Амьдралын даатгалын компанид нэр санал болгох уралдаан амжилттай зохион байгуулагдаж дууслаа.


Монголын анхны амьдралын даатгалын компани Нэйшнл Лайф Даатгалаас компанийн нэр болон нэрийн тайлбар сонгон шалгаруулах 540 сая төгрөгийн үнэ цэнэ бүхий шагналын сантай уралдааныхаа шилдэг оролцогчийг тодруулж шагналаа гардууллаа.

Энэхүү уралдаан нь хоёр үе шаттайгаар 2018.11.21-нээс 2019.05.31 хүртэл 5 сарын хугацаанд зохион байгуулагдсан бөгөөд нийт 230 оролцогчоос уралдааны болзол, шаардлагыг хангасан шилдэг 12 оролцогчийг урьж, шилдэг ялагчдаа 540 сая төгрөгийн үнэ цэнэ бүхий шагналыг, 11 оролцогчдоо 10 сая төгрөгийн үнэлгээтэй хорт хавдрын даатгалд 5 жил даатгуулах эрх өгч, гэрээ хийлээ.

Хөгжлийн стратегийн газрын захирал Э.Жаргалан:

Бидний хувьд шүүлт хийхэд маш хүнд байсан. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хэдийгээр миний хувьд дэмжиж байсан нэр маань шүүгдчийн зүгээс өндөр оноо авсан ч гэсэн сошиал саналаар бага оноотой учраас тодроогүй байх жишээтэй. Тиймээс энэхүү уралдааны оноо нь биднээс шалтгаалалгүйгээр олон нийтэд нээлттэй санал хураалт, шудрага шүүлтээр тодорсон гэдгийг хэлье. Дэлгэрэнгүй хэлбэл 60 оноо нь шүүгчдийн оноо буюу хэлэлцүүлэг, лого, тухайн материалд өгсөн оноо, үлдсэн 40 оноо нь хүмүүсээс авсан санал, share хийгдсэн байдалд өгсөн. Ингээд оролцогчдийнхоо нийлбэр оноог гаргасан байгаа. Шилдэг 15-н оролцогчдоо онооний шүүлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулсан.

Уралдааны ялагч Н.Намжилмаа нь 5 сая төгрөг бэлнээр, 10 сая төгрөгийн Тэнүүн амьдрал даатгал, 450 сая төгрөгийн үнэлгээтэй өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалд гурван жилийн турш хамрагдах эрх, 50 сая төгрөгийн хамгаалалттай амь насны даатгал, мөн гэнэтийн ослын даатгал зэрэг олон даатгалд хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Энэхүү уралдааны гол зорилго маань хүмүүст амьдралын даатгалын ач холбогдолыг таниулж, ойлгуулах байсан юм. Уралдаанд оролцсон хүмүүс болон тэдний эргэн тойрон дох олон хүмүүс зөв, хэрэгтэй мэдээлэлтэй болж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Харин уралдааны ялагч болсон Н.Намжилмаад 540 сая төгрөгийн үнэ цэнэ бүхий шагнал буюу 5 сая төгрөг, 10 сая төгрөгийн хуримтлалтай тэтгэврийн даатгал, 450 сая төгрөгийн үнэлгээтэй эрүүл мэндийн даатгал, 50 сая төгрөгийн үнэлгээтэй амь насны даатгал, 25 сая төгрөгийн үнэлгээтэй гэнэтийн ослын даатгалд хамрагдах эрхээр шагналаа.

Уралдааны ялагч Н.Намжилмаа:

Яагаад энэ уралдаанд орох болсон бэ?

Анх сошиалаар уралдааны мэдээлэл авсан. Манай гэр бүл тэмцээнд оролцох зорилго төлөвлөгөө байсан учраас ялагч болохын төлөө зорьж оролцсон. Манай нөхөр хоёр сарын уралдаанд оролцсон. Харин би нэгдүгээр сарын уралдаанд оролцож ялагч болсон. Уралдаанд оролцох явцдаа маш их зүйлийг сурч мэдэж чадсандаа баяртай байна.

Амьдралын даатгалын үнэ цэнийг юу гэж боддог вэ?

Амьдралын даатгалыг бид нар огт мэддэггүй байсан. Энэ уралдаанд орсноор хүний амьдралд гэнэтийн зүйлс тохиолдох, эрсдэл гарахад хямралгүйгээр даван туулах бэлтгэлтэй байх шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон.

Таны өгсөн нэрний утга юу вэ?

Миний өгсөн нэр бол “Мөнхийн амьдрал даатгал” гэсэн нэр. Энэ нэрний маань утга нь гэвэл


Бидний эхлүүлсэн амьдралыг үр хүүхдүүд маань цааш үргэлжлүүлж, мөнхөд үргэлжлэнэ. Тиймээс бидний амьдрал мөнхөд үргэлжилдэг гэсэн утгаар энэ нэрийг өгсөн.  


Залуу гэр бүл маань шагналын мөнгөө байрны урьдчилгаандаа нэмэрлэж удахгүй байртай болно гэж ихэд баяртай байлаа.

Амьдралын даатгалын үнэ цэнийг ойлгож, эргэн тойрны хүмүүстээ эерэг, зөв мэдээлэл түгээж уралдаанд оролцсон бүх оролцогчиддоо баярлалаа.

Хэдийгээр компани нэр болон нэрийн тайлбар санал болгох уралдаан боловч үүний цаана маш олон хүмүүс амьдралын даатгалын ач холбогдолыг ойлгож, мэддэг болсон нь хамгийн чухал юм.



2019/06/11