Амьдралын даатгал: Таны зорилго, мөрөөдөл танд учрах эрсдэлээс үл хамааран үл тасарна


Жолоочийн хариуцлагын даатгал, албан журмын автын даатгал, эд хөрөнгийн даатгал, улсад татаас төлдөг эрүүл мэндийн даатгал гэх мэтээр бид даатгалын цар хүрээ, үр өгөөжийг төсөөлөхөд л бид маш их боломжоо алдаж байдаг. Бид эрүүл мэндээ үр ашигтайгаар, амьдрал, мөрөөдлөө үр дүнтэйгээр даатгадаг тухай төдийлөн сайн мэдэхгүй өнөөдрийг хүрсэн нь харамсалтай. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд Даатгалын талаарх явцуу ойлголтууд хумигдаж үр ашигтай, ач холбогдол өндөртэй олон төрлийн үйлчилгээ зах зээлд нэвтрэх болсон нь сайн хэрэг ч олон хүн түүнийг таньж мэдэн, ашиглаж чадахгүй байгаа нь хайран.

Олон улсад даатгалыг ерөнхийд нь

  1. life insurance –Амьдралын
  2. non-life insurance -Амьдралын  бус даатгал гэж ангилдаг. 

Амьдралын бус даатгалыг general буюу ердийн даатгал гэдгээр нь манайхан илүү сайн мэдэж, өргөн ашигладаг. Орон байраа, машин унаагаа даатгаж хэвшээд байгаа юм. 

Харин амьдралын даатгал бол таныг урт наслахад, чанартай амьдрахад, өндөр боловсрол эзэмшихэд, дэлхийгээр аялахад тусална. Өөрөөр хэлбэл хүсэл зорилготой, мөрөөдөл дүүрэн амьдралын тань эрсдэл бүрийг тооцсон, түүнд таныг бэлэн байлгах маш том ТОГТОЛЦОО юм. 

Хүний амьдрал элэг бүтэн гэр бүл, эрүүл мэнд, ажил боловсрол, санхүү эдийн засаг зэрэг олон хүчин зүйлээс бүрэлдэн тогтдог учраас амьдралын даатгал ч мөн тэр бүхнийг хамран оршдог. 

Амьдрал эрсдэлээр дүүрэн байдгийг тооцоолж харахыг олон хүн хүсдэггүй. Нөгөө талдаа бодитоор тооцон сэргийлж чадсан маш олон хүн төсөөлөл, мөрөөдлийнхөө дагуу амьдарч чадаж байх жишээтэй. 

Иргэн Тулга. Хүүгээ АНУ –д 200 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургах зорилготой. Түүний хүү одоо таван настай. 

“Улмаар Тулга Амьдралын даатгалын компанитай гэрээ байгуулан 14 жилийн дараа хүүгээ АНУ –д 200 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургах гэрээ хийнэ”. Тулга хийсэн гэрээний дагуу зохих төлбөрийг сар бүхэн төлөөд явж байна. Гэтэл Тулгад төлбөрөө тасралтгүй төлж чадна гэсэн баталгаа алга. Өвдөж болно, бүр үхэхийг үгүйсгэхгүй. Яг энэ жишээгээр Тулга автын ослоор нас барлаа гэж бодъё. Энэ тохиолдолд хүүгийнхээ ирээдүйн төлөө хийсэн гэрээ юу болох бол?  Хариулт нь, 14 жилийн дараа Тулгын хүү АНУ –д 200 сая төгрөгийн төлбөртэй сургуульдаа сурах болно. Учир нь амьдралын даатгал Тулгыг өвдөхийг, үхэх эрсдэлтэйг тооцон гэрээ хийж үүргээ биелүүлнэ. Амьдралын даатгалын хамгийн сайхан зүйл бол энэ. Таны зорилго мөрөөдөл танд учрах эрсдэлээс үл хамааран үл тасарна. 

Эсвэл та 20 жилийн дараа 500 саяын байранд орохоор даатгуулахад танд ямар эрсдэл учрахаас үл шалтгаалан тэр мөрөөдөл биелэх л болно. Ийм л тогтолцоог “амьдралыг даатгал” гэдэг аж. 

Тулга хувийн тэтгэврийн даатгалд даатгуулсан. Тэрээр 5 жилийн дараа сар бүр 1,3 сая төгрөгийн тэтгэвэр авна.Тулга гэнэтийн ослын улмаас амь насаа алдвал гэр бүлд нь үүссэн тэтгэврийн хуримтлалыг 2 дахин нэмэгдүүлж олгоно. Харин Тулга гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал сар бүр төлөх байсан хураамжийг даатгалын компаниас хариуцаж төлнө.

Энэ бол муу ёролсон хэрэг огт биш ба ухамсартай, төлөвлөгөөтэй, хариуцлагатай иргэдийн сонголт, дадал болж буй дэлхий нийтэд дэлгэрсэн тогтолцоо гэдгийг онцлох хэрэгтэй. 

Та мөрөөдөж байвал, зорилготой бол, төлөвлөж сурсан бол түүндээ саадгүй хүрэхэд тань амьдралын даатгал тэр бүхний тань нэг хэсэг, найдвартай ар тал болох учиртай юм байна. 

“Даатгалын тогтолцоо сайн байвал хүний нас уртасдаг. Хүний нас бол амьдрах орчны шууд тусгал. Урт насална гэдэг бол тэр хүн хөдөлмөрлөж үнэ цэнийг бий болгох боломж нэмэгдэж байна гэсэн үг. Амьдралын даатгал бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал хүнд тохиодог, дайрч өнгөрөх амьдралын хүнд нөхцөлүүдийг даатгадаг. Машин байшингийн даатгал бол ондоо. Газар хөдлөхгүй, гал гарахгүй бол байшин эрсдэлгүй. Хичээгээд явбал жолооч заавал осол хийх албагүй. Гэтэл хүн заавал хөгширнө. Хүн бас өвдөх, үхэх нь үнэн. Тийм учраас заавал баталгаатай хамгаалалт, бэлтгэл хэрэгтэй” энэ санааг л олон хүнд цуурай мэт түгээвэл зовлон гуниг, төдий чинээ холдоно. Энэ бол амлалт биш ТОГТОЛЦОО. 

Тийм ч учраас, ажил олгогчид хүний нөөцтэй холбоотой олон олон хүнд асуудлуудыг амьдралын даатгалыг ашиглан оновчтой шийдвэрлэдэг аж. Тухайлбал, ажиллагсдаа тогтвор суурьшилтай ажиллуулах нь аль ч ажил олгогчийн хувьд бизнесээ тогтвортой, амжилттай байлгах үндсэн гол нөхцөл байдаг. Өнөөдөр Монголд ажил олгогчид ажилтандаа машин, орон байр авч өгөх, гадаад дотоодод аялуулах, бонус олгох, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдах мэтийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь хүртээмж муутай, өндөр өртөгтэй, хамгийн гол нь ажилтан ажил олгогч хоёрын сонирхолыг урт хугацаанд хослуулж чаддаггүй сул талтай. Ийм ч учраас сүүлийн үед ажил олгогчид байгуулагадаа тэтгэврийн сан үүсгэх санаачилга их гаргадаг болжээ.

Амьдралын даатгал нь даатгуулсан иргэдэд ашигтайгаас гадна нийгэмд олон олон хэлбэрээр үр өгөөжөө өгч байдаг.

Тухайлбал, амьдралын даатгалын нөөц сангуудыг орон сууцны урт хугацааны зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах ажлын санхүүжүүлэх эх үүсвэрт ашиглана. Мөн түүнчлэн Засгийн газрын урт , богино хугацааны үнэт цаасыг худалдан авахад эх үүсвэр болгодог аж. Өөрөөр хэлбэл амьдралын даатгал нь нийгэмд нэгэнт бий болгосон орлогыг хэрэглээнд биш харин хуримтлал болгон нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой, хамгийн гол нь оролцогч бүх талуудад ашигтай санхүүгийн хэрэгсэл.

Амьдралын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгал компани.



2020/04/23