Миний дансанд 100 мянган төгрөг байна, харин эмчилгээний зардал...


Сүүлийн хоёр жилд 100 орчим эмчилгээний хандивын аян эрчимтэй зохион байгуулагджээ. Энэ нь бид санхүүгийн хувьд хэчнээн эмзэг, эрсдэлийг тооцохгүй амьдарч ирснийг нотолно. Гэвч өвчин зовлонг яалтай...

Хамгийн сүүлд өрнөж буй эмчилгээний зардлын хандив эхлүүлсэн залуу бусад залууст эрүүл мэнд хэчнээн чухал болохыг уриалав. Гандөшийн Батзаяа нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэж оношлогджээ. Өсөх ирээдүйтэй 28-хан настай залуу.

Одоо Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д эмчлүүлж байгаа бөгөөд 2019 оны 09 сарын 20-ний байдлаар хавдрын тархалт нь  80 хувьтай байгаа аж. Тиймээс чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийлгэх шаардлагатай бөгөөд хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох юм. Тэрээр өөрийн фэйсбүүкдээ хорт хавдартай болсноо мэдсэнээс хойш өвчнийхөө талаар тэмдэглэл бичиж залуучууддаа эрүүл мэнд хэчнээн чухал болохыг ойлгуулж, хуваалцаж Хорт хавдар бидний залуу үеийг устгаж байна хэмээжээ. 

Хөдөлмөрийн баатраас эхлээд төрсөн нярай хүртэл эмчилгээний зардал бүрдүүлэх хандивын аян зөвхөн ард түмний асуудал биш бөгөөд манай улсын бодит байдлыг харуулж байна. Америк, Солонгос, Энэтхэг эмнэлгийн эмчилгээний төлбөрийг ард үлдсэн ард түмэн нь босгох гээд давлагаалдаг нь аль ч улс үндэстэнд байхгүй гайхалтай сайхан сэтгэл мөн боловч өвдсөн бүхнийг босгоод ирж амжихгүй. 

Өөрөөр хэлбэл төрийн үзүүлж чадаагүй үйлчилгээг түмний сайхан сэтгэл нөхнө гэдэг бүтэшгүй. Мөн өнөөдөр хүртэж чадаагүй хүсэмжит үйлчилгээг ойрын хугацаанд төр бидэнд үзүүлнэ гэдгийг ч хүлээх хэрэггүй. 

Бидний ард түмэн өвдсөн нэгэндээ сэтгэлээ сунгаж 50 саяас, тэрбум хүртэлх төгрөгийг цуглуулж байсан түүх үлдээж чадлаа. Сайхан сэтгэл хүчтэй ажээ. Гэхдээ амь амиа бодох ч гэх үү, амьдралдаа хариуцлагатай ханд ч гэх үү бид ямар нэг зүйлийг эрүүл мэнд, амь насныхаа төлөө хийх цаг нь болсон гэдэгтэй таван жилийн өмнөхөөс илүү олон хүн өнөөдөр санал нэгдэх болсон биз ээ. 

Бидний амьдралын баганыг юу ганхуулдаг вэ? Уг нь тийм ч олон биш. Салалт, өвчин зовлон. Аль аль нь хувь хүмүүсийн ухамсраар маш ихээр хамаарах шалтгаанууд. Өвчин зовлон бидний гэр бүлийн ноён нурууг нураах учиргүй. Ингэхийн тулд бид дараах зүйлсэд анхаарах зайлшгүй шаардлагатай. 

  1. Бид өвчнөөс үргэлж сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдаж хэвших шаардлагатай. Ингэхийн тулд улсын болон хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ танд туслах болно. 

  2. Эрсдэлийг тооцож амьдрах хэрэгтэй. Бүх хүн л ирээдүйд өвдөнө. Харин нас хэдтэй, түүнд бэлэн үү? Гэдэг асуултын хариулт л ялгаатай. Бид өвдөхдөө хэрэглэнэ гэж мөнгө хадгалж чаддаггүй. Гэхдээ өвдөж магадгүй тул надад найдвартай санхүүгийн эх үүсвэр байх хэрэгтэй гэж хандах ёстой. Ингэхийн тулд  даатгалын үйлчилгээг сонгох хэрэгтэй. Судалбал маш өргөн боломж таны өмнө нээлттэй байдаг. 

Гэр бүлийн хоёр гучин жил хөдөлмөрлөж байрны лизинг төлөөд дуусахын даваан дээр нэг нь хүндээр өвдвөл байраа зарж эмчилгээнд зориулна. Энэ бол үнэхээр гашуун түүх ч манай нийгэмд маш их гарах болсон үзэгдэл. 

Бүх хүн санхүүгийн эрх чөлөөг эдэлж чадахгүй байж болох ч эрсдэлээс хамгаалах санхүүгийн хуримтлалыг бий болгож чадна. 

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.