Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар танд ямар боломжууд бий болох вэ?


Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны шалтгаантай өвчин ордог бол хорт хавдар хоёрдугаарт бичигдэж байна.

Өдөрт 12 хүн хорт хавдраар нас барж байна. Гэтэл энэ тоо нэмэгдэх хандлагатай гэдэг тооцооллыг ДЭМБ, ХСҮТ хамтран гаргаад байна. Хорт хавдрын үндсэн шалтгаануудад В, С, Д вирусийн тархалт /манай улсын хүн амын 16 хувь С вирустэй, 10 хувь нь В вирустэй ба түүний 70 орчим хувь нь В, Д хавсран байна/ , хелико бактери, архи тамхины хэрэглээ, агаарын бохирдолт, утаа, хөдөлгөөний хомстол, стресс бухимдал, эрүүл бус хооллолт багтдаг. Эдгээр шалтгаанууд манай ард иргэдийн дунд, амьдралын нөхцөлд маш ихээр оршиж байгаа нь ирээдүйд хорт хавдрын гаралт ихсэх тооцоолол гарахад нөлөөлсөн болов уу. Өөрөөр хэлбэл хорт хавдар нь халдварт өвчин мэт тархахгүй ч хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарын маш том аюул болоод байна.

Дээр дурдагдсан болон бусад хүчин зүйлс удаан хугацаанд нөлөөлснөөр хүний биед хорт хавдар үүсдэг бөгөөд оношлогдож буй үе шатнаас хамааран эмчлэгдэх боломж нь тодорхойлогдож байна.


                Харамсалтай нь Монголчуудын эрүүл мэндийн мэдлэг, өөрийн биед хайхрамжгүй
ханддаг хандлагаас шалтгаалан хорт хавдруудын 80 хувь нь хожуу шатандаа илэрч байна.

Үүнээс гадна хавдрын эмч мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж байгаа ч нутагшуулж буй шинэлэг технологи, төхөөрөмжийн  хөгжил гаднын зарим орнуудтай харьцуулшгүй тул өвчний үед иргэд гадаадыг зорих тохиолдол ч маш их байна. Мөн хүн амын сарын дундаж орлого, хадгаламжийн хэмжээ өвчний үеийн санхүүгийн хүндрэлийг даван туулах чадамжгүй байгааг нийгэмд өрнөдөг эмчилгээний зардал босгох аянуудаас бэлхнээ харж болохоор байна. Тийм учраас Нэйшнл лайф даатгалын компани хорт хавдрын даатгалын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд дараах давуу талуудыг иргэдэд амлаж байна. Үүнд:

1. Хорт хавдрын даатгалд хамрагдсанаар санхүүгийн бэрхшээлгүйгээр эмчилгээ хийлгэж, эдгэрэх боломж бий болно.
Та бүх төрлийн хорт хавдраар оношлогдсон тохиолдолд өөрийн сонгосон багцын төрлөөс хамаарч 10,20,50 сая төгрөгийн нөхөн төлбөр авах бөгөөд цаг хугацаа алдахгүйгээр, эмнэлэг эмчилгээний төлбөрт зарцуулах боломжтой.
2. Гэр бүлийн санхүүг доголдохоос сэргийлнэ.
Та учирч болзошгүй эрсдэлийг тооцоолсноор маш бага хураамжаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж нөхөн төлбөрийг бүрэн авснаар гэр бүлийнхээ санхүүг доголдохоос сэргийлнэ.  
3. Ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт болно.
Таны эмчилгээний зардал хэд байхаас үл хамааран дээр дурдсанчлан 50 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг олгох юм. Тодруулбал, таны эмчилгээний зардал 10 сая төгрөг байсан ч 50 саяын нөхөн төлбөрийг олгоно. Та үлдэгдэл нөхөн төлбөрийг ирээдүйд эрүүл мэндэд тань учирч болзошгүй эрсдэлүүдээс хамгаалахад зарцуулах боломжтой.
4. Хүүхдүүдээ үнэгүй даатгуулж, эрсдэлээс хамгаална.
Гэр бүлээрээ даатгуулвал 19 хүртэлх насны бүх хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамрагдана.
 
Иргэдэд зөвлөхөд  
  1. Хүн бүр хорт хавдар өвчнөөс сэргийлж, өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах хэрэгтэй.
  2. Хорт хавдрын эмчилгээний зардал болон, өвчний үеийн санхүүгийн дарамтаас зайлсхийх боломжуудыг өвдөөгүй үедээ судалдаг соёлд суралцах ёстой аж.

Нэйшнл лайф компанийн хувьд Амьдралын даатгалын чиглэлээр 12 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 10,000 гаруй хүнд нөхөн төлбөр олгож, элэгний хорт хавдраар өвчилсөн даатгуулагчид 420 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосноор элэг солиулах мэс засалд оруулж, амьдрал бэлэглэжээ.

Та хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend/khavdar линкээр зочлоорой.