Түгээмэл асуулт

Түгээмэл асуулт

Гэр бүлийн даатгал гэж юу вэ?

Гэр бүлийн гишүүдээ хайрлан хамгаалж, тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байна уу. Өрх гэрийн багана болсон та өөрийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой үүсэх санхүүгийн хариуцлагаа амьдралын даатгалд үүрүүлж болно. Энэхүү бүтээгдэхүүн нь үндсэн буюу амь насны, нэмэлт буюу хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалаас бүрдэх ба та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой. 

Даатгалын хамгаалалт

Даатгуулагч аливаа шалтгааны улмаас нас барвал гэр бүлд нь даатгалын үнэлгээг 1 удаа 100% олгох юм.

Даатгалын давуу тал

  • Цаг хугацаа, орон зай харгалзалгүй дэлхий дахинд, 24 цагийн турш үйлчилнэ;
  • Олон улсын түвшинд боловсруулагдсан амьдралын даатгалын гэрээгээр хамгаалагдана;
  • Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж тэднийгээ хамгаална;
  • Хураамж төлөлтийг харилцан тохиролцож уян хатан зарчмаар төлөх боломжтой;
  • Ослын болон өвчний улмаас хөдөлмөрлөх чадвараа алдвал цалинг орлох хэмжээний тэтгэмж авна.

Тэтгэврийн даатгал гэж юу вэ?

Та өндөр насны тэтгэвэрт гарсан үедээ нийгмээс болон үр хүүхдээсээ санхүүгийн хамааралгүй элбэг хангалуун амьдармаар байна уу. Тэгвэл таньд “Тэтгэвэрийн даатгал”-ийг санал болгож байна.

Тэтгэвэрийн даатгал хэнд хэрэгтэй вэ?

  • Нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд;
  • Нийгмийн даатгалд тэтгэвэрээс гадна нэмэгдэл тэтгэвэр авах сонирхолтой иргэд;
  • Үнэ цэнэтэй ажилтныг өөртөө татах, тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэрэгсэл хайж буй аж ахуйн нэгжүүд.


Хэрэв танд манай үйлчилгээ таалагдаж байгаа бол яг одоо бидэнд хандаарай. Таньд туслахдаа бид баяртай байх болно.