2013.02.01-ны өдөр “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болоод “Автобус Нэг” компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд тус байгууллагын ажиллагсадыг амьдралын даатгалд хамруулж, эрсдлийн хамгаалалтанд авлаа. "Нэйшнл Лайф Даатгал" ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүний гол давуу тал нь амь нас, гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар алдалтын багц гэдгээрээ онцлог билээ. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын ажилтан 24 цагийн турш бүх төрлийн эрсдлээс санхүүгийн хувьд бүрэн хамгаалагдана гэсэн үг юм.