Даатгалын Сэрэлт хэзээ вэ?


       Монголчуудын шинжлэх ухаанд хандах хандлагын дэвшлийг 1957 онд дэлгэцнээ амилсан “Сэрэлт” кинонд хөдөө газар ирсэн орос эмч болон нутаг орондоо нэртэй маарамба нарын өрсөлдөөнөөр томруун харуулдаг. Нэгэнт тогтсон дадал зуршлаасаа салах дургүй нутгийнхныг эмчилж чадахгүй байсан ч уйгагүй зүтгэлийнхээ ачаар зорилгодоо хүрч буй залуухан орос эмчийг тойрсон үйл явдлаар уламжлал ба шинэчлэл, ухралт ба урагшлалтын үзэл санааг уран сайхны аргаар илэрхийлжээ. 

     Тэгвэл даатгалын салбарын Сэрэлт хэзээ болох вэ? Энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд хамгийн том сорилт нь төрийн дэмжлэгийг бий болгох, хөрөнгө оруулалт татах зэрэг техникийн шинжтэй асуудлаас илүү хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хэрэгтэй гэж ойлгуулахад хамгийн их цаг, мөнгөө зарцуулдаг ажээ. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэдэг үг байдгаас дүгнэхэд л бид даатгалаас ямар хол явдгийг харж болно. “Гэнэтийн зардал гарвал хэрхэн шийдвэрлэх вэ” гэсэн асуулт бүхий судалгааг 1000 хүнээс авахад, 3 хүний 1 нь бусдаас зээл авна, нөгөө 2 нь яахаа мэдэхгүй байна гэсэн хариултыг өгчээ. Бид эрсдэлд ийм л хэмжээний бэлтгэлтэй байдаг атлаа түүнийг шийдвэрлэх даатгалыг үл ойшоосоор иржээ. 

      Сүүлийн хэдэн жил жолоочийн, зээлдэгчийн зэрэг албан журмын даатгалд иргэдийг албан журмаар хамруулж байгаа боловч ач холбогдлыг үнэлдэггүй хандлага хэвээр үлджээ. Угтаа бол асуудлыг ганцаараа шийдвэрлэж чадахгүй бол бөөнөөрөө нийлээд ард нь гарцгаая гэдэг санааг даатгал түгээдэг, түүнийгээ хэрэгжүүлдэг. Өнөөдөр ердийн даатгалын 15, амьдралын даатгалын 1 компани үйл ажиллагаагаа явуулдаг ч санхүүгийн салбарын 5 хүрэхгүй хувийг л бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл 100 төгрөг тутмын 95 нь банкнуудад хамаарч байна гэсэн үг л дээ. Ердийн даатгалын хувьд машин тэрэг, барилга байгууламж зэрэг хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон биет зүйлсийг даатгадаг бол

Амьдралын даатгал тухайн баялгийг бүтээж байгаа хүнийг даатгадгаараа ялгаатай байдаг.  

     Даатгалын салбарын Сэрэлт иргэд даатгал хэрэгтэй зүйл юмаа гэдгийг ойлгохоос эхэлж, хэзээ ердийн даатгалд хэзээ амьдралын даатгалд даатгуулах вэ гэдгийг ялгаж сурснаар үргэлжлэнэ. Сэрэлт киноны “Чи аль газраас миний охины толгойг залгихаар ирсэн амьтан бэ?” хэмээн уурсан эмнэлэгт орж ирэх ааваас эдгэрч боссон охиноо харан баярлах эцэг хүртэл өөрчлөгдөх цаг бидэнд ойрхон.

Амьдралын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгал компани.



2020/05/07