж авна уу.