МУ-ын Ерөнхий сайдад хуулийн төслүүд өргөн барилаа

“Хөрөнгийн зах зээл-хөгжлийн хөшүүрэг” сэдэвт уулзалт дээр “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн Дэд захирал Б.Энхтунгалаг үг хэлж, даатгалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, урт хугацаат амьдралын даатгалын үйл ажиллагааг хөгжүүлэн төлөвшүүлэх, дэмжих чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай талаар санал гаргаж, 11 хуулийн төслийг Ерөнхий сайдад гардууллаа.   Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дээрх уулзалтан дээр хэлсэн үгэндээ: Даатгалын салбарын шинэтгэлийг эхлүүлэх,  Даатгалын салбарт ердийн даатгалаас гадна урт хугацааны даатгал, заавал даатгал, амьдралын даатгал зэрэг даатгалын бусад төрлийг хөгжүүлэх,  Даатгалын зах зээл хөгжсөн орон, олон улсын даатгалын хөгжлийн жишгийн нэгэн адил даатгалын салбарын гол цөм болсон урт хугацааны амьдралын даатгалын тогтолцоог Монголд төлөвшүүлэн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, Нийгмийн болон арилжааны даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээлд оруулах эрх зүйн боломжийг нээх талаар тодорхой арга хэмжээ ...

2010-12-28, 11:25 -- Дэлгэрэнгүй

“Уурхайчны хамгаалалт” амьдралын даатгалаараа уул уурхайн ассоциацитай хамтран ажиллах боллоо

Өнгөрөгч сарын 29 өдөр “Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”, “Нэйшнл лайф даатгал” ХХК нар “Уурхайчны хамгаалалт” амьдралын даатгалын бүтээгдэхүүнээрээ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар уурхайчин бүрт амь насны хамгаалалтыг санал болгож байгаа юм. Хариуцлагатай уул уурхай гэж хаа сайгүй ярих болсон энэ үед уурхайн ажиллагсадын нийгмийн хамгаалалын асуудалд ч хариуцлагатай хандах шаардлага урган гарч байна. Уурхайчны хөдөлмөрөөр газрын баялагийг хуваалцаж яваа ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулалт хийх шинэ боломж бий болсныг дуулгаж байна.   Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд нилээдгүй олон хүн уг салбарт ажил хөдөлмөр эрхлэх болсон. Хэдийгээр олон хүн ажлын байртай болж боломжийн цалин хөлс авч амьдралаа залгуулж байгаа боловч эрсдэлгүй таатай нөхцөлд ажиллах боломж сайн биш ...

2010-12-16, 11:15 -- Дэлгэрэнгүй

“Уурхайчны хамгаалалт” амьдралын хугацаат даатгалыг зах зээлд санал болгож байна

     Хариуцлагатай уул уурхай гэж хаа сайгүй ярих болсон энэ үед уурхайн ажиллагсадын нийгмийн хамгаалалын асуудалд ч хариуцлагатай хандах шаардлага урган гарч байна. Уурхайчны хөдөлмөрөөр газрын баялагийг хуваалцаж яваа ажил олгогчид ажилчдынхаа нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулалт хийх шинэ боломж бий болсныг дуулгаж байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улсын уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд нилээдгүй олон хүн уг салбарт ажил хөдөлмөр эрхлэх болсон. Хэдийгээр олон хүн ажлын байртай болж боломжийн цалин хөлс авч амьдралаа залгуулж байгаа боловч эрсдэлгүй таатай нөхцөлд ажиллах боломж сайн биш байгаа нь нууц биш. Уул уурхайн салбар нь хүнд хүчир, гэмтэж бэртэх магадлал өндөр, эрсдэлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Тиймээс бид уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг олон улсын жишигт нийцсэн даатгалын ...

2010-12-06, 11:15 -- Дэлгэрэнгүй

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт танилцах уулзалт боллоо

“Нэйшнл Лайф Даатгал” компани нь Монгол улсын анхны амьдралын даатгалын компани бөгөөд хүний эрүүл мэнд, амь насны даатгалыг урт хугацаагаар хэрэгжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ оны 3 дугаар сарын 4-нд Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр дээр томоохон хэмжээний танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд тус байгууллагын удирдлага, хэлтэс, тасаг, цехийн төлөөлөл болох эдийн засагч, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцсон юм. Уг уулзалтын гол зорилго нь УБЭҮ-ийн удирдлага, ажиллагсдад амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйчилгээг танилцуулах, даатгалд хамрагдсанаар ажилтанд төдийгүй Ажил олгогчид ямар ашигтай болох талаар ярилцахад оршиж байлаа. Уулзалтын явцад тус байгууллагын зүгээс Амьдралын даатгалын үйлчилгээ нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой, цаг үеэ олсон зөв зүйтэй үйлчилгээ болохыг цохон тэмдэглэж байсан.   Тэд “Хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гай зовлонгоос өөрийн гэр бүл, үр хүүхэддээ хамгаалж, ...

2010-12-01, 11:10 -- Дэлгэрэнгүй

Уурхайчид урт хугацаанд даатгалд хамрагдаж эхэллээ

Эрсдэл өндөртэй салбаруудын нэг болох уул уурхайн салбарт өнөөдөр нэлээд асуудалтай байгаа билээ. Уул уурхайн салбарын ажилчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал нилээн анхаарал татаад байгаа. Жишээлбэл: Эрдэнэт үйлдвэрт 2007 онд 627 хүн хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа гэсэн судалгаа бий. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Уурхайн ажилчид ихэвчлэн уушигны тоосжилт, хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөө тогтоолгож чадахгүй нас бардаг байна. Хариуцлагатай уул уурхай хэмээн хаана хаанаа ярих болсон өнөө үед уурхайн салбарт ажиллагсадаа эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг нь бүрдүүлж, хөдөлмөрийн ая тухтай орчинд ажиллах боломжийг нь хангахаас гадна ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хөдөлмөр эрхлэх хугацаанд буюу олон жилээр даатгаж, тэдний амь нас эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлдөг тогтолцоог бүрдүүлдэг байх нь чухал юм. Харин энэ жишигт нийцсэн даатгалын хамгаалалтыг МАЙН ИНФО ХОЛДИНГ ...

2010-11-29, 11:10 -- Дэлгэрэнгүй

Ангилал