БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЭЭЖ


Гэр бүл гэдэг хүүхдийн зөв хүн болон төлөвших анхдагч орчин юм. Гэр бүлийн хайр халамжаас төрөөгүй аав, ээж, хүү, охин гэж байхгүй. Нүүдлийн соёл иргэншилтэй Монгол Улсын хувьд гэр бүлийн амьдралд эцэг, эх хоёр үр хүүхдээ нандигнан хайрлах, үр хүүхэд нь эцэг эхээ дээдлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл юм. Гэр бүл бол амьдралын их сургууль, хүмүүнлэг нийгмийн эх сурвалж мөн.

Аавын хайр халамж, нөмөр нөөлгийг мэдэрснээр хүүхэд илүү өөртөө итгэлтэй, сэтгэл санаа тогтвортой хүн болж хүмүүждэг. Тэгвэл ээжийн хайр халамж үр хүүхэд болон гэр бүлд хэрхэн нөлөөлдөг вэ. 

Ээжүүдэд гэр бүлдээ санаа тавих асуудал алхам тутамд тулгардаг. Тэднийгээ чадлынхаа хэрээр халамжилж аль болох сайхан амьдрахыг хичээдэг ч завгүй амьдралын хэмнэл дунд зарим энгийн хийгээд чухал зарчмуудаа мартах тохиолдол байдаг.


Хамгийн энгийн бүхэн хамгийн чухал зүйл байх тохиолдол бий. Та өөрийн эрүүл мэнддээ хэчнээн анхаарал халамж тавина, төдий чинээ гэр бүлийн аз жаргал удаан үргэлжилнэ. 


Тиймээс эрүүл ээж байж аз жаргалтай гэр бүлийг бий болгоход нөлөөлөх чухал хэдэн зөвлөгөөг хүргэе!

Халуун дулаан оройн хоол: Гэр бүлийн гишүүн бүрийг нэгэн дор цуглуулж чаддаг цаг мөч бол оройн хоол. Ээжийн гарын хоолыг идэх гэж бүгд л яарна. Хайртай дотнын хүмүүстээ хамгийн чанартай хүнсийг хэрэглэж хэвшээрэй. Ямар нэгэн өнгө будаг, амтлагч гэхээсээ илүүтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж заншвал хүн бүр эрүүл энх байх болно.

Хүндлэл: Нөхөр хүн эхнэрээ хайрлаж, эхнэр нь хайрлуулж байгаагаа мэдэрч байх үед хүндлэл бий болно. Хүүхдээ сурган хүмүүжүүлэх арга барил загнах биш, ухааруулах бол энэ та хүндлэлийг олж авна. 

Хувийн орон зай: Хүн бүхэнд өөрийн хувийн орон зай, нууц гэж бий. Хүүхдийнхээ алхам тутмыг хянах хэрэггүй. Энэ нь таныг муу ээж болгоно. Харин тэрний оронд зөвлөгч байж бэрхшээл тулгарсан үед зөв шийдвэр гаргахад нь тусал.

Баталгаа: Хүний амьдрал баяр хөөр, зовлон бэрхшээлээр дүүрэн. Хэнд ч юу ч тохиолдож болно. Өнөөдрийн амар тайван байдал маргааш дахин хэвийн үргэлжилнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй. Гэхдээ учирч болох эрсдэлээс гэр бүлээ хамгаалах боломж үргэлж байдаг. Нэг үгээр хэлбэл амьдралын даатгалын үйлчилгээг сонгож гэр бүлээ хамгаалаарай.

Амьдралын даатгалын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.



2019/08/22