Эрүүл мэндийн даатгал

Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгал

Та өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар дотоод болон гадаадын эмнэлгүүдэд 1,5 тэрбум хүртэлх төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй болох юм.

Энэхүү даатгалын онцлог нь:

  • Энэхүү даатгал нь үйлчлэх нутаг дэвсгэр болон эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөх хэмжээний хувьд ялгаатай 3 төрөлтэй ба хэрэглэгч өөртөө тохирсныг сонгох боломжтой. Үүнд:
    • PLATINUM PLAN – Дэлхий дахинд 1,500,000,000₮ хүртэлх хэмжээгээр,
    • GOLD PLAN – АНУ, Канад орохгүйгээр дэлхийн бусад улс оронд 1,500,000,000₮ хүртэлх хэмжээгээр,
    • SILVER PLAN – Ази тивд 450,000,000₮ хүртэлх хэмжээгээр.
  • Өөрийн үзүүлэх эмч болон эмнэлгээ чөлөөтэй сонгох боломжтой.
  • 0-75 насны Монгол улсын бүх иргэд (хувь хүн дангаараа эсвэл гэр бүлээрээ, хамт олноороо даатгуулж болно)
  • Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэд, тэдгээрийн гэр бүл
  • Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл
  • Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл
  • Даатгуулагч урьдчилан сэргийлэх үзлэгт орох эрхтэй.
  • Амбулаториор үйлчлүүлэх болон хэвтэн эмчлүүлэх үеийн зардлыг хариуцна.

Даатгалд хэн хамрагдах боломжтой вэ?

  • 0-75 насны Монгол улсын бүх иргэд (хувь хүн дангаараа эсвэл гэр бүлээрээ, хамт олноороо даатгуулж болно)
  • Монгол улсад байнга оршин суугаа гадаадын иргэд, тэдгээрийн гэр бүл

Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

  • Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл
  • Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл


Хэрэв танд манай үйлчилгээ таалагдаж байгаа бол яг одоо бидэнд хандаарай. Таньд туслахдаа бид баяртай байх болно.