ХУВИЙН БА УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


Манай улсад нийгмийн даатгалын цогц систем 1960-аад оны сүүл, 1970-аад оны үеэс хэрэгжиж эхэлсэн гэж үздэг. Харин эрүүл мэндийн нийгмийн даатгалын үйлчилгээ, холбогдох хуулийг 1990 оноос хойш хэрэгжүүлж, нэвтрүүлсэн түүхтэй. Хэдийгээр монгол хүн эрүүл мэндийн үйлчилгээг нийгмийн даатгалаараа дамжуулан авдаг болоод 30 шахам жилийн нүүрийг үзэж байгаа ч манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо дэлхийн төвшинтэй харьцуулахад тийм ч сайн системд тооцогдож чадахгүй гэж хэлж болно.

Ганц манай орны хувьд төдийгүй дэлхий нийтээрээ улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хэзээ ч төгс төгөлдөр байж чадахгүй хэмээн үзэж, аль ч улс оронд энэ тухай шүүмжлэл тасралтгүй гарсаар иржээ. Үүний хамгийн яруу тод жишээ нь Obama Care буюу Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан Эрүүл мэндийн халамжийн хууль юм. Өнөөдрийг хүртэл асар их маргаан дагуулсаар ирсэн энэ хууль одоог болтол амжилттай хэрэгжиж чадалгүй явааг хэлэх хэрэгтэй. 

Өнөөдөр дэлхийн маш олон улс орнуудад хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэвтэрч, энэ тогтолцоог хамгийн шилдэг, боловсронгуй арга хэмээн үзэх боллоо. Манай улсад анхны хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэгч байгууллага одоогоос арав гаруй жилийн өмнө байгуулагджээ.

Яагаад заавал хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бидэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ асуултад хариулахын тулд хувийн эрүүл мэндийн даатгал бид бүхний халаасандаа хийгээд авч явдаг жижигхэн цэнхэр дэвтэр буюу улсын эрүүл мэндийн даатгалаас юугаараа давуу талтай юм бэ гэдэг бас нэгэн асуултад түрүүлж хариулах хэрэгтэй болно. Гэхдээ энд олон төрлийн ялгаа, давуу талуудыг дурдахаас татгалзаж, хувийн даатгал улсын даатгалаас илүү ямар боломжийг монгол хүмүүс бидэнд олгож байгаа таван шалтгааныг нэрлэе.

Нэг. Даатгуулагч даатгуулах мөнгөн дүнгээ өөрөө сонгох боломжтой: Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хамгийн том сул тал бол хэн хэдэн төгрөгөнд тааруулж эрүүл мэнд, амь насаа үнэлэхийг хуульчлан зааж өгсөн байдагт оршино. Ерөнхийлөгч Обама ч бас АНУ-ын даатгалын тогтолцооны энэ сул талыг хурцаар шүүмжилж, өөрийнхөө санаачилсан Obama Care хуулиараа “Хүн бүрд хүссэн боломжийг нь, гэхдээ ижил тэгш эрхтэй боломжийг нь олгож, эдлүүлэх болно” хэмээн Конгресс дээр мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагууд үйлчлүүлэгчиддээ өөрийн санхүүгийн нөхцөл боломж, ашиг сонирхолдоо тааруулж эрүүл мэндийн даатгалын олон төрлийн үйлчилгээнээс өөрт тохирох нөхцөлийг сонгох боломжийг олгож байна

Хоёр. Олон төрлийн хөнгөлөлт урамшуулал авах боломжтойгоороо улсын албан ёсны даатгалаас ялгардаг: 

Гурав. Дотроо олон төрөл зүйлийн даатгал буюу үйлчлүүлэгчид өөрөө сонголт хийх боломж олгодог. Ингэснээр даатгуулагч бүр зөвхөн өөрт тохирсон эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болно. 

Дөрөв. Улсын эрүүл мэндийн даатгалаас ялгарах хамгийн том боломж нь даатгуулагч өндөр хэмжээний нөхөн төлбөр буцааж авах боломжтой байдаг. 

Тав. Даатгуулагч Монголдоо эмчлүүлэх боломжгүй тохиолдолд гаднын өндөр хөгжилтэй эмнэлгүүдэд очиж эмчлүүлэх зардлыг гаргаж өгдөг. Энэ бол манай улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн даатгалын байгууллагуудын бидэнд олгож буй магадгүй хамгийн том боломж байж болох юм. Бодит жишээ дурдвал энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхдагч компаниудын нэг болох “Нэйшнл Лайф”-ын зүгээс өөрийн үйлчлүүлэгч нэгэн иргэнд БНСУ-д элгээ солиулахад шаардлагатай 400 гаруй сая төгрөгийн зардлыг даатгалын сангаас гаргаж өгсөн явдал юм / http://www.tusgal.mn/national-life-iin-guitsetgekh-zakhiral-g-mongolkhuu-manaid-daatguulaad-solongost-elgee-soliulsan-khu/ Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг хүссэн ямар ч иргэн хүссэн даатгалын төрлөө сонгоод даатгуулчих бүрэн боломжтойг хэлье. Манай улсад хувиараа эрүүл мэндийн даатгалаа төлдөг, төлөх сонирхолтой олон мянган хүн байдаг. Учир нь тэд улсын эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн үйлчилгээ авахад төвөгтэй, хүндрэл асуудлуудтай тулгардагыг мэдэх болохоор алт шиг цаг хугацаагаа алдахыг хүсэлгүй хувийн эрүүл мэндийн даатгалыг сонгодог. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аль ч хувийн даатгалын байгууллага дээр явж очиход таны өөдөөс элдэв шалтаг тоочилгүйгээр ганц, хоёрхон асуулт бөглүүлээд л хүсэлтийг тань ёсоор болгох болно.  

Бид энэ нийтлэлээрээ улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг муу хэлж, буруушааж, байх ёсгүй гэж хэлэх зорилго тавьсангүй. Зөвхөн дэлхий дахинд өндөр төвшинд хурдацтай хөгжиж байгаа хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, түүний давуу тал, танд олгодог хялбар, таатай боломжуудыг дурдахыг л хүссэн юм. Дэлхий дахин хиймэл оюун ухаан, роботууд ярих болсон энэ цаг үед монгол хүн та ч бас хурдацтай хөгжил, боловсронгуй үйлчилгээнээс хоцрох ёсгүй. Энэ бүхнээс илүү чухал нь монгол иргэн таны эрүүл мэнд, урт удаан наслах боломж билээ. 

Эрүүл мэндийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://nlic.mn/eruulmend болон 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгалын компани