2007

Энэтхэг улсын J.B Boda&Co.Pvt даатгалын зөвлөх компанитай хамтран ажиллаж амьдралын даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх суурийг тавив.
БИДНИЙ ТУХАЙ
Товч танилцуулга
Бид 2007 оноос эхлэн Амьдралын даатгал буюу урт хугацааны даатгалаар мэргэшин ажиллаж байна. Амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдвол түүнээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн урт хугацаанд даатгалын хамгаалалттайгаар мөнгөн хуримтлал үүсгэж зорилгоо биелүүлэх хөшүүрэг болдог.
Бид хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгохыг зорин ажиллаж байна. Амьдралын даатгалтай гэр бүлд гэнэтийн зүйл гэж үгүй тул аливаа бэрхшээл тулгарахад сэтгэл зүй, санхүүгийн хувьд үргэлж бэлтгэл байдаг. Энэхүү бэлтгэлээ хангахад тань бид туслахад хэзээд бэлэн байх болно.
Бүтэц зохион байгуулалт
Хөгжлийн стратегийн газар
Гүйцэтгэх захирлын ажлын алба
Даатгалын газар
Санхүү хөрөнгө оруулалтын газар
Онцлох үйл явдал
2007
Энэтхэг улсын J.B Boda&Co.Pvt даатгалын зөвлөх компанитай хамтран ажиллаж амьдралын даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх суурийг тавив.
2007
Монголын анхны амьдралын даатгалын компани болж байгуулагдав.
2008
Олон улсын эмнэлгийн болон аяллын түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэгч “International SOS" компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
2008
Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч даатгалын салбарт нэгэн шинэ хуудсыг нээлээ.
2008
Германы Munich Re компанитай хамтран ажиллаж, компанийн найдвартай ажиллагааг баталгаажуулав.
2008
Амьдралын даатгалын үндсэн төрөл болох хугацаат амьдралын даатгал болон хуримтлалын даатгалыг зах зээлд нэвтрүүллээ.
2009
Монголд анх удаа урт хугацааны эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэв.
2010
Бодит санд тулгуурласан хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг даатгалын салбарт анх удаа нэвтрүүлэв.
2011
Өөрийн оффисийг шинээр барьж ашиглалтанд орууллаа.
2013
"Энэр" эрүүл мэндийн даатгалыг зах зээлд танилцууллаа.
2014
Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалыг Төрийн банктай хамтран борлуулж эхэллээ.
2017
Хорт хавдрын нэмэлт нөхцөлтэй амь насны даатгалыг зах зээлд нэвтрүүлж хамрах хүрээгээ нэмэгдүүлэв.
2020
Kovid19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгалд төрийн тусгай албан хаагчид болон улсын эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг үнэ төлбөргүй хамрууллаа
Санхүүгийн мэдээлэл
Санхүүгийн гол үзүүлэлтүүд /мян.төг/ | 2018 он | 2019 он | 2020 он |
Хураамжийн орлого | 1,420,797 | 1,272,399 | 1,479,138 |
Нөөц сангийн хэмжээ | 2,036,914 | 2,319,774 | 2,830,976 |
Нөхөн төлбөрийн хэмжээ | 559,278 | 511,726 | 582,086 |
Нийт хөрөнгө | 8,878,092 | 9,249,020 | 9,816,758 |
Төлбөрийн чадварын харьцааны үзүүлэлт | 402.21% | 370.12% | 312.52% |
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Ж.Бат-Ирээдүй
ТУЗ-ийн дарга
Б.Баярцэнгэл
ТУЗ-ийн гишүүн
Ж.Эрдэнэням
ТУЗ-ийн гишүүн
Р.Ганчимэг
ТУЗ-ийн гишүүн
Г.Монголхүү
ТУЗ-ийн гишүүн
Сонгон шалгаруулалтын үе шат
Манай компанийн ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохоос эхэлнэ. Өргөдөл гаргагчдыг сонгон тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу сонгон шалгаруулна. Бид ажилтныг сонгон шалгаруулахдаа шударга, ил тодоор явуулдаг бөгөөд манай компанид ажилд орохыг хүссэн иргэн бүрд адил, тэгш боломжийг олгодог.
Ажилд орохыг хүссэн иргэдээс өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараах байдлаар сонгон шалгаруулалт хийнэ.
1
2
3
4
5
6
Чанарын бодлого
Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 чанарын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр даатгуулагч, харилцагчдын шаардлагыг тогтвортой хангах, тэдгээрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд эмх цэгцтэй ажиллах ач холбогдолтой. ISO 9001:2015 гэрчилгээ нь “Нэйшнл лайф даатгал” ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг шуурхай хүргэж, үйлчилгээнийхээ чанарыг тасралтгүй сайжруулж, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэдэг болохыг нь илтгэж буй хэрэг юм.
Нээлттэй ажлын байр
Тооцооны нягтлан бодогч
Мэргэжилтэн
Нийтлэсэн огноо:
2020/04/01
Анкет хүлээж авах сүүлийн огноо:
2020/04/16
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
Даатгалын менежер
Мэргэжилтэн
Нийтлэсэн огноо:
2020/04/05
Анкет хүлээж авах сүүлийн огноо:
2020/04/19
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
Нэмэлт мэдээлэл
Дипломын хуулбарыг анкетын хамт ирүүлэх.
Дадлагажигч оюутны хөтөлбөр
Оюутнуудыг тодорхой шалгуураар сонгон авч, ажлын байран дээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгүүлэн ажлын туршлага олгох замаар компанийн үзэл баримтлалд нийцсэн ажилтныг бэлтгэх улмаар нөөц бүрдүүлэх зорилготой Дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Дадлагажигч оюутны хөтөлбөрийг тухай бүр компанийн веб сайт болон бусад сувгаар зарлана.
Дадлагажигч оюутанд тавигдах үндсэн шаардлага:
Дадлага хийх хүсэлтэй оюутан дараах материалыг бүрдүүлнэ.Үүнд:
Дадлага хийх хүсэлтэй оюутнуудын материалыг оффис дээрээ хүлээн авна.
Нийгмийн хариуцлага
Амьдралын даатгалыг хөгжүүлснээр нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэх үүд хаалга нээгддэг. Тийм ч учраас бид нийгмийн хамгаалал нь зөвхөн төрийн үүрэг гэсэн ойлголтоос ард иргэдийг салгаж, тэдэнд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй амьдрахад нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.