Амьдралын даатгалын эдийн засагт үзүүлэх нөлөө


Хүн бүр л өөрийн амьдралаа аз жаргалтай, элбэг хангалуун, санаа зовох зүйлгүй өөдрөг сайхан байгаасай гэж хүсч, энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Харин хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн эрсдэлүүд байнга тулгарч байдаг. Жишээ нь аялал юмуу нислэгээр явах гэж байгаа хэн нэгэнд бараа бүтээгдэхүүн эсвэл өөрийн эд хогшил, бүр амиа ч алдах эрсдэл тохиолдож болно. Мөн гэр бүлээ тэжээгч нь нас барвал, үлдэж буй ар гэрийнхэн цаашид хэрхэн амьдрах, хэрэв тэтгэвэрт гарсныхаа дараа урт наславал санхүүгийнхээ хэвийн байдлыг хэрхэн хадгалж үлдэх вэ? гэх мэт асуудлууд амьдралд олон тохиолддог.

Иймээс хүн төрөлхтөн аль эртнээс урт наслах, эсвэл нас барах эрсдэлээс болж үүсэх санхүүгийн хүндрэлтэй байдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар бодож олсон санаануудаас хамгийн шилдэг шалгарсан арга нь даатгал юм.

Амьдралын даатгалын үндсэн зарчим нь даатгуулагчдын төлсөн хураамжаар сан байгуулж өсгөн, хохирол учирсан хэсэгт тэр сангаа зарцуулах явдал бөгөөд энэ нь даатгуулагчдын тоо хохирлын боломжит тооноос их байх магадлал болон мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ буюу мөнгөний өсөлтийн хувь хэмжээн дээр тулгуурладаг.

Урт хугацааны турш та өөрийн амь насаа даатгаснаар амьдралын явцад тохиолдох аливаа эрсдэлийг ямар ч хvндрэл бэрхшээлгvйгээр даван туулах боломжийг олгох юм. Амьдралаа урт хугацааны туршид даатгуулна гэдэг маань таны гэр бvл, vр хvvхэд, эрvvл мэнд, нийгмийн хамгааллын асуудлууд гээд бvхий л зvйл тань санхvvгийн хамгаалалтанд орно гэсэн vг.

Даатгалын зах зээл хөгжсөн гадаад орнуудад даатгалын салбарын гол цөм нь урт хугацааны даатгал байдаг бөгөөд хувь хvний амьдралын зайлшгvй хэрэгцээ болж чадсан байдаг. Тиймээс манайхан өөрийн орондоо амьдралын даатгалд одооноос хамрагдах бололцоотой боллоо.

Сүүлийн жилүүдэд Энэтхэг, Хятад зэрэг Азийн том орнуудад энэ төрлийн даатгал нилээд сайн хөгжиж байна. Энэтхэг улсад гэхэд дундаж амьдралтай, нэг хүүхэдтэй залуухан гэр бүлийн хувьд амьдралын даатгалын 3-4 хамгаалалтыг өөрийн гэр бүлдээ авсан, нийт улсын хэмжээнд нэг даатгалын компанийн (Life Insurance Corporation of India) хувьд 210 сая гэрээ үйлчилж байна. Энэ нь тус улсын хувьд амьдралын даатгалын хөгжил хэр байна вэ, ард иргэд нь уг даатгалыг хэр ойлгосон бэ гэдгийг харуулж байна. Амьдралын даатгалын хувьд хүмүүс ердийн даатгалаас онцгой чухалчилж авч үзэх хэрэгтэй юм.

Нийгмийн даатгал амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах үүрэг хүлээх боломжгүй. Өнөөгийн нийгмийн даатгалын тогтоолцоонд итгэх итгэл зарим талаар тааруу байгаа энэ үед урт хугацааны энэхүү даатгал нэн чухал болж байна. Нийгмийн даатгалаас хангаж чадахгүй байгаа тэрхүү дутууг амьдралын даатгалын зүгээс нөхөх бололцоо гарч байна.

Нийгмийн даатгалын зэрэгцээ амьдралын даатгалын хамгаалалтыг давхар авснаар та амьжиргааныхаа одоогийн түвшинг цаашид хадгалан үлдэх боломж бий болж байгаа юм.

Ер нь Амьдралын даатгалын компани гэдэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын нэг бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, ард иргэдэд ирээдүйд учирч болзошгүй олон төрлийн эрсдэл, санхүүгийн бэрхшээлээс хамгаалж, эрсдэлийн томоохон сан бий болгож, түүгээрээ урт хугацааны хөрөнгө оруулалт хйиснээр улс эх орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөнд томоохон хувь нэмэр оруулдаг зэргээс эдийн засаг, нийгмийн хамгааллын системийг боловсронгуй болгож хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой байгууллага гэдгийг харж болно. Манай даатгалын салбарт нэгэн томоохон үсрэлт болсон нь урт хугацааны буюу насан туршдаа ч хамгаалагдаж болох даатгалын шинэ төрөл бий болж байгаа явдал юм.

Амьдралын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://nlic.mn/ болон 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгалын компани

 

 



2018/05/01