ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛД “ХОРТ ХАВДРЫН ДААТГАЛ” НЭВТЭРЛЭЭ


Амьдралын даатгалыг Монголд анхлан нэвтрүүлж, ЭМ –ийн даатгалын үйлчилгээг сүүлийн арван жил тасралтгүй иргэдэд үзүүлж буй “Нэйшнл лайф” даатгал компани “Хорт хавдрын даатгал” –ыг зах зээлд нэвтрүүлснээ мэдэгдлээ.

Хорт хавдрын даатгалын үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол гэр бүлүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна элэг бүтэн амьдрах боломжийг иргэдэд өгөх болно гэж компанийн Даатгалын газрын захирал Г.Алимаа ярилаа.

Монголд жилд 6,000 орчим хүн хорт хавдар шинээр оношлогдож, 4,000 орчим хүн нас бардаг статистик баримт байна. 2040 он гэхэд жилд шинээр оношлогддог хорт хавдрын тоо 10,000- д хүрнэ гэсэн тооцооллыг ХСҮТ–өөс гаргаад байгаа юм.

Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардал шаардлагатай болохоос гадна тухайн хүн ажилгүй, орлогогүй болсноор гэр бүлийн санхүү  нь доголдож эхэлдэг. Манай нийгэмд өвдсөн хойноо бусдаас тусламж, хандив хүсдэг, байр унаагаа зарж, зээл авч өвчнөө эмчлүүлдэг нөхцөл олширсоор байгаа учраас 

"Нэйшнл лайф компанийн зүгээс Хорт хавдрын даатгал үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ирээдүйд учирч болох эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хариуцлагад иргэдийг уриалж байна."

Хорт хавдрын даатгал гэж юу вэ?

Даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд хорт хавдраар оношлогдсон тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардал болон амьжиргаанд нь зориулж нөхөн төлбөр олгосноор тухайн гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой даатгал юм.

Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар...

  • Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд санхүүгийн дарамтгүйгээр, цаг хугацаа алдахгүйгээр эмчилгээ хийлгэж эдгэрэх боломж бий болно
  • Гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд 0-19 насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй даатгалын хамгаалалтад авна
  • Маш бага даатгалын хураамжаар ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлаа бүрэн хадгалах боломжтой

Даатгалд хэн хамрагдах вэ?

  1. Хувь хүн
  2. Гэр бүлээрээ
  3. Байгууллага хамт олноороо

Даатгалд хамрагдах хүнд тавигдах шаардлага:

  • ХДХВ/ДОХ-оор өвдөж байгаагүй
  • В, С вирусийн диспансерын хяналтад ороогүй
  • Хорт хавдраар өвчилж байгаагүй 0-60 насны Монгол улсын иргэн бүр ямар нэгэн бичиг баримтгүйгээр шууд даатгалд хамрагдах боломжтой.

Даатгалын үнэлгээ:

Хорт хавдрын даатгал нь даатгалын үнэлгээ буюу нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарч дараах багцын сонголттой байна.

  1. 10 сая
  2. 20 сая
  3. 50 сая

50 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулахын тулд сард хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ?

Даатгуулагчийн наснаас хамаараад харилцан адилгүй. Жишээ нь 30 настай хүн 50 сая төгрөгийн нөхөн төлбөр авахын тулд даатгууллаа гэхэд сард дунджаар 6000 төгрөг төлнө.

Нөхөн төлбөр хэзээ авах боломжтой вэ?

Даатгалд хамрагдсанаас хойш зургаан сарын дараагаас эхэлж нөхөн төлбөр олгох боломжтой. Тухайн даатгуулагч даатгалд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа гэхэд ямар ч төрлийн хорт хавдраар оношлогдсон бай манайхаас 10, 20, 50 сая төгрөгийг зуун хувь олгох боломжтой.

Даатгалд хэрхэн хамрагдах вэ?

Компани дээр ирээд гэрээ байгуулж болно эсхүл https://nlic.mn/eruulmend/khavdar хаягаар нэвтэрч онлайнаар даатгуулах боломжтой.  

Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?

Хавдар судлалын үндэсний төвд оношлогдсон бичиг болон бусад эрүүл мэндийн материалд үндэслэн нөхөн төлбөр олгох бөгөөд бичиг баримтын бүрдлээс хамааран 3 - 14 хоногийн дотор олгоно.

“Нэйшнл лайф” компанийн үйл ажиллагааны үндсэн зарчим даатгуулагчдад нөхөн төлбөр олгох үйл явцыг чирэгдэл багатайгаар богино цаг хугацаанд шийдвэрлэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 10,000 иргэнд нөхөн төлбөр олгож, 412 сая төгрөгөөр нэг хүнийг элэг солиулах хагалгаанд оруулсан байна