Таны хайрын илэрхийлэл ЗӨВ СОНГОЛТООС эхэлнэ.


Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Ажил албан тушаал, хүсэл зорилго эсвэл мөнгө санхүүгийн байдал гэх мэтээр урт дараалал болох байх. Тэгвэл ямар ч хүний хувьд үр хүүхэд, хань ижлээс илүү чухал зүйл байдаггүй. Эцэг эх, хань ижил, үр хүүхэд гээд гэр бүлээс ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ тавьдаг байна.

 

Бид энэ амьдралд хамгийн чухалд тооцогдож буй эрхэм хүмүүстээ сэтгэл тайван амгалан амьдралыг бэлэглэх нь тэднийг хайрлаж буй илэрхийллийн нэг хэсэг гэдэгтэй та санал нэгдэх биз. Чилийн эдийн засагч Макс Нээфийн суурь хэрэгцээний онолоор хүний хамгийн анхан шатны амьжиргаатай холбоотой хэрэгцээ болох хоол унд, хувцас, гэр орон, нойр зэрэг нь хангагдаагүй үед сэтгэл тайван амьдрал, аз жаргалтай гэр бүл болон бусад зүйлийн тухай бодох ч хэрэггүй.

 

Харин манай улсын хувьд иргэд ялангуяа залуу гэр бүлүүд дээрх хэрэгцээг хангахын тулд тав тухтай орон сууцны эрэлд гардаг. Орон сууц худалдан авна гэдэг нь тэдний амьдралдаа гаргадаг томоохон чухал шийдвэрийн нэг юм. Ингээд орон сууцтай болох, үүний тулд орон сууцны зээлд хамрагдан тав тухтай нөхцөлд сайхан амьдарч буй хэдий ч хүний амьдралд тохиолдож болон аливаа эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж байх нь мөн л чухалд тооцогдоно. Орон сууцны зээлд хамрагдсанаар тухайн өрх нийт орлогынхоо 45 хувийг зээлд төлөн үлдсэн орлогоор бусад амьжиргаагаа залгуулдаг нь бодит үнэн. Хэрэв гэр бүлийн аль нэг гишүүний орлого байхгүй болбол юу болох талаар Та бодож үзсэн үү.

 

Нэгэнтээ орон сууцны зээлтэй холбоотой асуудлыг хөндсөн учраас энэхүү зээлтэй холбоотой статистик мэдээлэл бидэнд юуг анхааруулж байгаад цухас дурдъя. 2017 оны 12 дугаар сарын байдлаар ипотекийн зээлтэй нийт зээлдэгчдийн тоо 93,147 байгаагийн 75.9 хувь нь 25-45 насны ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд байна.

 

Мөн 2014-2017 онуудад орон сууцны зээлийн даатгалд хамрагдсан нийт зээлдэгчдээс нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдлуудыг судалж үзвэл 85.5 хувь нь амь насаа алдаж, 14.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа алджээ. Нас барсан зээлдэгчийн 75.4 хувь өвчний улмаас, үлдсэн 24.6 хувь нь гэнэтийн ослын улмаас нас барсан байна. Мөн 2017 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд зүрх судас, хавдар, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчнүүд, осол гэмтэл оржээ. Эдгээр шалтгаанаар нас барсан болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан зээлдэгч нарын төлөх  зээлийн дундаж үлдэгдэл 45.3 сая төгрөг байна.

 

Энэхүү статистик мэдээллээс харахад бидний амьдралд өвчлөлийн эрсдэл асар өндөр байгаагаас гадна зээлдэгч амь насаа алдах, хөдөлмөрлөх чадвараа бүр мөсөн алдахад түүний гэр бүлийн гишүүдэд  үлдэх өр төлбөрийг барагдуулах үүрэг хариуцлага бүрэн шилжинэ. Үүгээр зогсохгүй зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болж байраа хураалгаж, томоохон хэмжээний хөрөнгө оруулалтаа алдахад хүргэдэг. Ямар ч хүн гэр бүлийн эрхэм хүмүүсээ өр төлбөрт унагаан санхүүгийн хүнд нөхцөл байдалд үлдээхийг хүсэхгүй.

 

Дээрх бүхнээс дүгнэхэд Та ямар ч төрлийн ялангуяа урт хугацааны орон сууцны зээлд хамрагдсан бай өвчин зовлон, хагацал тохиолдох үед гэр бүлээ санхүүгийн хүндрэлээс хамгаалах нь чухал. Энэхүү асуудлыг шийдвэрлэдэг санхүүгийн хэрэгсэл бол даатгал, тэр дандаа амьдралын даатгал юм.

 

Манай улсын хувьд холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмын дагуу ердийн даатгалын компаниуд (тухайлбал Монгол даатгал, Бодь даатгал гэх мэт) бүх төрлийн гэнэтийн ослын улмаас амь насаа алдахад зээлийн үлдэгдэл төлбөрийг төлдөг даатгалыг санал болгодог бол харин урт хугацааны амьдралын даатгалын цорын ганц компани Нэйшнл Лайф даатгал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчлөлийн улмаас амь насаа алдахад зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэй даатгалыг санал болгодог.

 

Эдгээр 2 төрлийн даатгалын алийг сонгох нь таны сонголт ч гэсэн дээр дурдсан статистик үзүүлэлтэд дүгнэлт өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь ямар ч үед амьдралын тань хамгийн чухал зүйл хань ижил, үр хүүхэд, эцэг эх гэдгийг мартаж болохгүй юм.



2019/01/08