НЭР БОЛОН НЭРИЙН ТАЙЛБАР САНАЛ БОЛГОХ УРАЛДААНЫ 2-Р ШАТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нэйшнл Лайф Даатгалаас компанийн нэр болон нэрийн тайлбар санал болгох 540 төгрөгийн үнэ цэнэ бүхий шагналын сантай уралдааныг олон нийтийн дунд зарласан билээ. Уралдаанд хот хөдөөгийн нийт 230 оролцогчид өөрсдийн нэр болон нэрийн тайлбараа санал болгож бидэнд ирүүлснээс сар бүр 3 ялагчыг тодруулж 15 оролцогч 2-р шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.


Уралдааны 2-р шатны шилдэг оролцогчдын дунд 2019 оны 05 сарын 27-нд  хэлэлцүүлэг зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр өөрийн санал болгож буй нэрээ тайлбарлаж, шүүгчдийн зүгээс асуусан асуултанд хариуллаа. Хэлэлцүүлэгт 15 оролцогчоос 8 оролцогч хүрэлцэн ирж оролцсон

 


.



2019/05/31