Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын тохиолдол


            2012 оны 5-р сарын 17-ны өдөр 53 сая төгрөгийн ипотекийн зээлийг иргэн З Ариг банкаас авсан. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдэд тавигддаг шаардлагын дагуу зээлдэгчийн амь насны даатгалд хамрагдсан байна. Харамсалтай нь 2014 оны 6 сарын 23-ны өдөр З авто ослоор амь насаа алджээ. Хэдийгээр зээлдэгч 2014 онд амь насаа алдсан хэдий ч, түүний хүү Б даатгалын компанид 2016 онд нөхөн төлбөр авах хүсэлт ирүүлсний дагуу зээлийн үлдэгдэл болох 25,106,361₮ түүний гэр бүлийн гишүүдэд олгосон.

Ийнхүү даатгалын компаниас зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар гэр бүлд нь учирсан санхүүгийн дарамтыг бууруулж, орон сууцтай үлдэх боломжтой болсон. Хэрвээ иргэн З зээлдэгчийн амь насны даатгалд даатгуулаагүй байсан бол түүний гэр бүлийн гишүүд зээлийн үлдэгдлийг барагдуулахын тулд сар бүр 673,295₮ төлөх шаардлагатай болох байсан.

Бид бүхэн эрсдэлээс болж үүсэх санхүүгийн хүндрэлтэй байдлаас өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах арга замыг хайх хэрэгтэй. Эрсдэл бол бүхий л тооцоонд орох ёстой “орц” гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гэр бүлийнхээ ирээдүйг баталгаатай байлгах боломж таны гарт байна.