Амь насны даатгал

Хүний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй элдэв эрсдэл байнга тохиолдож байдаг. Эдгээр эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ бүрэн хамгаалж чадахгүй тул аль болох түүнийг багасгах арга замыг хайх хэрэгтэй.

Амь насны даатгал нь аливаа өвчин болон гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэх тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгосноор гэр бүлийн гишүүдийг учирч болзошгүй санхүүгийн гэнэтийн эрсдэлээс хамгаалах даатгал юм.

Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байвал энэхүү даатгалыг танд санал болгож байна.


Сонгох шалтгаан

Энэхүү даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш таныг хамгаална.

Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно.

Даатгалын хураамж хямд, урт хугацаанд тогтмол хэмжээгээр төлөхөөс гадна сар, улирал, хагас жилээр төлөх боломжтой.

Нэмэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт болон эмнэлгийн мөнгөний даатгалын хамгаалалт авах боломжтой.


Энэхүү даатгал нь үндсэн буюу амь насны даатгал, нэмэлт буюу гэнэтийн осол, эмнэлгийн мөнгөний даатгалаас бүрдэх ба та өөрөө амь нас, эрүүл мэндээ үнэлэн даатгуулах боломжтой.

Нэмэлтээр авч болох даатгалын хамгаалалтууд
Хөдөлмөрийн чадвар алдалт ХЧБА-Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах /80 ба түүнээс дээш хувь/ Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээ нэг удаа 100 хувь олгогдоно.
ХЧХА-Хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдах /1%-80%/ Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан үед “Нэйшнл лайф даатгал” компаниас гаргасан гэмтэл бэртлийн хүснэгтэд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгогдоно.
ХЧТА-Хөдөлмөрийн чадвараа түр алдах Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хоног тутамдаа даатгалын үнэлгээнээс 0,3 хувиар нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд 90 хүртэл хоног авах боломжтой.
Эмнэлгийн мөнгө Энэхүү даатгалд хамрагдсанаар та 24 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд хоног тутам 2,000-40,000₮ бэлэн мөнгөний тэтгэмж авна.



>> Нөхөн төлбөрийн хуудас татаж авах <<

Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Хүртэх үр шим


ачаалал буурна

Төлөвлөөгүй зардлын ачаалал бууруулах

баталгаатай орлого

Даатгуулагчийн гэр бүлд баталгаатай орлого бий болно зэрэг ач тустай.

тогтвортой байдал

Гэр бүлийн гишүүдээ хамгаалах, урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг бий болготол санхүүгээр дэмжих

Хураамжийн тооцоолуур

Та даатгалын үнэлгээгээ оруулна уу.

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Даатгалд хамрагдах хүсэлт

Таны илгээсэн хүсэлтийн дагуу манай даатгалын менежер холбоо барих болно


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Даатгалын ахлах менежер Д.Эрдэнэчимэг




Бусад даатгалын бүтээгдэхүүн