Тарган бөгөөд тамхи татдаг бол урт насалж удаан жаргахыг хүсдэггүй нэгэн


1900 оны эхэн үед дэлхийн хүмүүсийн үхлийн шалтгаан халдварт өвчин болж байв. Харин 1900 оны сүүлч, 2000 он гарсаар үхлийн шалтгаан халдварт бус өвчин болж хувирав. Өөрөөр хэлбэл анагаахын шинжлэх ухаан, судлаач эрдэмтэд халдварт өвчний эсрэг вакцинуудыг удаа дарааллан гаргаж авснаар хүн төрөлхтөн тахлын цаг үеэс ангижирсан. Харин өнөөдөр бол халдварт бус өвчин давамгайлсан цаг үе, нийгэм.

Энэ хоёр өвчин юугаараа ялгаатай вэ?

Халдварт өвчин бол нийгмийн асуудал. Та эс хүсэхээс үл шалтгаалан өвдөх боломжтой. Харин халдварт бус өвчинөөс та өөрийгөө бүрэн сэргийлэх, эрт илрүүлж, түүнийг эмчлүүлэх бүрэн боломжтой. Мэдээж үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй бүгдээр мэдэх учиртай. Гэвч манай нийгмийн, эрүүл мэндийн хамгийн том асуудал Халдварт бус өвчин хэвээр байсаар байна. Цаашид үргэлжлэх хандлагатайг ч эмч, судлаачид анхааруулсаар. 

Халдварт бус өвчин гэдэгт хавдарууд, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлүүд хамгийн эхэнд бичигдэх бөгөөд эдгээр нь монголчуудын эрүүл мэндийн асуудлын нийт статистик тооны их талыг эзэлж байгаа юм. Гэтэл эдгээр өвчнөөс бүрэн сэргийлэх боломжтой юу гэвэл, дэлхийн бүхий л эмч  ТИЙМ л гэж хэлнэ. Тэд амьдралын зөв хэв маяг, ухамсарт амьдралын дадалтай байхыг зөвлөдөг.

Орчин үед аль ч улсын эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэл өвдсөн хүнд тариа тарьж, мэс засал хийх биш, өвдөөгүй хүнд цаашид өвдөхгүй амьдрахад туслан заах, сануулахад хамгийн ихээр анхаарч байна.


Харамсалтай нь монгол хүмүүсийн сэтгэхүй заавал өвдөж, эмнэлэгт хэвтэж байж эрүүл амьдрахын үнэ цэнийг ойлгож байгаа нь харамсалтай.


Чирхийн шижин, зүрх судасны өвчин, олон эрхтэнд үүсдэг хавдрууд нэг өдөр, нэг сарын дотор бий болчихдоггүй. Та хэр удаан буруу зуршилтай амьдарна төдий чинээ дээрх өвчнүүдээр өвдөх нөхцөл бүрддэг. Буруу зуршил гэдэгт архи тамхины хэрэглээ, илүүдэл жин, эрүүл бус хооллолт багтана.

Ойлголт 1 – Та үүнийг мэдэх ч тоодоггүй бол “урт насалж удаан жаргахыг хүсдэггүй нэгэн” юм.

Тамхи бүх төрлийн хорт хавдрын шалтгаанд багтдаг. Уушгины, ходоодны, бүдүүн гэдэс, улаан хоолойн, умайн хүзүүний гэх мэт. Мөн зүрх судасны өвчний хамгийн том шалтгаан болдог байна. Гэтэл тамхийг таны аманд танаас өөр хэн ч хийгээд, асааж өгөхгүй. Өөрөөр хэлбэл тамхи бол эрүүл амьдрах хүсэлгүй хүний өөртөө худалдаж авдаг хор юм.

Тамхи хүний биен дэх витамин С- г бууруулдаг. Гэтэл витамин С гэдэг бол дархлаа сайн байх хамгийн том амин дэм. Дархлаа сул байх нь бүх төрлийн өвчинд нэрвэгдэх суурь. Хорт хавдраар өвдсөн 100 хүний 90 нь тамхи татдаг гэсэн судалгаа ч бий. Нөгөө талаас тамхин дахь хорт бодисууд судсыг гэмтээснээс судасны хананд өөх тос хуримтлагдаж зарим жижиг судас бөглөрч, судас хатуурна. Ингээд судас амархан хагарах нөхцөл бүрддэг. Улмаар тархины цус харвалт, зүрхний эмгэгүүд үүсч эхэлснээр таны бие урт наслах хүслийг тань гүйцэлдүүлэх чадамжгүй болно. Энэ мэт мэдээллийг та урд өмнө хаа нэгтээ уншсан, эсвэл хэн нэгэн эмчээс сонссон нь гарцаагүй. Гэвч та өнөөдөр ч тамхи татсаар байгаа бол “та урт насалж удаан жаргахыг хүсдэггүй нэгэн” юм. Мөн тамхичид өөрийн биедээ бий болгодог дээрх хохирлууд тамхи татаж буй хүмүүсийн дэргэд байгаа хүнд яг адилхан үүсдэг. Хайртай хүмүүсээ ингэж хохироох ямар хэрэг байна вэ? Зүгээр л Тамхийг амьдралаасаа таягдан холдуул.

Ойлголт 2 - Та илүүдэл жинтэй байх нь эрүүл бус, өвдөхөд бэлэн гэдгээ бусдад зарлан тунхаглаж буй явдал.

Тарган сайхан өвөлжиж байна уу? Энэ бол нүүдэлчин түмний мэндчилгээ бөгөөд мал ахуйг нь тарган тавтай байна уу гэж асуудаг хэрэг. Гэтэл 21 р зуунд, метрополис хотын иргэн таныг тарган сайхан уу? гэж асуугаагүй хэрэг. Учир нь та мал хариулаагүй шүү дээ.

Харин илүүдэл жингүй, эрүүл сайхан байна уу гэж мэндчилгдэг болбол зохилтой. Учир нь та тарган байх нь эрүүл бус гэдгээ, өвдөхөд бэлэн яваа гэдгээ бусдад зарлан тунхаглаж буй хэрэг. Илүүдэл жин гэдэг үхлийн шууд шалтгаан болохгүй ч илүүдэл жингэээс шалтгаалан маш олон өвчин үүсч, амь насанд заналхийлдэг.

Гэхдээ л илүүдэл жинтэй хүн эрүүл жинтэй хүнээс 7-12 насаар богино насалдаг гэдгийг судлаачид хэлж байна. Турах, илүүдэл жингээсээ салах хэцүү ч салахаас өөр сонголт танд байхгүй. Гэхдээ эрүүлээр гэдгийг анхаарах ёстой. Орчин үед илүүдэл жин гэдэг асуудал бизнесийнхний овоо хараанд өртсөнийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тураадаг эм бэлдмэл, цай кофе нь өнөө биш юм гэхэд маргааш таны ходоодыг өвчлүүлнэ гэдгийг мэдэж байх нь чухал. Үүнээс гадна илүүдэл жин бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлж байна. 2016 оны байдлаар 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Хүүхэд насандаа илүүдэл жинтэй байх нь идэр залуу насандаа өвдөх эрсдлийг заадаг. Мөн анхаарах ёстой нэг зүйл бол жирэмслэлтийн хугацаандаа илүүдэл жинтэй байсан ээжээс таргалах магадлал өндөртэй хүүхэд төрөх явдал бий. 

Эдгээр мэдээлэл танд мэддэг л юм шиг сонсогдож байгаа ч та илүүдэл жингийнхээ эсрэг тэмцээгүй байгаа бол та өвдөхөөс айхгүй байгаа хэрэг. Эдгээрээс гадна манай сайт та бүхэнд эрүүл мэндийн, амьдралын, хорт хавдрын гэх мэт даатгалын талаарх мэдээллүүдийг дэлгэрэнгүй хүргэж байгаа бөгөөд, эрүүл аж төрөх, эрүүл мэндтэй холбоотой эрсдлүүд таны амьдралын санхүүг доголдуулахгүй байх боломжийг олгодог компанитай холбож байгаа билээ.

Та бүхэн эрүүл мэндийн даатгалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.