Хорт хавдрын даатгалд хэрхэн хамрагдах вэ?


Хорт хавдрын даатгал Монголын даатгалын зах зээлд нэвтрээд удаагүй байгаа ч иргэдийн дунд эрэлт өндөртэй байна. Даатгуулахыг хүсч  буй иргэн 10,20,50 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох хорт хавдрын даатгалын үйлчилгээнээс сонгоод сард дунджаар 7000 орчим төгрөг төлснөөр ирээдүйд учрах хорт хавдрын эмчилгээний санхүүгийн эрсдэлээс гэр бүл, үр хүүхдээ бүрэн хамгаалах боломжтой даатгал юм.

2018 оны статистик болон сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр жилд 6000 орчим хүн хорт хавдраар Монголд оношлогдож байгаа бөгөөд 2040 он гэхэд жилд шинээр оношлогддог хорт хавдрын тоо 10,000- д хүрнэ гэсэн тооцооллыг ХСҮТ–өөс гаргаад байгаа юм.

Хавдар бол гэр бүлийн, улсын “халаасанд”, цаашлаад нийгмийн сэтгэл зүйд асар хөнөөлтэй өвчин. Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардал шаардлагатай болохоос гадна тухайн хүн ажилгүй, орлогогүй болсноор гэр бүлийн санхүү  нь доголдож эхэлдэг. Манай нийгэмд өвдсөн хойноо бусдаас тусламж, хандив хүсдэг, байр унаагаа зарж, зээл авч өвчнөө эмчлүүлдэг нөхцөл олширсоор байгаа учраас Нэйшнл лайф компанийн зүгээс Хорт хавдрын даатгал үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд иргэдийн хандлага ч хариуцлагажиж даатгалд хамрагдах байдал нэмэгдэж байгааг онцолж байна.

Хорт хавдрын даатгалд хамрагдахын тулд та заавал бичиг баримт бусад материалыг бүрдүүлж, явдал чирэгдэл болох шаардлагагүй юм байна. Учир нь компанийн зүгээс иргэдийг хамгийн хялбар даатгуулах боломжоор бүрэн дүүрэн хангахын тулд ажиллаж байгаа гэлээ.

Та хорт хавдрын даатгалд хамрагдахыг хүсвэл:

1. Онлайнаар даатгуулах боломжтой.

1.1 Та https://nlic.mn/eruulmend/khavdar сайтад хандана.

1.2 Хураамжийн тооцоолуур хэсэгт та өөрт тохирох багц буюу нөхөн төлбөрийн хэмжээгээ сонгож, холбогдох мэдээллүүдийг бөглөснөөр сард, улиралд, жилд хэдэн төгрөгийн хураамж төлөхөө хараарай.

1.3 Хураамжийн тооцоолуур хэсгийн холбогдох талбаруудыг бөглөсний дараа Хорт хавдрын даатгал авах талбарт Овог, нэр, гар утсаа бичиж Даатгал авах товчлуурыг дарна.

1.4 Таны бөглөсөн мэдээллийг дагуу манай даатгалын менежерүүд тантай холбогдож гэрээг хийх ба гэрээний хуулбарыг таны имэйл рүү илгээнэ.

2. Манай компанийн оффист ирж даатгалын менежерүүдээс хорт хавдрын даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авснаар даатгалд хамрагдаж боломжтой.

Хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-3366 утсаар болон Баруун 4 зам, Максмолл худалдааны төвийн хойно Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоотод ирж авч болно.