Хорт хавдар үүсэх нь амьдралын хэв маягаас хамааралтай.


Хорт хавдар тусах нь хүний амьдралын хэв маягаас хамаардгийг та мэдэх үү? Буруу зуршил болон хорт хавдар үүсэх шалтгаан ямар холбоотой вэ?

  1. Таргалалт болон илүүдэл жин.
    Таргалалт болон жин эрс нэмэгдэх нь ходоод, хөх, цөсний хүүдий, бөөр, элэг, сав, нойр булчирхай, улаан хоолой, өндгөвч, залгиур, түрүү булчирхай зэрэг хорт хавдрын үүсэх шалтгаан болдог байна.

  2. Идэвхгүй байдал.
    Биеийн идэвхгүй байдал нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Та бие физиологийн хувьд идэвхтэй байснаар ходоод, хөх болон савны хавдраас урьдчилан сэргийлнэ.

  3. Буруу хоолны дэглэм.
    Хорт хавдар тусах нь таны хооллолтын хэв маягаас хамаардаг.

  4. Сахар ихтэй унд.
    Сахар ихтэй унд ихээр уух нь таргалалтын нэг үндэс болдог.

  5. Согтууруулах ундаа.
    Согтууруулах ундаа их хэрэглэх нь хөх, ходоод, элэг, улаан хоолойн хавдар үүсэх шалтгаан болдог байна.

  6. Тамхи татах.
    Хүн бүр тамхи татах нь уушги хордуулна гэдгийг мэддэг ч цус, давсаг, элэг, нойр булчирхай, ходоод болон улаан хоолойн хавдар үүсгэдгийг мэддэггүй.

  7. Агаарын бохирдол болон цацрагт туяа.
    Агаарын бохирдлын улмаас амьсгалын эрхтний эмгэг, харшлын эмгэг, зүрх судасны өвчин, удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, нөхөн үржихүйн өвчин тусах магадлал нэмэгддэг.

 

Эх сурвалж:

World Cancer Research Fund