Тэтгэврийг тойрсон асуудлууд ба шийдэл


Сүүлийн үед тэтгэврийг тойрсон асуудлууд нэлээд гарч байна. Иргэд, олон нийт энэ асуудалд маш ихээр анхаарал хандуулж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байна. Өнөөдрийн тэтгэврийн даатгалын тогтолцооноос үүдээд иргэдэд олон асуудлууд тулгарсаар байна. Тухайлбал, өндөр настнуудын хувьд одоогийн авч буй тэтгэвэр нь хүрэлцэхгүй байна, иргэд тэтгэврийн үр шимээ хүртэж чадахгүй байна, тэтгэвэрт гарах нас уртсах тусам тэтгэвэр авах боломж багассаар байна. Тэгвэл эдгээр тулгамдаж буй асуудлуудыг шийдэх Хувийн тэтгэврийн даатгалыг танд санал болгож байна. 

Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалд хамрагдсанаар :

  • Хамгийн багадаа 5 жил хураамж төлөөд тэтгэвэр авах боломжтой.

Тэтгэвэрт гарахын тулд заавал 20,30 жил хүлээх шаардлагагүй.

  • Тэтгэвэр нь өвлөгдөх боломжтой.

Таны нэр дээр үүссэн хуримтлал зөвхөн танд л зориулагдах зарчимтай. Таны амь насанд эрсдэл учирсан тохиолдолд таны нэр дээр үүссэн хуримтлал таны үр хүүхдэд тань өвлөгдөнө.

  • Ихийг хуримтлуулбал ихийг авна.

Иргэд хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө өөрийнхөө л ирээдүйд зориулж хураах боломжтой. Ихийг хураавал ихийг, багыг хураавал багыг л авна. Түүнээс биш таны хөдөлмөрлөж хураасан мөнгийг өөр хэн нэгэнд өгөхгүй.

  • Цуглуулж хуримтлуулсан мөнгөө хянах боломжтой. 

Та хүссэн хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлалаа бий болгож болно. Даатгуулагч даатгалын программыг ашиглан үүсгэж буй хуримтлалынхаа хэмжээг хянаад явах бүрэн боломжтой.

  • Үүсгэсэн хуримтлалаа бөөнд нь авч болно.

Таны нэр дээр хуримтлагдсан мөнгийг нэг удаа бөөн дүнгээр авах, эсвэл хэсэгчлэн авахаа даатгуулагч өөрөө сонгодог.

  • Үүссэн хуримтлалд жил бүр өгөөж тооцогдоно.

Таны нэр дээр үүссэн хуримтлалд жил бүр Монгол банкны бодлогын хүүгээр өгөөж тооцогдоно.

Хамгийн чухал нь даатгалын хамгаалалттайгаар хуримтлал үүсгэх боломж юм.
Тэнүүн амьдрал тэтгэврийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70113366 утсаар холбогдох болон дараах линкээр https://nlic.mn/tetgever/tenuun зочлоорой.