Насан туршийн амь насны даатгал

Насан туршийн амь насны даатгал нь учирч болзошгүй эрсдэлийг даван туулах санхүүгийн баталгаа бөгөөд таны гэр бүлийн ирээдүйн төлөвлөлтийн чухал хэсэг юм. Даатгуулагчийн амь насыг насан туршид нь даатгаснаар түүний гэр бүлийн санхүүг тогтвортой байлгах даатгалын хамгаалалт бүхий амьдралын даатгалын үйлчилгээ юм.



Сонгох шалтгаан

Насан туршийн амь насны даатгалын гэрээг урт хугацаагаар байгуулдаг тул залуу байх үеийнхээ эрсдэлийн түвшинд дүйцсэн хямд хураамж төлдөг.

Өвчин болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учрахад нөхөн төлбөр олгодог цорын ганц компанид даатгуулах боломжтой.

Даатгал нь цаг хугацаа, газар зүйн хязгаарлалтгүйгээр дэлхий дахинд 24 цагийн турш үйлчилнэ.

Санхүүгийн өндөр чадавхтай гадаадын компанийн давхар даатгалд хамрагдсанаар нөхөн төлбөр найдвартай авах боломж бүрдэнэ.

Гэр бүлийн гишүүддээ өв хөрөнгө үлдээж, баталгаатай орлого бий болгоно.



Даатгалын хамгаалалт

  1. Даатгуулагчийн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг гэр бүлийн гишүүдэд олгоно.

  2. Даатгуулагч 85 нас хүрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг өөрт нь олгоно.



Хүртэх үр шим


Бага зардал

Бага зардлаар өрхийн санхүүгийн тогтвортой байдлаа хадгалан үлдэнэ.

Даатгалын үнэлгээ

Даатгуулагч 85 насандаа даатгалын үнэлгээтэй дүйцэхүйц мөнгийг хүлээн авч, захиран зарцуулах боломжтой болно.

Баталгаа

Гэр бүлийн гишүүдэд учирч болзошгүй санхүүгийн хүндрэлийг даван туулах баталгааг бий болгоно.


Хураамжийн тооцоолуур

Та даатгалын үнэлгээгээ оруулна уу.

 

 

Энэхүү хураамж нь зөвхөн хувь хүний даатгалын хувьд тооцоолсон болно. Хэрвээ та байгууллагын даатгалын хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.


Хэрхэн хамрагдах вэ?

Даатгалд хамрагдахыг хүссэн хэн бүхэн тусгай маягт бөглөж өгнө. Энэхүү маягт нь 2 хэсгээс бүрдэнэ.

Нас, хүйс, ажил мэргэжил, холбогдох хаяг бүхий хувийн мэдээлэл /Хүсэлтийн хуудас/ Тухайн хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн мэдээлэл

Маягтыг бөглөсний дараа андеррайтингийн газар маягтад тусгасан мэдээлэлтэй танилцаж үнэлгээ гаргаснаар харилцан тохиролцож гэрээ хийгдэнэ.


>> Хүсэлтийн хуудас татаж авах <<


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл