Нэйшнл Лайф хорт хавдрын эмчилгээний зардлын асуудлыг шийдлээ


Танай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юу вэ. Хорт хавдрын даатгалыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн тухайгаа ярьж өгөөч?

Манай компанийн үйл ажиллагааны чиглэл бол урт хугацааны даатгал. Олон улсад хүний амь нас, эрүүл мэндийн чиглэлээр хийдэг даатгалыг урт хугацааны буюу амьдралын даатгал гэж үздэг. Бид Азийн хөгжиж буй болон хөгжингүй орнуудын даатгалын тогтолцоог судалж үзсэний үндсэн дээр Монголдоо анх удаа хорт хавдрын даатгалыг нэвтрүүлсэн. Хүмүүс хорт хавдраар өвчилснөөсөө болж санхүүгийн эрсдэлтэй тулгарах, үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хямрах асуудалд ордог.

Судалгаанаас харахад манай улсад хоёр хүн тутмын нэг нь дам болон шууд хэлбэрээр хорт хавдрын эрсдэлд өртдөг болох нь тодорхой байна. Тиймээс Монголын зах зээл дээр эрүүл мэндийн хамгийн анхны хүртээмжтэй даатгалын үйлчилгээ болгож хорт хавдрын даатгалыг нэвтрүүлсэн юм. Хүртээмжтэй даатгал гэдэг нь нийгмийн дундаж давхаргынхан болон бага орлоготой иргэд бүгдээрээ хамрагдах боломж бүхий уян хатан хураамжийг санал болгож байна гэсэн ү

           

Уян хатан хураамж гэлээ. Би танай хорт хавдрын даатгалд хамрагдахын тулд сард хэдэн төгрөг төлөхөд болох вэ?

Манай даатгалд байгууллага, хамт олноороо, мөн гэр бүлээрээ хамрагдаж болохоос гадна хувь хүн өөрөө ч болно. Манайх гурван төрлийн багцыг хүмүүст санал болгож байгаа. Даатгуулагч мэдээж дуртайгаа сонгож болно. Дотроо 5 сая, 10 сая, 25 сая гэсэн гурван янзын багц бий. Эдгээр дүнгүүд нь даатгалын компаниас тухайн даатгуулагчид эрсдэл тулгарсан тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ гэж ойлгож болно. 30 настай хүн манай 25 саяын багцыг сонголоо гэхэд сард дунджаар 6000 төгрөгийг даатгалын хураамжид төлнө гэсэн үг. Ийм маягаар зургаан сар тасралтгүй төллөө. Тэгээд тэр хүнд хорт хавдрын эрсдэл тулгарлаа гэж бодъё. Ийм тохиолдолд уг хүн 25 сая төгрөгөө компаниас шууд авч болно. Энд мэдээж бүх төрлийн хорт хавдар хамаарна. Уг даатгуулагч даатгалын хураамж төлж эхэлснээс хойш эхний хоёр жилдээ ийм эрсдэлтэй тулгарлаа гэхэд 25 сая төгрөг, харин гурав дахь жилээсээ хойш хорт хавдраар оношлогдвол 25 саяыг хоёр нугалаад 50 сая төгрөгийн нөхөн төлбөр манайхаас авч болно. Тиймээс манай компанийн санал болгож буй хорт хавдрын даатгал бол уян хатан, санхүүгийн ямар ч чадамжтай хүн хамрагдах бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна. Сарын 6000 мянган төгрөг зарцуулаад л ийм боломжийг олж авна гэсэн үг. 6000 төгрөг гэдэг өнөөдөр нэг удаа хоол идэх л мөнгө. Хүмүүс хорт хавдартай болсноор ажил хөдөлмөр, бизнесээ хэвийн хийх чадамжгүй болж, групп тогтоолгодог. Ингэснээр санхүүгийн маш том хямралд орж, гэр бүлийнх нь бусад гишүүд хүртэл тэр хүнээ дагаад сэтгэл санааны уналтад орж, хүнд цохилт амсдаг.

       


Манай компанийн санал болгож буй үйлчилгээний гол зорилго нь тухайн хүний хэвийн байсан амьжиргааг алдагдуулахгүй байх зорилготой.


Өнөөдөр их олон хүн хорт хавдраа ялан дийлэхийн тулд хандив тусламж гуйх зэрэг аргуудыг хэрэглэх болсныг бид бүгдээрээ өдөр тутам харж байгаа.

Танай компанийн хорт хавдрын даатгалын үйлчилгээг авсан хүн энэ өвчнөөр өвчлөөд нөхөн төлбөрөө авсан ямар бодит жишээ байгаа вэ?

Нэг жишээ дурдъя. Нэг даатгуулагч компанийнхаа хамт олны хамт манай даатгалд хамрагдсан байсан. Тухайн компани ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд манай компанийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сонгож үйлчлүүлсэн юм. Ингээд уг хүн элэгний хорт хавдраар өвчилсөн тул Өмнөд Солонгосын Хасан эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Хасан эмнэлэг ази тивдээ нэлээд нэр хүндтэй, томоохон эмнэлэг. Бид уг даатгуулагчид 420 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргаж өгснөөр уг хүн маань одоо эрүүл саруул, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдарч байна.

Заавал даатгуулах ёстой улсын албан ёсны даатгал буюу нийгмийн эрүүл мэндийн даатгалын иргэддээ олгож чаддаггүй ямар боломжуудыг танай даатгалын үйлчилгээ олгож чадах вэ?

Нийгмийн эрүүл мэндийн даатгалд хүн болгон хамрагдаж байгаа. Гэвч нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эрүүл мэндийн суурь үйлчилгээг үзүүлэх зорилготой даатгал шүү дээ. Хэдийгээр нийгмийн эрүүл мэндийн даатгал хорт хавдар туссан хүмүүсийн хагалгааны дараах химийн эмчилгээ, оношилгоо зэргийг үнэ төлбөргүй хийх боломж олгодог ч зарим төрлийн үйлчилгээг үзүүлж чаддаггүй дутагдалтай. Дээр нь хорт хавдраар өвчилсөн хүмүүс улсын эмнэлэгт яаралтай хагалгаанд орох гэхлээр улсын эмнэлгийн ачааллаас шалтгаалан урт хугацааны оочер дарааллыг хүлээх хэрэгтэй болдог. Зөвхөн хагалгаа ч биш, бусад төрлийн эмчилгээ, үйлчилгээг авахын тулд олон дахин явж, оочерлож дугаарлах шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд иргэд хувийн эмнэлэгт хандахаас өөр аргагүй болох нь ойлгомжтой. Энэ орон зайг манай компанийн санал болгож буй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нөхөж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл манайхаас нөхөн төлбөрөө аваад яаралтай хувийн эмнэлгийн үйлчилгээг оочер дугааргүйгээр авч болж байна.