Давхар даатгалын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол улсад анх удаа амьдралын даатгалын хамгаалалт, үйлчилгээг санал болгож буй “Нэйшнл лайф даатгал” ХХК нь гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд дэлхийд нэр хүндтэй, тэргүүлэгч давхар даатгалын групп ХБНГУ-ын МЮНИХ РЕ компанитай давхар даатгалаар хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ийнхүү гэрээ байгуулснаар монгол хүний амь нас, эрүүл мэнд гадаадад давхар даатгагдлаа. Энэ нь Монголчууд анх удаа эх орондоо болон дэлхий дахинд даатгалын хамгаалалттай болж байгаа хэрэг бөгөөд Монгол улсын даатгалын хөгжилд түүхэн хуудас болон бичигдэх онцгой үйл явдал болж байна. Монгол улс хөгжлийнхөө түүхэнд эд хөрөнгө, мал баялгаа даатгаж ирсэн боловч Монгол хүний амь нас, эрүүл мэнд дэлхий дахинд давхар даатгалаар хамгаалагдаж байсан түүх үгүй билээ.   Харин “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-д таны амь нас, эрүүл мэнд даатгагдсанаар даатгуулагч та бүхэн урт ...

2010-11-25, 10:50 -- Дэлгэрэнгүй

Монголчууд амьдралын даатгалаараа гадаадад эмчлүүлэх боломжтой боллоо

Монголчууд бид сар бүр цалингаасаа улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг билээ. Ийнхүү шимтгэл төлснөөр эрүүл мэндийн үйлчилгээ авах бололцоо нээгддэг. Гэвч өнөө үед эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг ховор, хангалттай эмчилгээ хийлгэх боломж байдаггүйг хүн бүр мэднэ. Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс нийслэлийг бараадагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх тусам улсын хэмжээнд нэг эмнэлгийн оронд ногдох эмчлүүлэгчийн тоо өсөж 127-д хүрсэн байна. Харин нэг эмчид ногдох эмчлүүлэгчийн тоо 225 байна. Улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болж, хувийн эмнэлгийн салбар нэлээдгүй хөгжиж байгаа боловч техник хэрэгсэл, аппарат, эмнэлгийн ор хангалтгүй гэх мэтчилэн олон асуудлаас үүдсэн олон асуудлууд гарч шийдлээ хүлээсээр байгаа билээ. Найдвартай эмнэлэг, чанартай эмчилгээг бараадах гэсэн мөнгөний урсгал гадаад орныг зорьсоор л... Иргэдийн дийлэнх нь гадаадын эмнэлэг найдвартай гэсэн суурь ойлголттой болоод байгаа нь нууц биш юм. ...

2010-11-18, 10:50 -- Дэлгэрэнгүй

Амьдралын даатгал амласанаа биелүүллээ

   Амьдралын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг “Нэйшнл лайф даатгал” ХХК байгуулагдаад удаагүй ч даатгалын салбарт шинэлэг үйлчилгээгээрээ хэдийнээ олонд танигджээ.   Хүн бүхний хүсэн хүлээж байсан амьдрал, амь насны даатгал нь өөрөөрөө дамжуулан гэр бүл, үр хүүхэдээ санхүүгийн хамгаалалтанд оруулж болдог онцлогтой даатгалын төрөл юм. Тэгвэл энэ төрлийн даатгалд даатгуулсан цагдаагийн албан хаагч М.Энхбаяр нь гэмтэн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн ажээ.   Амьдралын даатгалын төрлийг зөв сонгож, ажил мэргэжлийн онцлогтоо тааруулан гэнэтийн ослын нэмэлт нөхцөлөөр даатгуулсан ажээ. Түүнд гэрээгээр тохирсон даатгалын үнэлгээг олгож байгаа нь “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн хувьд анхны нөхөн төлбөр олгож байгаа нь юм. Тэд хэлсэндээ хүрдэг, амласанаа биелүүлдэг, олон улсын амьдралын даатгалын стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг нь ийнхүү батлагдаж байна. Өнөөгийн нийгмийн байдлыг бодитойгоор үнэлж амь нас, ...

2010-11-02, 10:45 -- Дэлгэрэнгүй

Монголын ипотекийн корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын санхүүгийн салбарт шинэлэг, ач холбогдол бүхий ипотекоор баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч хөрөнгийн зах зээл дээр гаргах үйл ажиллагаа өнгөрсөн оноос эхлэн арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн оролцоотойгоор явагдаж байгаа билээ. Ипотекийг энгийн ойлголтоор орон сууцны урт хугацааны зээл гэж ойлгож болох ба олон улсын хэллэгээр мортгейж гэж нэрлэдэг.   Өнгөрөгч Лхагва гарагт Монголын анхны урт хугацааны амьдралын даатгалын компани болох “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон “МИК”-ын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурах үйл ажиллагаа “МИК”-ийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд “Нэйшнл Лайф Даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “МИК”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зуралцлаа. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Монгол улсын санхүүгийн зах зээл дээр Ипотекийн зээлийн даатгалыг сонгодог утгаар нь хөгжүүлэх, нэр бүхий ...

2010-10-26, 10:45 -- Дэлгэрэнгүй

Амьдралын даатгал ирээдvйн санхvvгийн эрсдэлгvй байх баталгаа болно

Даатгалын салбарт цоо шинэ нэгэн эхлэл эхлэхэд бэлэн болоод байна. Урт хугацааны амьдралын даатгалын vйлчилгээ vзvvлэх “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гvйцэтгэх захирал Б. Батбаяртай ярилцлаа. Манай улсын даатгалын салбарт нэгэн шинэ даатгалын төрөл, vйлчилгээ бий болж байгаа нь “Урт хугацаа”-ны буюу амьдралын даатгал юм. Урт хугацааны турш та өөрийн амь насаа даатгаснаар амьдралын явцад тохиолдох аливаа эрсдэлийг ямар ч хvндрэл бэрхшээлгvйгээр даван туулах боломжийг олгох юм. Амьдралаа урт хугацааны туршид даатгуулна гэдэг маань таны гэр бvл, vр хvvхэд, эрvvл мэнд, нийгмийн хамгааллын асуудлууд гээд бvхий л зvйл тань санхvvгийн хамгаалалтанд орно гэсэн vг.   Танай vйл ажиллагааг хvмvvс хараахан сайн ойлгохгvй байгаа, тиймээс амьдралын урт хугацааны даатгал, ердийн даатгалаас юугаараа ялгаатай болон давуу талыг нь тайлбарлаж өгнө vv.  Даатгал бол амлалт. Гэхдээ баталгаат амлалт байх ...

2010-10-18, 10:35 -- Дэлгэрэнгүй

Ангилал