Амьдралын даатгалын чиглэлээр Монголд анхдагч “Нэйшнл Лайф Даатгал” компани “МИАТ” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний үр дүнд “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүн амьдралын даатгалын бүрэн хамгаалалтанд орж, ажил үүргээ аливаа эрсдлээс санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжоор хангагдаж байна. “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн тус байгууллагад санал болгосон бүтээгдэхүүн эрүүл мэнд болон амь насны даатгалыг хослуулснаараа онцлог юм.

Өөрөөр хэлбэл “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүн гадаад улс оронд зорчин явахдаа яаралтай түргэн тусламж болон эмнэлгийн үйлчилгээг саадгүй авахаар болж байна. “Нэйшнл Лайф Даатгал”-ын хамт олон тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулдаг билээ. Амьдралын даатгалын талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Утас: 7011-0784, 7011-3366

Хаяг: Баруун 4 зам, Колорода Бизнес төв