Нэйшнл лайф даатгалын компани даатгуулагчийнхаа Элэг солиулах мэс заслын 412 сая өртгийг бүрэн шийдвэрлэжээ


Монголдоо амьдралын даатгалын үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч Нэйшнл лайф компани даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ даатгуулагчидийнхаа өмнө нэр төртэй гүйцэтгэж байгаагаа батлаад байна. Тодруулбал, уг компанийн даатгуулагч Л.Адилбиш элэг солиулах мэс засалд орж өнөөдөр элэг бүтэн аж төрж байгаа явдал юм. 

Мэс засалд орж бүрэн эдгэрснийх нь дараа мэдээллийг олон нийтэд түгээж буй нь энэ. Мэдээлэл гаргаж буй шалтгаан нь эрүүл мэнд амь насаа даатгаж, өвдөхийн цагт санхүүгийн хүндрэлгүйгээр эмчлүүлэх боломж манай улсын даатгалын салбарт аль хэдийн бүрдсэн гэдгийг олон хүнд түгээх зорилготой. Ер нь бол орон байр, машин зэрэг амьдралын туршид эрсдэлд орохгүй байх боломжтой. Харин хүн хөгшрөх нь хэзээ нэгэн цагт өвдөх нь үнэн билээ. 

... Л.Адилбиш нь санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдахад “Та компьютер томографт хамрагдаарай гэж эмч зөвлөжээ. Тэрээр эмчийн зөвлөгөөнд түгшээгүй ч үл тоосонгүй. Шинжилгээ хийлгээд “элэгний хорт хавдар” гэдэг онош сонсож...

Олон хүний жишгээр Адилбиш оношоо бататгахаар Сингапурыг зорьсон байна. Мэдээж алсыг зорихдоо тэр, онош худал байгаасай гэж хүссэн. Гэвч онош батлагдсан.

Маш олон эмнэлгийн эмчилгээ, эмчилгээний зардал зэргийг судалж эцэст нь БНСУ –ын Асан эмнэлэгт хэвтэх болж улмаар элэг солиулах хагалгаа хийлгэх болсон байна. Энэ үед Адилбишд өндөр өртөг бүхий хагалгааныхаа өртгийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал нь тулгарч байснаа өнөөдөр дурсаж байна.

Учир нь өвдсөн хүнд эмчилгээний санхүүгийн асуудал гэдэг хамгийн том хүндрэл. Өвдсөн хүн ажил хийж мөнгө олох боломжгүй, ялангуяа хурааж хуримтлуулсан мөнгө нимгэн бол бүр ч ярихад бэрх. Шинжлэх ухаан хөгжиж эмчилгээ оношилгоо нэвтрэхийн хэрээр түүнийг худалдаж авах өртөг нь ихэсдэг онцлогтой.

Тухайн үед Адилбишийн эхнэр “PwC” компанийн Монгол дахь салбарт ажилладаг байсан бөгөөд бүх ажилтнуудаа “Нэйшнл Лайф Даатгал” эрүүл мэндийн даатгалд хамруулсан байсан нь өнөөдөр түүнийг элэг бүтэн амьдрахад хамгийн ихээр тусалсан. Түүний эхнэр өөрийн нөхрөө даатгуулж байхдаа ийм өвчинтэй нүүр тулж, даатгал нь амьдралыг нь аварч үлдэнэ чинээ санаагүй. Өнөөдөр ч олон хүн ийм төсөөлөлтэй биш... Энэ талаар эрүүл болсон хойноо Адилбиш дурсахдаа,

Даатгал гэдэг “баталгаа” гэдэг утгатай хамт ойлгогддог

Тийм болохоор даатгалтай хүн мөнгө санхүүд баригдалгүйгээр хамгийн сайн эмнэлэгт үзүүлж, оношоо бүрэн зөв тогтоолгож, тэр хэрээр эдгэрэх, эмчлүүлэх магадлал нь өндөр болно. Энэ жишиг Монголд нэвтэрч, амьдралын даатгал бодит болсноор миний амийг аварсан юм. “Эхлээд би итгээгүй. Тэр их мөнгийг гаргаж өгнө гэдэг худлаа даа л гэж бодсон. Гэвч амьд явах эсэх маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, би гэдэг хүн нэг хөлөө үхлийн нууранд дүрчихсэн байсан болохоор ямартай ч яваад очих нь зүйтэй гээд эхнэрээ явуулсан. Эхнэр маань даатгалын компанитай уулзахаар явлаа гэхэд би сэтгэл түгшин хүлээж байлаа. Яг тэр мөчид эхнэрийн сонсох хариунаас миний амьд явах эсэх шалтгаалах байсан болохоор тэр шүү дээ...”.

Нэгэн мөчид амьдрал орвонгоороо эргэж, хэцүү хөтүүгийн шуурга биднийг дэнжигнүүлдэг ч гэлээ зарим үед зүгээр л итгэж найдаж суухад гайхамшиг аяндаа тохиодог, аз завшаан гэдэг ердөө хажуу дэргэд байхыг мэдрэх тохиолдол бишгүй. Түүний хувьд тэрхүү аз завшаан, гайхалтай тохиол нь амьдралын даатгал байсан юм гэж ярьсан. 

Яг үнэндээ Адилбиш аз завшаан хэмээн ярьж байгаа ч энэ бол иргэний ухамсар, хариуцлага, даатгагч, даатгуулагч хоёрын гэрээний хүрээнд шийдсэн асуудал байсан юм.

Нэйшнл лайф компани Адилбишийн элэг солиулах хагалгааны зардал болгож 412 сая төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр цаг алдалгүй гаргаж өгчээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр асуудалд бодитой хандаж даатгалын үнэ цэнийг ойлгосон хэн ч ирээдүйд эмчилгээний зардалдаа санаа зоволтгүй юм. Учир нь амьдралын, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ дэлхий нийтэд түгэн дэлгэрч тогтож буй соёл, хариуцлага гэж ойлгох нь зөв болов уу.

Ер нь элэгний хорт хавдар ямар ч шинж тэмдэг өгөхгүйгээр үүсч томордог аюултай. Энэ талаар МУГЭ Ж.Чинбүрэн “Элгэнд шанага шиг том хавдар ургасан ч зовиур шаналал өгдөггүй. Учир нь элэг эзэндээ маш их хайртай эрхтэн” гэж ярьсан удаатай. Манай улсад 400 мянган хүн В С Д вирустэй гэж оношлуулсан. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс амьдралын хэв маяг, дадал зуршлаа эрүүл байлгаж, эмч, эмнэлгийн хяналтад эмчдээ зайлшгүй хянуулах шаардлагатай. Учир нь элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь эдгээр вирус юм. 

Монгол улсад сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын 29,397 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 хувийг элэгний хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8,256 хүн нас барсан байна.

Нэйшнл лайф компанийн хувьд Монголчуудын хорт хавдрын нөхцөл байдалд үндэслэн “Энх амьдрал” хорт хавдрын даатгалын үйлчилгээг 2019 оноос зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд эрэлт ихтэй байгаа гэв. Уг даатгалыг холбогдох албаны байгууллагаас “хүртээмжтэй даатгал” хэмээн тодруулжээ. Учир нь хорт хавдрын даатгалд хэдэн насны хэн ч хамрагдсан даатгалын хураамж нь санхүүгийн дарамт огт үүсгэхгүйгээр менежмент хийж чадсан байна.

Тодруулбал, иргэн А уг даатгалд даатгуулснаас зургаан сарын дараа хорт хавдрын онош сонсвол 25 сая, хоёр жилийн дараа онош сонсвол 50 сая төгрөг нөхөн олговорт авах эрхтэй. Мэдээж иргэн 5, 10, 25 сая төгрөгийн даатгалын багцуудаас сонгох эрхтэй. Иргэн А 30 настайдаа даатгуулахад жилд ердөө 82 мянга, сард 8000 төгрөг төлөх жишээтэй. Ингэснээр дээр дурдсан нөхөн олговрыг өвдсөн цагтаа авах боломж нээгдэнэ. 

Сэтгүүлчийн нүдээр харахад нас ахих тусам, мөн хамаатан садан гэр бүлд нь хорт хавдраар өвдөж байсан тохиолдол бий бол хүн өөрийгөө эрсдэлтэй гэж ухамсарлан амьдралын зөв хэв маягийг эрхэмлэж, ирээдүйд нүүр тулж болох санхүүгийн хүндрэлийг даатгахад буруудах зүйлгүй санагдлаа...

Эцэст нь хэлэхэд Элэг солиулах хагалгааны ачаар элэг бүтэн үлдсэн Адилбишийн гэр бүлдээ эрүүл энх сайн сайхныг хүсье.

Та эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр  https://nlic.mn/eruulmend/khavdar  зочлоорой. Лавлах утас: 7011 3366. Хаяг: Баруун 4 зам, Максмолл худалдааны төвийн хойно, Колорадо бизнес төвийн 1 давхарт, 105 тоот



2020/02/03