Гэр бүлийн санхүү төлөвлөлтийн судалгааны тайлан

Манай компани Улаанбаатар хотын 1,500 гэр бүлийг хамарсан “Гэр бүлийн санхүүгийн байдал, өрхийн төсвийн орлого, зарцуулалтын судалгаа”-ны дүнгээ танилцуулж байна.Судалгааны дүнгээс харахад гэр бүлийн дундаж орлого 1,5 сая төгрөг байгаа ба тэдний 46 хувь нь одоогийн орлого амьдралд хүрэлцдэггүй гэсэн хариултыг өгчээ. Түүнчлэн өнөөгийн эдийн засгийн байдал нийт өрхийн 73 хувьд нь шууд нөлөө үзүүлдэг бөгөөд цаашид орлогоо өсгөхийн тулд цалин урамшууллаа нэмэгдүүлэх, давхар хөдөлмөр эрхлэх, мөнгөн хуримтлал үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байна. Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн 37 хувь нь эд хөрөнгө худалдаж авах, 34 хувь нь орон байр хөлслөх болон худалдаж авахад, 12 хувь нь хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт үндсэн орлогоос гадуурх санхүүгийн нэмэлт эх үүсвэр шаардагддаг хэмээн хариулжээ. Санал асуулгын дүнгийн дагуу гэр бүлд гэнэтийн зардал үүссэн тохиолдолд зээл авах, эд хөрөнгөө ...

2014-09-09, 13:11 -- Дэлгэрэнгүй

“ИПОТЕКИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛ”-ын бүтээгдэхүүн шинээр гаргалаа!

“Практикал Даатгал” болон “Нэйшнл Лайф Даатгал” компаниуд орон сууцны урт хугацааны зээл авч байгаа иргэдэд зориулсан “Ипотекийн иж бүрэн даатгал”-ын шинэ бүтээгдэхүүнийг хамтран гаргалаа. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 356 тоот тогтоолоор “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг шинэчлэн баталсан билээ. Уг тогтоолын дагуу урт хугацааны орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалыг урт хугацааны /амьдралын/ даатгалын компани, эд хөрөнгийн даатгалыг нь ердийн даатгалын компани эрхлэхээр заасан билээ. Иймд зээлдэгч зээл авахдаа даатгал хийлгэхийн тулд олон газар очиж цаг хугацаа алдалгүй нэг дороос авах боломжоор хангах үүднээс тус даатгалын компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. “Ипотекын иж бүрэн даатгал”-д хамрагдсанаар зээлдэгчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирлыг “Практикал Даатгал” компани хариуцах бол амь нас эрсдэснээс үүсэх санхүүгийн хүндрэлийг амьдралын даатгалын “Нэйшнл Лайф Даатгал” компани хамгаалахаар болж байна. Ийнхүү амьдралын болон ...

2014-08-13, 10:01 -- Дэлгэрэнгүй

Банк болон даатгалын салбарынхан уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

“Нэйшнл Лайф Даатгал” болон “Практикал Даатгал” компаниуд хамтран банкны салбарынханы дунд “Банк ба даатгалын түншлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Санхүүгийн Зохицуулах Хороо, 10 гаруй арилжааны банкны төлөөллүүд хүрэлцэн ирж банк болон даатгалын компаниуд хамтран ажилласанаар иргэдэд ямар үр ашиг бий болох талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн төгсгөлд “Нэйшнл Лайф Даатгал” болон “Практикал Даатгал”-ын хамтарсан “Ипотекийн Иж Бүрэн Даатгал”-ын үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү даатгалын үр дүнд зээлдэгчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирлыг “Практикал Даатгал” компани хариуцах бол амь нас эрсдэснээс үүсэх санхүүгийн хүндрэлийг амьдралын даатгалын “Нэйшнл Лайф Даатгал” компани хамгаалахаар болж байна. Ийнхүү амьдралын болон ердийн даатгалын компаниуд хамтран орон сууцны иж бүрэн даатгалыг нэвтрүүлснээр эд хөрөнгө болон түүний эзэмшигчийнх нь амь насыг хамтад нь анх удаа урт хугацаанд, найдвартай даатгаж буй шинэлэг үйлчилгээ болж байгаагаараа ...

2014-08-13, 09:57 -- Дэлгэрэнгүй

Г.Монголхүү: Даатгалын сан нь эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг юм

Монголд амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа.-Даатгалын салбар Монголд хэр хөгжөөд байна вэ?-Монгол Улсад 1934 онд анх “Монгол даатгал” төрийн өмчит компани байгуулснаар энэ салбарын хөгжлийн суурь тавигдсан. Ирэх онд даатгалын салбарын 80 жилийн ой тохионо. Одоогоор манай улсад нийт 18 даатгалын компани үйл ажиллагаа явуулж буйгаас 17 нь ердийн даатгалынх. Харин манай компани бол амьдралын даатгалын компани юм. Монгол Улсын хуульд даатгалын бизнесийг урт хугацааны даатгалын, ердийн даатгалын компани гэж ангилсан байдаг. Амьдралын даатгалын компанийг урт хугацааных гэж хуульчилсан байгаа. Амьдралын даатгалыг үйлчлүүлэгчтэй урт буюу нэг жилээс дээш хугацаагаар байгуулдаг. Тухайлбал, тэтгэврийн даатгал нь амьдралын даатгалын нэг хэлбэр. Тэтгэврийн даатгалд 30 настай хүн хамрагдаж, 60 настайдаа тэтгэвэр авахаар гэрээ хийлээ гэхэд 30 жилийн хугацаа бий гэсэн ...

2013-10-08, 09:41 -- Дэлгэрэнгүй

Бяцхан үрсдээ инээд бэлэглэе

Нэйшнл Лайф Даатгал болон Эмоци продакшн хамтран бяцхан үрсдээ инээд бэлэглэх аяныг өрнүүлж “Verbist care center” төвийн өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийг Эмоци продакшины “Эрчүүдийг уучил” хошин урлагийн тоглолтыг үзүүллээ.

2013-07-04, 12:13 -- Дэлгэрэнгүй

Ангилал