Тэтгэврийн даатгал

Өндөр насны тэтгэвэрт гараад үр хүүхдээсээ санхүүгийн хувьд хамааралгүй элбэг хангалуун амьдарч, хүссэнээрээ амьдрах боломжыг тэтгэврийн даатгал олгодог.

"Тэнүүн Амьдрал" тэтгэврийн даатгал

  • Өнөөдөр хийж бүтээх ид насандаа яваа танд тэтгэвэр гэдэг үг хэтэрхий хол тэртээх 20, 30 жилийн дараах асуудал шиг санагдаж байна уу?
  • Өнөөдөр өөрийн тэтгэвэртээ зориулж хуримтлал үүсгэхэд хэтэрхий эрт гэж Та бодож байна уу?
  • Улсаас олгох тэтгэврийн хэмжээ таны амьдралд хүрэлцэх үү?

Энэхүү тэтгэврийн даатгалд хамрагдсанаар

  • Хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгоно.
  • 5 жилийн дараа тэтгэвэр авч эхлэх боломжтой
  • Та хүсвэл хуримтлалаа буцаан авч болно.
  • Таны тэтгэвэртээ зориулж төлсөн мөнгө зөвхөн Таны нэр дээр хуримтлагдана.
  • Таны үүсгэсэн тэтгэврийн хуримтлал Монгол Банкны бодлогын хүүгээр өснө.
  • Та өөрийн үүсгэсэн тэтгэврийн хуримтлалаа нэг удаа бөөнд нь эсвэл хүссэн хугацаандаа тэтгэвэр хэлбэрээр авч болно.
  • Та тэтгэврийн хуримтлалаа хань ижил үр хүүхэддээ өвлүүлэн өгч болно.

Тэтгэврийн даатгалд хэн даатгуулж болох вэ?

  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд
  • Нийгмийн даатгалын тэтгэвэр нь ирээдүйн амьдралд хүрэлцэхгүй гэж үзэж байгаа иргэд
  • Мөн ажил олгогчийн зүгээс ажиллагсадаа тогтвортой ажиллуулах, тэднийг урамшуулах зорилгоор тэтгэврийн даатгалыг сонгож байна.

Даатгалын хамгаалалт

Таныг тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаанд дараах хамгаалалт үйлчилнэ.

Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах

Та тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд Таны цаашид сар бүр төлөх байсан даатгалын хураамжийг гэрээний хугацаа дуусах хүртэл даатгалын компаниас хариуцаж төлнө.

Гэнэтийн ослын улмаас нас барах

Даатгуулагч тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд тэтгэврийн хуримтлалыг 2 дахин нэмэгдүүлж даатгуулагчын гэр бүлд олгоно.


Хэрэв танд манай үйлчилгээ таалагдаж байгаа бол яг одоо бидэнд хандаарай. Таньд туслахдаа бид баяртай байх болно.