Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

Амьдралын даатгалыг хөгжүүлснээр нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх үүд хаалга нээгддэг. Тийм ч учираас бид нийгмийн хамгаалал нь зөвхөн төрийн үүрэг гэсэн ойлголтоос ард иргэдийг салгаж, тэдэнд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.

 

Монгол хүний үнэ цэнэ

Монгол хүний амь нас эрүүл мэндийг санхүүгийн хувьд анх удаа бүрэн хамгаалалтанд авснаар нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа итгэл төгс биелүүлж байна.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Нийслэл Улаанбаатар хотын маань өнгө үзэмж, агаарын бохирдлын тулгамдсан асуудлын тодорхой хувийг шийдвэрлэх “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах аянд манай хамт олон оролцож 350 ширхэг гацуур модыг хандивлалаа.

 

Утаагүй эко Улаанбаатар хөтөлбөр

Иргэдийн орлого, худалдан авах чадварт ойртуулсан үнэ бүхий хүн, байгаль орчин, экологид ээлтэй, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны хотхон, хэсэгчилсэн амины орон сууц барих төслийг дэмжин ажиллав. Амьдрал үргэлж сайхнаараа “Ядуурлын эсрэг хамтдаа” сангаас зохион байгуулсан

 

“Амьдрал үргэлж сайхнаараа”

төслийг ивээн тэтгэгчээр ажиллаж, нийт 31 хүнийг амьдралын даатгалын хамгаалалтанд авлаа.

Хэрэв танд манай үйлчилгээ таалагдаж байгаа бол яг одоо бидэнд хандаарай. Таньд туслахдаа бид баяртай байх болно.