Гадны эмнэлэгт хүлээн зөвшөөрөгдсөн “Энэр” даатгал

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, тархины цус харвалт, саажилт, хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг хүнд өвчнийг эмчлүүлэхэд даатгалаасаа 50 хүртлэх сая төгрөг авах боломжтой болжээ. Учир нь амьдралын даатгалаар мэргэшсэн “Нэйшнл Лайф Даатгал” компани эрүүл мэндийн “Энэр”  даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа. -Эрүүл мэндийн даатгалын шинэ үйлчилгээг нэвтрүүлэх болсон шалтгаан юу байснаас яриагаа эхэлье. -Манай компани амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр гэх мэт нийгэм рүүгээ чиглэсэн даатгалын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг. Судалгаагаар манай улсад жилд 3000 хүн хорт хавдраар, түүнээс хоёр дахин их тооны хүн цусны эргэлтийн өвчнөөр нас бардаг гэсэн дүн гарсан. Энэ нь өвчнөө эмчлүүлэх санхүүгийн эх үүсвэрийн дутагдалтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдаг юм байна. Бидний хувьд олон улсын эрүүл мэндийн даатгалыг анх 2009 онд нэвтрүүлсэн. ...

2013-06-07, 09:46 -- Дэлгэрэнгүй

Гадаадад эмчлүүлэх боломжтой эрүүл мэндийн даатгал нээлтээ хийлээ.

Хүн өнөөдөр эрүүл боловч хэзээ өвчин тусах нь тодорхойгүй байдгаас ихээхэн эрсдэл дагуулж байдаг. Мэдээж өвчилсөн нөхцөлд эмчилгээ, эм тарианд мөнгө шаарддагаас олон өрх гэр, хувь хүмүүс өр тавих, эд хогшлоо худалдах зэрэг санхүүгийн хувьд хүндрэлд ордог. Монгол Улсаас ч хувь хүмүүсээс ч гадаадад эмчилгээ хийлгэхтэй холбоотой маш их хэмжээний зардал гарч байна. Өнөөдөр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад иргэдэд дараах хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал:   1. Нийгмийн эрүүл мэндийн даатгал нь олон улсад үйлчилдэггүй бөгөөд зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай болбол эмчилгээний зардлыг 100% өөрөө төлдөг. 2. Өндөр үнэтэй эмчилгээ оношлогоо хийлгэх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн даатгалаас олгох 1,1 сая төгрөгөөс давсан зардлыг даатгуулагч өөрөө хариуцдаг. 3. Даатгалын байгууллага болон эмнэлгийн хооронд эмчилгээ үйлчилгээний төлбөр тооцоог шууд хийх тогтолцоо байхгүй зэрэг болно. ...

2013-05-16, 10:24 -- Дэлгэрэнгүй

Монголчууд амьдралын даатгалыг сонгож байна

Амьдралын даатгалын чиглэлээр Монголд анхдагч “Нэйшнл Лайф Даатгал” компани “МИАТ” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний үр дүнд “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүн амьдралын даатгалын бүрэн хамгаалалтанд орж, ажил үүргээ аливаа эрсдлээс санаа зовох зүйлгүй гүйцэтгэх боломжоор хангагдаж байна. “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн тус байгууллагад санал болгосон бүтээгдэхүүн эрүүл мэнд болон амь насны даатгалыг хослуулснаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл “МИАТ” ХК-ийн нисэх бүрэлдэхүүн гадаад улс оронд зорчин явахдаа яаралтай түргэн тусламж болон эмнэлгийн үйлчилгээг саадгүй авахаар болж байна. “Нэйшнл Лайф Даатгал”-ын хамт олон тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулдаг билээ. Амьдралын даатгалын талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Утас: 7011-0784, 7011-3366 Хаяг: Баруун 4 зам, Колорода Бизнес төв

2013-03-04, 16:26 -- Дэлгэрэнгүй

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

2013.02.01-ны өдөр “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болоод “Автобус Нэг” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд тус байгууллагын ажиллагсадыг амьдралын даатгалд хамруулж, эрсдлийн хамгаалалтанд авлаа. "Нэйшнл Лайф Даатгал" ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүний гол давуу тал нь амь нас, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар алдалтын багц гэдгээрээ онцлог билээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилтан 24 цагийн турш бүх төрлийн эрсдлээс санхүүгийн хувьд бүрэн хамгаалагдана гэсэн үг юм.

2013-02-05, 15:25 -- Дэлгэрэнгүй

Манай компаниас видео уралдаан зарлаж байна.

  “National Life” болон “New Media Creative Studio” хамтран “Монголын Кино Телевизийн Ассиоцаци”-ийн дэмжлэгтэйгээр нийт видео сонирхогч, бүтээгчдийн дунд “Амьдралын Үнэ Цэнэ” сэдэвт уралдааныг зарлаж байна. Таны хувьд эрхэм нандин зүйл юу вэ, амьдрал юун дээр тогтдог вэ гэдгийг илэрхийлсэн зураглал, богино хэмжээны кино, зохиомж гээд хүссэн хэлбэрээрээ видео бүтээж тус уралдаанд оролцох боломжтой.   Уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогч Canon 5D Mark II дижитал зургийн аппарат болон 1,500,000 төгрөгийг гардан авна. Харин хоёрдугаар байрын эзэн маань 1,500,000 төгрөг, тусгай байр эзэлсэн 2 оролцогч тус бүр 500,000 төгрөгийн шагналтай ажээ.   Та тус уралдаанд оролцохыг хүсвэл 2012.10.31-нийг хүртэл энэ хуудсанд хандан бүртгүүлээрэй. Оролцогчдын ирүүлсэн видеонуудыг 2012.11.01-2012.11.28-ний хооронд дээрх хуудсанд байрлуулан олон нийтийн хүртээл болгож, 2012.12.05-ны өдөр ялагчдыг зарлаж, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулах болно. ...

2012-10-24, 12:13 -- Дэлгэрэнгүй

Ангилал