ГОЛОМТ БАНК БОЛОН НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ ХАМТРАН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Амьдралын даатгалын бүтээгдэхүүнд суурилсан хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, хамтран ажиллах санамж бичгийг Нэйшнл Лайф Даатгал болон Голомт Кастодиан байгууллаа. Энэ нь даатгалын компани болон кастодиан банкны хамтран ажиллаж буй Монгол Улс дахь анхны тохиолдол юм. Голомт Кастодиан нь хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад хөрөнгө хадгалах, цэвэр үнэлгээ тооцоолох, нэгж эрхийн тухайлсан бүртгэл хөтлөх болон гишүүдийн эрх ашгийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг юм. Иймээс Нэйшнл Лайф Даатгалын хувийн тэтгэврийн бүтээгдэхүүнийг Голомт Кастодианы цогц үйлчилгээтэй хослуулснаар даатгуулагчдын хуримтлалыг ил тод, эрсдэлгүй удирдах, үр дүнг нь тогтмол тайлагнах зөв жишиг тогтох юм.

2017-02-23, 09:48 -- Дэлгэрэнгүй

Нөхөн төлбөрийн мэдээ /6-8-р сар/

Манай компани 6-8-р сард нийт 138,1 сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо.

2016-09-20, 11:57 -- Дэлгэрэнгүй

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Эх үрсийн баярыг тохиолдуулан “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-иас бага насны хүүхдүүдийн гар зургийн уралдааныг зарлаж байна. Тус уралдаан нь гурван насны ангиллаар зохион байгуулагдах ба нийт 30 шилдэг оролцогчийг шалгаруулж “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн тусгай шагнал, “Эх үрсийн баярын бэлэг” болон дурсгалын зүйлээр урамшуулах болно.Та хүүхдээ тус уралдаанд оролцуулахыг хүсвэл 2016.05.27-ийг хүртэл энд дарж оролцоорой. Оролцогчдын ирүүлсэн бүтээлийг 2016.05.18 – 2016.05.27-ний хооронд хүлээж авах ба 2016.05.30-нд ялагчдыг зарлаж, 2016.05.31-нд шилдэг бүтээлийн эздэд шагналыг гардуулах болно.Дэлгэрэнгүй мэдээллийг http://facebook.com/daatgal -хуудас болон 7011-3366 утаснаас лавлана уу.

2016-05-18, 15:21 -- Дэлгэрэнгүй

4-р сарын нөхөн төлбөрийн мэдээ

Манай компани 4-р сард нийт 61.9 сая төгрөгийн нөхөн төлбөрийг 104 даатгуулагчид олголоо.

2016-05-17, 15:30 -- Дэлгэрэнгүй

2016 оны 3-р сарын нөхөн төлбөр

Манай компани 3-р сард нийт 51 сая төгрөгийн нөхөн төлбөрийг 145 даатгуулагчид олголоо.

2016-04-28, 10:08 -- Дэлгэрэнгүй

Ангилал