Хуримтлалын даатгал

Гэр бүлийн санхүүгийн зорилгод хүрэх мөнгөн хуримтлалыг эрсдэлийн хамгаалалттайгаар бий болгоход зориулагдсан даатгал.

Амьдралын даатгалын нэгэн чухал үүрэг бол хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах явдал юм. Та өөрийн үр хүүхэд, ач зээгээ энэхүү даатгалд хамруулснаар тухайн хүүхэд их дээд сургуульд орох үедээ манай компаниас сургалтын төлбөрөө авна.

Даатгалын давуу тал:

  • Эцэг эхчүүд ямар нэгэн санхүүгийн дарамт, хүндрэлгүйгээр хүүхдийнхээ их дээд сургуулийн сургалтын төлбөрийг хуримтлуулна.
  • Эцэг/эхийн амь нас 24 цагийн турш даатгалын хамгаалалттай.
  • Эцэг/эхийн амь насанд эрсдэл учирвал даатгалын компаниас хүүхдэд 18 нас хүртэл сар бүр 50000 төгрөгийн тэтгэмж олгож, үлдсэн хураамжийг хариуцна.
Хэрэв танд манай үйлчилгээ таалагдаж байгаа бол яг одоо бидэнд хандаарай. Таньд туслахдаа бид баяртай байх болно.