Өнөөдөр нийгэмд тулгарч байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй улсын нийгмийн даатгалын салбарт тулгарч байгаа мөнгөн дүнгийн зөрүү юм. Энэ зөрүүтэй тооцооллын улмаас олонхи иргэд нийгмийн даатгалын тогтолцоо, нэрийн данс гэх зэрэгт итгэх итгэл суларч цаашид даатгуулах сонирхолгүй болоод байна. Өнөөдөр нийгэмд тулгарч байгаа асуудлуудын нэг нь яах аргагүй улсын нийгмийн даатгалын салбарт тулгарч байгаа мөнгөн дүнгийн зөрүү юм. Энэ зөрүүтэй тооцооллын улмаас олонхи иргэд нийгмийн даатгалын тогтолцоо, нэрийн данс гэх зэрэгт итгэх итгэл суларч цаашид даатгуулах сонирхолгүй болоод байна. Хувь хүний эрсдэлийг, санхүүгийн бэрхшээлийг нийгмийн халамж, хангамж, тэтгэврийн хүрээнд шийдвэрлэх ёстой улсын нийгмийн даатгал өнөөдөр хэрүүлийн алим болон хувирчээ. Шийдэж чадахгүй байгаа энэ асуудлын талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Н.Тунгалагтай ярилцан багаараа хийсэн сонирхолтой судалгаанаас сонирхолоо.

Бид энэхүү Улсын нийгмийн даатгалын судалгааг 2006 оны 11,12 саруудад хийсэн. Тухайн үед Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд “Нийгмийн даатгал- нийгмийн хамгаалалын хөгжлийн хөтөлбөр” сэдэвт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэгэн төсөл хэрэгжиж байсан юм. Энэ төслийн хүрээнд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэйгээр холбоотой Монгол улсад нийгмийн даатгалын суурь тогтолцоог бүрдүүлбэл ямар байх талаар зарлагдсаны дагуу манай сургуулийн багш оюутнууд хамтран энэхүү судалгаа тооцооллийг хийсэн юм.

 

Судалгаагаа бид тэр үеийн албан ёсны тоо баримтуудад үндэслэн хийсэн бөгөөд гарсан үр дүн нь монгол улсад үндэсний суурь тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрдүүлбэл ямар хандлагатай байх вэ мөн хэдэн наснаасаа эхлэн тэтгэврийг нь авч эхлэх вэ, хэдэн жилээр даатгуулах вэ, шимтгэл нь хэр байх вэ гэх мэт судалгаануудыг хийсэн юм. Судалгаанаас гарсан үр дүнгээ бид тухайн үедээ Засгийн Газар, УИХ, Их хурлын байнгын хороод, яамдууд, агентлагуудад хүргүүлсэн боловч ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй, шийдэлд хүрээгүй байна. Харин одоо сангийн яам болон азийн хөгжлийн банк хамтран бас нэг иймэрхүү төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд суурь тэтгэврийн даатгалыг ямаршуухан хэмжээнд хийх гэж байна гэхээр даатгал биш харин монгол улсын тэтгэврийн насанд хүрсэн иргэн бүрт тэтгэмж өгөх талаар юм байна.

 

Энэ байдлаас харахад монгол улсад хүмүүст тараагдаж буй тэтгэмж маш их байдаг ба хүмүүст хүрч буй мөнгө нь амьдралд тэр болгон тус дэм болохгүй мөртлөө улсын төсвөөс их хэмжээний мөнгөн дүн гардаг. Ямар учраас ийм тэтгэмж олгох тухайгаа тэд тайлбарлахдаа Гэр бүлд байгаа настай хүн бага ч гэсэн тухайн гэр бүлийн төсөвт нэмэр хандив оруулж байгаагаараа сэтгэл амар байх болно гэсэн утгаар нийгмийн сэтгэл зүйн талаас нь чухалчилж байгаа юм байна.

Өнөөдрийн дундаж цалингаар цалинжин шимтгэлээ төлж байгаа нэг даатгуулагчийн нэрийн дансны үлдэгдэлд хуулинд заасны дагуу ЗГ-ын 1,15 хувийнхаа хүүг тооцоод явбал нэрийн дансанд нь байгаа үлдэгдэлийг тэтгэвэр тооцоход ашиглавал тухайн хүн 2020 онд тэтгэвэртээ гарлаа гэхэд тэр үеийн дундаж цалингийн хэмжээ 610.000₮ байхаар тооцоод явбал тэтгэврийн хэмжээ 78.000₮ байхаар тооцсон юм. Гэхдээ яг тэр үед 78,000₮ зүгээр хүү тооцох аргачлалаар гарч байгаа тоо нь тэр юм. Өнөөдөр манайд тэтгэврийн доод хэмжээ 78000-с давсан байгаа л даа. Гэхдээ өнөөдрийн бидний ашиглаж байгаа хууль тогтоомж бодлого маань яриад байгааг харуулж байгаа юм. Энэ байдлаараа байвал манай төр засгын байдалд хүндээр тусч болзошгүй юм.

Нийгмийн даатгалын сан өнөөдөр улсын төсвөөс тусдаа гарсан зүйл бол байхгүй. Бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл улсын төсөв рүү орж байдаг, төсвийн хуваарилалтаар тэтгэвэр олгогдож байдаг. Ийм болохоор Нийгмийн даатгалын сан тусдаа гараагүй байгаа ч айхтар аюулд өртөнө гэж хэлж болохгүй. Харин өнөөдөр үйлдвэрчний эвлэл, нийгмийн даатгалын ерөнхий газрынхны санаачлагаар тэтгэврийн даатгалын санг тусдаа гарах тохиолдолд санг өсгөх, мөн менежментийг нь сайн хийхгүй бол уналтанд орох вий. Даатгуулагчидийн хураамжийн орлогоор тэтгэврээ дангаар олгоно гэж үзвэл маш нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Хөгшчүүдийн дунд тэтгэвэрийн зүрүү их байдаг. Нэг хэсэг нь 80000 орчим төгрөгний тэтгэвэр авч байхад зарим хэсэг нь 300 гаран мянган төгрөгийг авдаг байх жишээтэй.

 

Энэ нь ирээдүйд улам ч их зөрүүтэй болох уу?

Энэ нь өнөөгийн тэтгэвэрийн системтэй холбоотой. Олон жил тэтгэвэр авчихсан эдгээр хүмүүс социализмын үед авч байсан цалингийнх нь жишгээр бодож байгаа юм. Тухайн үед бага цалинтай байсан хүмүүсийн тэтгэврийг улс өсгөхийн тулд индексжүүлсэн аргаар хэд хэдэн удаа арга хэмжээ авч байгаа. Хэдий индексжүүлэх арга хэмжээ авч байгаа ч гэсэн бага цалингаас бага тогтоогдож байна. Харин 300 мянга аваад байгаа тэр хүмүүс саяхан тэтгэвэр тогтоолгосон. Өнөөгийн авч байгаа тэр өндөр цалингаас тогтоолгохоор тэтгэвэр их хэмжээтэйгээр тогтоогдож байгаа юм. Тэтгэврийн эдгээр зөрүүг арилгахын тулд Засгын газар арга хэмжээ авч ажиллаж байгаа л даа. Тэтгэвэрийн насны хүмүүсийг 5 насаар нэмэх зүйл яригдаад байгаа. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй мэт ойлгогдоод байдаг.

 

Хүмүүс аль болох олон жил ажиллаад тэтгэвэрт гарах нь өөрт ашигтай ч жил нь гүйцсэн бол насаа хүлээж суух сонирхолгүй байдаг?

Ер нь судалгаа хийхээр хүн бүр өөр өөр бодолтой байдаг л даа. Зарим нь тэтгэврийн насыг уртасгах талаар эсрэг үзэл бодолтой байдаг. Нас өндөрсөх тутам хүмүүсийн ажиллах чадвар муу, хөдөлмөрийн бүтээмж буурдаг гэж үздэг байхад зарим нь дэмжих хандлагатай байдаг. Монгол хүний дундаж наслалт өндөр болох юм бол үүнийг дэмжиж болох юм. Өнгөрсөн жил гэхэд тэтгэврийн насыг уртасгах хууль яригдаж байсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Нарийн судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгдэх ёстой юм.

Ердийн, амьдралын гээд даатгалын хэд хэдэн хэлбэр байдаг. Манайд ч энэ хоёр хэлбэрийн даатгал байгаа. Харин эдгээр хэлбэр улсын нийгмийн даатгалд ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Сайн дурын даатгалаар даатгуулах нь хувь хүний эрсдэлээ хамгаалах өөрийнх нь сонголт байдаг. Монгол улсад амьдралын даатгалын анхны компани үүсэн байгуулагдлаа? Ямар ч салбарт өрсөлдөөн хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар өрсөлдөөн байсан цагт тухайн салбар хөгжинө. Тиймээс өрсөлдөөн бий болох цаг нь нийгмээс урган гарсан гэж ойлгож болно. Манайд 15 ердийн даатгалын нэг амьдралын даатгалын компани үйл ажиллагаагаа явуулдаг. Харин энэхүү амьдралын даатгал нь нийгмийн даатгалд хуулийн дагуу сонголтгүй даатгуулахаас өөрөөр өөрийн сонголтоороо даатгуулах бололцоог бүрдүүлж байгаа.

 

Жишээ нь эрүүл мэндийн даатгалыг харъя: 400-аад мянган төгрөгний цалин авдаг бол сард 30 орчим мянган төгрөгийг эрүүл мэндээ хамгаалах гэж өгдөг. Харин ямарваа нэгэн эрсдэлээр эрүүл мэндэд хохирол учрахад өөрийгөө хамгаалж байгаа боловч өвдөөд эмнэлэгт очсон тохиолдолд хангалттай үйлчилгээг авч чаддаггүй. Бидний хураамж төлсөн мөнгөөр эмнэлгийн байгууллагуудын санхүүгийн хөшүүрэг болж байгаа шүү гэдгийн эмнэлгийн байгууллага тэр болгон боддоггүйд байгаа юм. Энэ нь эргээд хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хүсэл сонирхолыг нь бууруулдаг байна. Үнэхээр эмнэлгийн байгууллагын зардлыг санхүүжүүлж чаддаг, эрсдэлд учирсан хүний эрсдлийг нөхөж чаддаг тийм тогтолцоо хэрэгтэй байна.

 

Иймд миний бодлоор энэ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сектор луу хувийн хэвшилийхэн орж ирээсэй гэж боддог. Хүмүүст энэ нь илүү эрсдлийг нөхөх чадвартай юм шүү гэх сонголт байх хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн компаниуд ямарваа нэгэн шимтгэл, татвараас зугтдаг байдлаас нийгмийн даатгалын сан ирээдүйд санхүүгийн хүндрэлд орох юм биш байгаа? Үүнд хувь хүний үүрэг роль маш их байдаг юм. Үнэхээр би даатгуулах ёстой, эргээд энэ нь надад хэрэгтэй юмаа гэдгийг ойлгож ажил олгогчоосоо даатгалыг төлүүлэхийг шаардаж байх хэрэгтэй. Өнөөдөр гэтэл манайд цалин бага, өртөг өндөртэй байгаа болохоор хүмүүс өөрсдөө аль болох бэлэн мөнгийг гар дээрээ авах сонирхолтой байдаг. Энэ нь өөрийн ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм гэдгийг ойлгодоггүй.

 

Ажил олгогч нь ч даатгалын шимтгэлээс аль болох хол байх гэдэг, ажилтан нь ч өнөөдрөөрөө амьдардаг байх жишээтэй л байна. Даатгал гэсэн сонгодог утгаар нь биш татвар гэсэн утгаар ойлгоод байна. Ажилтан өөрөө ухамсартай байж даатгалын ач холбогдолыг ойлгох ойлголт муу байна. Энэ нь ирээдүйд өөрөө ямар нэгэн хамгаалалтгүй болчихлоо гэсэн үг. Өвдөх, эрсдэл учрах тохиолдолд өөрийг нь хамгаалах нэг ч зүйлгүй болж байгаа юм.

 

Эцэст нь таны дүгнэлтээр?

Даатгалд өөрөө эв нэгдэлийн зарчим байдаг. Хичнээн ч жил эрсдэлгүй яваад байж болох ч өөрийнхөө ирээдүйг сайн дурийн даатгалаар аваад яваад байх боломжтой болж байна. Даатгалын зарчимд төлсөн мөнгөө эргүүлж хэвээр нь авна гэсэн ойлголт байдаггүй. Манайд анхны амьдралын даатгал үүсэж хөгжиж байгаа нь нийгмийн даатгалтай өрсөлдөж, цаашлаад хувь хүнд сонголттой даатгалын эрх эдлэх боломж бүрдэж байгаа нь таатай байна. Амьдралын хэрэгцээ шаардлагандаа тулгуурлаад иргэд маань сайн судалж даатгуулах хэрэгтэй.