Хувийн эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг Монгол улсад нэвтрүүлэх түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа

Нэйшнл Лайф Даатгал ХХК 2009 оны 11 сарын 23-нд Хувийн Эрүүл мэндийн даатгалыг Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааны ”Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа”-г зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээн дээр Нэйшнл Лайф Даатгал ХХК нь WPMI компанитай хамтран ажиллах түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тус WPMI нь АНУ-ын Well Point компанийн Шанхай дахь салбар компани бөгөөд даатгуулагчийн нөхөн төлбөртэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба хамтын ажиллагааны гэрээнд даатгуулагчийн эмчилгээнд хяналт тавьж, эмчилгээний зардал, төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэхээр тусгагдсан байна.   Ёслолын ажиллагаанд оролцохоор тус эрүүл мэндийн даатгалын давхар даатгалын үйл ажиллагааг хариуцаж байгаа Мюних Ре компанийн Эрүүл мэндийн даатгалын салбарын Дэд захирал, Ерөнхий менежер ноён Уилъям Боссани, WPMI компанийн Ерөнхий захирал ноён Жон Петр Домейка нар хүрэлцэн ирсэн ба УИХ-ын зарим эрхэм гишүүд, Төрийн захиргааны ...

2011-01-25, 11:25 -- Дэлгэрэнгүй

Банк, санхүүгийн шинэ үйлчилгээ нэвтэрч байна

Манай компани Bancassurance үйлчилгээг банк, санхүүгийн зах зээл дээр нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Bancassurance гэдэг нь банк болон амьдралын даатгалын компанийн хамтын ажиллагаан дээр хөгжих харилцагчдыг эрсдлээс бүрэн хамгаалах бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Санхүүгийн систем нь хөгжсөн улс орнуудад энэ үйлчилгээ маш амжилттай хэрэгжиж, банкууд нь ямар ч зардалгүйгээр хүүгийн бус орлогоо нэмэгдүүлж чаддаг байна.   Тус компанийн хамт олон Арабын Нэгдсэн Эмират улсын Sun Re даатгалын болон давхар даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагуудыг эх орондоо урьж, Монголд хэрхэн Bancassurance үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар санхүүгийн зохицуулах хороо болон арилжааны томоохон банкуудын удирдлагуудтай уулзалт хийж байна.

2011-01-11, 11:25 -- Дэлгэрэнгүй

Нэйшнл лайф даатгалынхан андеррайтингийн олон улсын сургалтанд хамрагдлаа

ХБНГУ-ын Мunich Re давхар даатгалын компани амьдралын даатгалын ээлжит сургалтаа энэ оны 7, 8 дугаар сард Бээжин хотноо 2 үе шаттай зохион байгууллаа. ХБНГУ-ын Мunich Re давхар даатгалын компани нь A.M.Best’s рейтингээр A+/Superior/, Moody’s рейтингээр Аа3 /Excellent/, Fitch’s рейтингээр AA /strong/, Standard & Poor’s рейтингээр АА /Very Strong/ зэрэглэлд ордог, дэлхийн 150 гаруй улсын даатгалын компаниудыг давхар даатгадаг дэлхийд 1-рт ордог топ давхар даатгагч компани юм.   Тус компаниас зохион байгуулсан эхний ээлжийн сургалтанд Нэйшнл лайф даатгал компанийн санхүү, ня-бо бүртгэл, актуарын 5 ажилтан оролцоод ирсэн бол 8 сарын 3-7-нд Бээжин хотноо болсон хоёр дахь ээлжийн сургалтанд тус компанийн андеррайтинг, даатгалын газрын 5 ажилтан амжилттай оролцоод ирлээ. Сургалт нь дараахь сэдвүүдээр явагджээ: · Андерайтингийн ерөнхий ойлголт, гол бүрэлдэхүүн хэсгүүд ·  Санхүүгийн андеррайтинг · Эрүүл мэндийн ...

2011-01-04, 11:20 -- Дэлгэрэнгүй

Сагсан бөмбөг тоглож байгаад гэмтсэн хүнд нөхөн төлбөр олголоо

Амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр болон хэсэгчилэн алдах үед нөхөн төлбөрийн мөнгийг авч өөрийн эмчилгээ үйлчилгээндээ зарцуулах бүрэн боломжтой даатгал юм.  Амьдралын даатгалын бас нэгэн шинэхэн үйлчилгээ нь ямарваа нэгэн тохиолдолоор эмнэлэгт хэвтсэн үед даатгалын компаниас эмнэлгийн ор хоногийн мөнгийг төлүүлдэг “Эмнэлгийн мөнгө” хэмээх үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээ нь ажил хөдөлмөрөө хийж байхдаа ямарваа нэгэн өвчин, гэмтэл бэртэлээс үүдэлтэй эмнэлэгт хэвтэх тохиолдолд даатгалын баталгаагаараа эмнэлэгт хэвтсэн даруйдаа нөхөн төлбөр авах юм.Хувь хүний орлогын байдал, эрүүл мэнд зэргээс үүдэн 5-20 нэгжид багтах бөгөөд өдөр тутмын эмнэлгийн үйлчилгээний зардлаа нөхүүлж болох нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байна. Өөрөөр хэлбэл 310 000-1 240 000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээг жилд 31 хүртэл хоногоор авч болох юм.  “Эмнэлгийн ...

2010-12-30, 11:25 -- Дэлгэрэнгүй

Манай хамт олон даатгалын сургалтанд хамрагдлаа

Нэйшнл лайф даатгал компанийн Санхүү, эдийн засгийн болон Андеррайтингийн газрын 5 ажилтан энэ сарын 13-наас 17-ны хооронд, Дэлхийн тэргүүний давхар даатгалын компани болох Munich Re группээс БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан сургалтанд оролцоод ирлээ. Хятадад амьдралын даатгал үүсэж хөгжөөд 20-иодхон жил болж байгаа хэдий ч нийт хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс хамаарч маш эрчимтэй хөгжиж байна. Одоогоор тус улсад амьдралын даатгалын үйл ажиллагаа явуулдаг 54 компани 150 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээг гарган, 2007 оны байдлаар нийт 503,5 тэрбум юанийн даатгалын хураамжийн орлоготой ажилласан статистикийн мэдээлэл байна. Ингэж хөгжихөд даатгалын компаниуд нь банкууд, даатгалын зуучлагч байгууллагууд болон эмнэлэгүүд, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүн амд хүргэж, ажилладаг байна. Хамгийн том нь “China life insurance company” ба нийт амьдралын даатгалын зах зээлийн 40%-ийг эзлэдэг бөгөөд топ ...

2010-12-29, 11:20 -- Дэлгэрэнгүй

Ангилал