Коронавирусын халдвартай холбоотой түгээмэл асуулт хариултууд


Ковид 19 ба хүүхдийн маскны хэрэглээ:

ДЭМБ тухайн бүс нутгийн засаг захиргааны нэгжээс гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөсөн байна.

ДЭМБ-ийн олон улсын судлаачид хүүхдийн ковид-19 өвчлөл болон халдвар дамжилтын тохиолдлуудыг судлан, энэхүү судалгаа болон хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ, хөгжлийн үе шат зэрэг хүчин зүйлүүдэд үндэслэн ДЭМБ болон НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн маскны хэрэглээтэй холбоотой дараах зөвлөмжүүдийг гаргасан:

  1. 5 ба түүнээс доош насны хүүхдүүдэд маск зүүлгэх шаардлагагүй. Учир нь хүүхдийн аюулгүй байдал болон бусдын тусламжгүйгээр маск зүүх чадвар бага байдаг. 
  • Орон нутгийн засаг захиргааны шаардлагаар эсвэл халдвартай хүнтэй харилцах тохиолдолд 5 ба түүнээс доош насныханд маск зүүлгэнэ. Ингэхдээ эцэг эх эсвэл асран хамгаалагч нь маскыг зөв хэрэглэж байгаа эсэхэд шууд хяналт тавих хэрэгтэй.
  1. 6-11 насны хүүхдүүдэд дараах нөхцөлүүдэд үндэслэн маск зүүлгэхийг зөвлөнө:
  • Хүүхэд амьдарч буй газарт халдвар өргөн тархсан
  • Хүүхэд маскыг аюулгүй, зөв хэрэглэх чадвартай
  • Тодорхой газруудад (сургууль, хүүхэд харах үйлчилгээ г.м) маск солих эсвэл угаах боломжтой байх
  • Маск өмсөх, тайлах, аюулгүй зүүх талаар насанд хүрэгсдийн байнгын хяналт, зааварчилгаатай байх 
  • Багш, эцэг эх/ асран хамгаалагч эсвэл эрүүл мэндийн ажилтантай харилцах үед маск зүүх нь хүүхдийн суралцах боломж болон нийгэм, сэтгэлзүйн хөгжилд нөлөөлөх эсэхээс хамаарах
  • Өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс гэх мэт ковид-19 хүнд хэлбэрээр өвдөх өндөр эрсдэлтэй хүмүүстэй харилцах үед маск зүүлгэх
  1.  12 ба түүнээс дээш насны хүүхдүүд насанд хүрэгсэдтэй адил нөхцлөөр маск хэрэглэх.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалтай аль ч насны хүүхэд зайлшгүй маск зүүх шаардлагагүй бөгөөд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч эсвэл багш, эрүүл мэндийн ажилтан тухайн хүүхэд бүрт тохирсон шийдвэр гаргана. Хүнд хэлбэрийн амьсгалын замын болон танин мэдэхүйн өөрчлөлттэй хүүхдүүдэд маск зүүхэд хүндрэлтэй байдаг учир заавал зүүхийг шаардахгүй.
  3. Хорт хавдар болон дархлааны тогтолцооны эмгэг зэрэг суурь өвчинтэй хүүхдүүд ковид халдварын хүнд хэлбэрээр өвдөх эрсдэлтэй тул эмнэлгийн маск зүүлгэх хэрэгтэй.
  4. Суурь өвчингүй эрүүл хүүхдүүдэд энгийн нэг удаагийн эсвэл угааж болдог маск зүүлгэж болно, заавал эмнэлгийн (мэс заслын) маск зүүлгэх шаардлагагүй.
  5. Хүүхдэд маск зүүлгэхэд тавигдах зарчим нь насанд хүрэгсдийнхтэй ижил бөгөөд маск зүүхийн өмнө болон тайлсны дараа спирт суурьтай гар ариутгагчаар 20 секундын турш ариутгах эсвэл 40 секундын турш савандаж угаана.
  6. Хүүхдэд таарсан хэмжээтэй маскыг сонгох ба ам, хамар, эрүүг хаасан байх. Мөн маскны гадна талаас хүрэхгүй, эрүүл болон ам руугаа татаж доошлуулахгүй байх зэрэг маскны зөв хэрэглээг зааж өгөх. Маскыг хэрэглэсэн даруйд хаях, угааж хэрэглэдэг маск бол зориулалтын саванд хийх, бусад хүүхдүүдтэй солилцохгүй байхад сургана.
  7. Хүүхэд гэртээ маск зүүх хэрэгтэй юу? Хүүхэд ковид-19 өвдсөн эсвэл гэрт нь өвдсөн хүн байгаа тохиолдолд хүүхэд маск зүүх боломжтой бол эмнэлгийн маск зүүлгэнэ.
  8.  Хүүхдүүд спортоор хичээллэх, гүйлт, харайлт эсвэл тоглоомын талбайд тоглох үед амьсгалд нь саад болохгүйн үүднээс маск хэрэглэхгүй байж болно. Гэхдээ энэ тохиолдолд хүүхдийн тоог хязгаарлах, хүүхэд хоорондын зай 1 метрээс багагүй байх, гар ариутгах нөхцлөөр хангах зэрэг олон нийтийн газар мөрдөгдөх зарчмуудыг баримтлана.
  9. Хөгжлийн бэрхшээлийн улмаас маск зүүх боломжгүй эсвэл бусад онцгой нөхцлүүд жишээ нь хэл ярианы хичээлийн үед багш сурагчийн амны хөдөлгөөнийг харах шаардлагатай гэх мэт тохиолдолд хүүхэд маскны оронд нүүрний хаалт хэрэглэж болно. Гэхдээ нүүрний хаалтны хамгаалалт масктай ижил биш байдаг. Нүүрний хаалт хэрэглэх тохиолдолд хаалт нүүрийг 2 хажуу тал болон эрүүний доод хэсэг хүртэл хаах хэрэгтэй мөн хүүхэд нүд, нүүрээ гэмтээхгүй байхад анхаарна.

    Эх сурвалж ДЭМБ

 

 



2021/04/20